/ / ГАЛТ ЗЭВСГЭЭ БҮРТГҮҮЛЖ, ШИНЭЭР ГЭРЧИЛГЭЭ АВАХ ИРГЭНИЙ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

ГАЛТ ЗЭВСГЭЭ БҮРТГҮҮЛЖ, ШИНЭЭР ГЭРЧИЛГЭЭ АВАХ ИРГЭНИЙ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Галт зэвсгийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл. /НЦГ-т гэж байгаад уг галт зэвсгийг хаанаас, хэзээ авсан тухайгаа тодорхой бичих/
  2. 3*4 хэмжээний зураг 3 хувь /одоогийн үеийн/
  3. Иргэний үнэмлэхний наториатаар баталгаажуулсан хуулбар./эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа/
  4. Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа.
  5. Эх сурвалжийн бичиг. /буу худалдан авсан бичиг/
  6. Галтзэвсэгашиглахадхаршлахөвчин, гэмтэлсогоггүйг тодорхойлсонэрүүлмэндийнхуудас. /харьяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс/
  7. Галтзэвсэгэзэмших, ашиглах, хадгалахаюулгүйажиллагаанысургалтадхамрагдсангэрчилгээний хуулбар./ЦЕГ-ын СДТөв х/ч Эрдэнэмөнх-96111112/
  8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд Даваа гаригт 14:00-16:00; Пүрэв гаригт 10:00-12:00 цагийн хоорондгалт зэвсгийн хошуу, хонгиог мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, тодорхойлолт авсан байх.  /2 ширхэг сум, иргэний үнэмлэхний хамт авч очно/
  9. Гэрчилгээний үнэ 4800 төгрөг тушаасан баримт /төрийн сан 100900012038 тоот данс. Хүлээн авагч ньЦЕГ-ын Санхүү, аж ахуйн алба/

10. Тэмдэгтийн хураамж10000 төгрөг тушаасан баримт/Улаанбаатар банк  2611175861  тоот данс. Хүлээн авагч нь Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс/

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна