/ Ил тод байдал / ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ / ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

Монгол Улсын Хууль зүйн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа Цагдаагийн ерөнхий газар , Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Тахарын ерөнхий газар, Хууль сахиулахын их сургуулийн захиалгаар 2016-2017 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа их, дээд сургуулийн бакалавр, адъюнктурын сургалтад элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Суралцах чиглэл, элсэгчдийн тоо:
Бакалаврын хөтөлбөрийн сургалт-16 /Үндэсний аюулгүй байдлыг хангах эрх зүй/, Адъюнктуртын хөтөлбөрийн сургалт-1

Элсэгчдэд тавигдах ерөнхий шаардлага:

- Орос хэлний мэдлэгтэй;
- Бие эрхтний болон нүүрний хэлбэр төрхийн илэрхий өөрчлөлт, гэмтэл согоггүй буюу бие бялдрын зөв хөгжилтэй байх;
- Биеийн ил харагдах хэсэгт сорви, шивээсгүй; 
- Мэргэжлийн эмч нарын үзлэгээр орж албанд тэнцэх эсэх талаар дүгнэлт гарсан байх;
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн болон хар тамхи, мансууруулах бодисын шинжилгээнд хамрагдсан байх;
- Ял шийтгэгдэж байгаагүй;
- Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар захиргааны шийтгэлийг эдэлж дууссанаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх;
- Биеийн өндөр 170 см-ээс багагүй байх зэрэг болзол шаардлагыг хангасан 17-25 хүртэл насны Монгол Улсын иргэн байна.

Бакалаврын сургалтад элсэгчдэд тавигдах тусгай шаардлага:

1. Алба хаагчдад тавигдах тусгай шаардлага:
- Цагдаагийн байгууллагад 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан;
- Сахилга, ёс зүйн зөрчилгүй байх;
2. Иргэдэд тавигдах тусгай шаардлага:
- Ерөнхий боловсролын сургуулийг 2015 онд “А” үнэлгээтэй төгссөн төгсөгч, 2015-2016 оны хичээлийн жилд “А” үнэлгээтэй суралцаж байгаа сурагч, эсхүл магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-2 дугаар дамжаанд 3.6-аас дээш голч үнэлгээтэй оюутан байх;

Адъюнктурын сургалтад элсэгчдэд тавигдах тусгай шаардлага:

- Цагдаагийн байгууллагын офицерын албан тушаалд 3-оос доошгүй жил үр бүтээлтэй ажилласан байх; 
- Эрдмийн зэрэг горилох чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж, бүтээлээ мэргэжлийн сэтгүүл, ном товхимол болгон нийтлүүлсэн; 
- Элсэгчийн судалгаа, шинжилгээний ажлын сэдэв, агуулга нь захиалагч байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон, амьдралд нэвтэрч үр дүнгээ өгөхүйц байх;
- Орос хэлний дундаас дээш мэдлэгтэй;

Сонгон шалгаруулалтын бүртгэлийн хураамж 40.000 төгрөг ба эрүүл мэндийн үзлэгийн төлбөрийг сонгон шалгаруулалтад оролцогч өөрөө хариуцна.

Бүртгэл:
Бүртгүүлэгч нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 04 дүгээр сарын 19-ний өдрүүдэд ЦЕГ-ын 509 тоот, УБХЦГ-ын 314 тоотод тус тус бүртгүүлнэ.
Утас: 70119963, 97079009, 269238, 99201581

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна