/ / ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНААР АЖИЛЛАХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ШАЛГАЛТЫН ЗАР

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНААР АЖИЛЛАХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ШАЛГАЛТЫН ЗАР

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс Олон нийтийн цагдаагийн ажилтны сонгон шалгаруулалтыг  2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл бүртгэж, мөн сарын 13-17-ны өдрүүдэд  зохион байгуулах гэж байна. 

1. Улаанбаатар хотын харъяа, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 20 нас хүрсэн, 168 см-ээс дээш өндөртэй иргэдийг бүртгэлд хамруулж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд зааснаар судалгааг хийх 
2. Иргэдийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 164 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн бодлогын баримт бичиг”-ийн 2.6.13-т заасны дагуу ялгүйд тооцох болон ялгүй болох хугацаа, захиргааны шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрсөн эсэхийг шалган судалгаанд хамруулах
3. Шалгалтын комиссоос судлагдсан иргэдийн эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийг мэргэжлийн эмч нараар хийлгэнэ. Харин судлагдаж байгаа иргэдийн ДОХ, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэ /цээжний флюр жижиг зураг/, элэгний үйл ажиллагаа, В,С вирус, ЭХО, цус, шээсний дэлгэрэнгүй шинжилгээг мэргэжлийн эмнэлэгийн байгууллагаар заавал хийлгэж, шинжилгээний хариуг авсан байна. Мөн биеийн ил харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолтой иргэдийг шалгалтад оруулахгүй. 
Шинжилгээний хариуг судалгааны материалд хавсаргахгүйгээр нэгдсэн бүртгэл хийхэд эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хамт биеэр авч очихыг зөвлөх;     
4. Шалгалттай холбоотой мэдээллийг цахим хуудас, мэдээллийн бусад хэрэгслийг ашиглан нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зарлан мэдээлэх, сурталчлах, тайлбарлан таниулах  ажлыг зохион байгуулах;

Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд: 
1.      Цагдаагийн байгууллагад олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллахыг хүссэн өргөдөл 
2.    Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх);
3.    3 үеийн түүх;  / өөрийн, төрсөн эцэг, эх, эцгийн эцэг, эх, эхийн эцэг, эх, нөхөр /эхнэр-ийн  гэсэн 8 хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичнэ. /
4.    Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
5.    Бүрэн дунд боловсролтой бол түүнийг гэрчлэх албан ёсны баримт, сурагчийн хувийн хэрэг; 
6.    Дээд болон тусгай дунд боловсролын диплом; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
7.    Оршин сууж буй баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
8.    Эрүүл мэнд/ элэг, дох, сүрьеэ, шээс, эхо, БЗХӨ шинжилгээ/
9.     Урьд нь ажиллаж  байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа, тухайн байгууллагын тодорхойлолт
10.    Сүүлийн 3 сарын  хугацаанд авахуулсан 3х4, 4х6 хэмжээний тус бүр 4% зураг;
11.    Оршин сууж буй хорооны хэсгийн байцаагчийн биечилсэн судалгаа                      / судалгаанд 4-6 хүнтэй уулзсан тэмдэглэл байх бусад материал/

Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна.  

Бичиг баримт дутуу бүрдүүлсэн, зарлагдсан  ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй иргэдийг судалгаанд хамруулахгүй. Мөн цагдаагийн байгууллагад бүртгүүлж, судалгаанд хамрагдаагүй  иргэнд шалгалтад орох эрх олгохгүй болохыг анхаарна уу. 

Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. 

Шалгалтын мэдээллийг www.police.gov.mn, www.ub.police.gov.mn цахим хаяг болон Улаанбаатар хотын цагдаагийн газрын  facebook хаягууд дээр тус тус байршуулсан болно.

Шалгалттай  холбоотой асуудлаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн 269244, 269243 дугаарын утсаар холбогдож,  лавлагаа, мэдээлэл авч болно.

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 
ХҮНИЙ НӨӨЦ, СУРГАЛТЫН ХЭЛТЭС 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна