/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / "АМАР ТАЙВНЫ ТӨЛӨӨ АМ БҮЛЭЭРЭЭ ЗҮТГЭНЭ БИД" ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"АМАР ТАЙВНЫ ТӨЛӨӨ АМ БҮЛЭЭРЭЭ ЗҮТГЭНЭ БИД" ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн "Эмэгтэйчүүдийн зөвлөл"-өөс 2016 оны 10 дугаар сарын 29 өдөр хэлтсийн алба хаагчид болон тэдний гэр бүлийг хамруулсан "Амар тайвны төлөө ам бүлээрээ зүтгэнэ бид" өдөрлөгийг зохион байгуулав.

Өдөрлөгөөр шагнал гардуулах, хөгжөөнт тэмцээн явуулах, АХА тэмцээн, сургалт зэрэг олон үйл ажиллагаа зохиогдов.  

Халамжит ханиар: Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад И.Баттүвшингийн гэр бүл цомын эзэнгээр,

Шилдэг гэр бүлээр: Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч И.Найдангийн гэр бүл шалгарч Сүүж уул сэргээн засах амралтанд 7 хоног амрах эрхийн бичиг,

Аха тэмцээнд: Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Мөнхтулгын гэр бүлийн гишүүн түрүүлэв,

Хөгжөөнд тэмцээнд: Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Г.Батболдын гэр бүл түрүүлэн дурсгалын зүйлээр,

Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Отгонжаргалд шинэ хүүхэдтэй болсонд нь баяр хүргэн дусргалын зүйлээр тус тус урамшуулав.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна