/ / "БАГАНУУР МАРАФОН - 2016" ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"БАГАНУУР МАРАФОН - 2016" ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улаанбаатар марафон - 2016 олон улсын гүйлтийн болон нийтийн биеийн тамирын арга хэмжээний хүрээнд "Багануур марафон - 2016" гүйлтийн тэмцээн 2016-04-29 өдөр дүүргийн аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг, Тахар, Шүүх, Прокурор, Хилийн цэргийн 0252-р анги зэрэг байгууллагуудын 90 гаруй тамирчдын хурд хүч, тэсвэр хатуужилаа сорьсон тэмцээнийг Цагдаагийн хэлтсээс амжилттай зохион байгууллаа. 
Тэмцээний эрэгтэй төрөлд:
1-р байр: Онцгой байдлын хэлтэс, ахлах ахлагч Д.Баясгалан
2-р байр: Онцгой байдлын хэлтэс, ахлах ахлагч Д.Пүрэвбаатар
3-р байр: Цагдаагийн хэлтэс, дэслэгч Б.Мөнх-Эрдэнэ
Эмэгтэй төрөлд:
1-р байр: Хилийн цэргийн 0252-р ангийн, дэд ахлагч Г.Цолмонтуяа
2-р байр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, дэд ахлагч Г.Энхмаа
3-р байр: Цагдаагийн хэлтэс, бичээч С.Ууганбаяр зэрэг тамирчид тус тус шалгарлаа. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна