/ / ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНААР АЖИЛЛАХ ИРГЭДИЙГ ШАЛГАРУУЛАХ ШАЛГАЛТЫН ЗАР

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНААР АЖИЛЛАХ ИРГЭДИЙГ ШАЛГАРУУЛАХ ШАЛГАЛТЫН ЗАР

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс Олон нийтийн цагдаагийн ажилтны сонгон шалгаруулалтыг 2016 оны 04 дүгээр сарын 01-06-ны өдрүүдэд  зохион байгуулах гэж байна.

 

1. Улаанбаатар хотын харьяа, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 20 нас хүрсэн, 168-аас дээш өндөртэй иргэдийг  бүртгэлд хамруулж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд зааснаар судалгааг хийх

2. Иргэдийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйл болон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 164 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн бодлогын баримт бичиг”-ийн 2.6.13-т заасны дагуу ялгүйд тооцох болон ялгүй болох хугацаа, захиргааны шийтгэлгүйд тооцох хугацаа, мөн сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрсөн эсэхийг шалган судалгаанд хамруулах

3. Шалгалтын комиссоос судлагдсан иргэдийн эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийг мэргэжлийн эмч нараар хийлгэнэ. Харин судлагдаж байгаа иргэдийн ДОХ, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэ /цээжний жижиг зураг/, элэгний үйл ажиллагаа, В,С вирус, ЭХО, цус, шээсний дэлгэрэнгүй шинжилгээг мэргэжлийн эмнэлгийн байгууллагаар заавал хийлгэж, шинжилгээний хариуг авсан байна. Мөн биеийн харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолтой иргэдийг шалгалтад оруулахгүйг анхаарна уу. Шинжилгээний хариуг судалгааны материалд хавсаргахгүйгээр нэгдсэн бүртгэл хийхэд эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хамт биеэр авч очихыг зөвлөх;  

4. Шалгалттай холбогдсон мэдээллийг цахим хуудас, мэдээллийн бусад хэрэгслийг

ашиглан нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зарлан мэдээлэх, сурталчлах, тайлбарлан таниулах  ажлыг зохион байгуулах;

Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:

  1. Цагдаа байгууллагад ажиллаж, суралцахыг хүссэн хувийн өргөдөл.
  2. Гурван үеийн түүх /Өөрийн, төрсөн эцэг, эх, эцгийн эцэг , эх: эхийн эцэг, эх: эхнэр /нөхөр/-ийн гэсэн 8 хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичнэ /.
  3. Иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний хуулбар: жолооны үнэмлэхний хуулбар.
  4. Сурагчийн хувийн хэрэг:
  5. Эрүүл мэнд /элэг, дох, сүрьеэ, шээс, эхо, БЗХӨ шинжилгээ/
  6. Оршин сууж буй баг, хорооны Засаг даргын тодорхойлолт.
  7. Амьдарч байгаа орон байр болон гадаа, доторх орчны зураг тус бүр 1 ширхэг.
  8. Урьд нь ажиллаж, суралцаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт.
  9. Төрийн алба хаагчийн анкет /маягт/.
  10. Сүүлийн 3 сарын хугацаанд авахуулсан цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 8 хувь /.
  11. Тухайн байгууллагад баталгаа гаргах, өөрөө болон ар гэрийн нэг хүнээр.
  12. Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр.
  13. Амьдардаг хорооны хэсгийн байцаагчийн биечилсэн судалгаа /4-6 хүнтэй уулзуулах/

Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна. 

Бичиг баримт дутуу бүрдүүлсэн, зарлагдсан  ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй иргэдийг судалгаанд хамруулахгүй. Мөн цагдаагийн байгууллагад бүртгүүлж, судалгаанд хамрагдаагүй  иргэнд шалгалтад орох эрх олгохгүй болохыг анхаарна уу.

Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн 269243, Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Солонго 99307030, 96307030 дугаарын утсаар холбогдож,  лавлагаа, мэдээлэл авч болно.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна