/ Ил тод байдал / ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ / БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН  2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан цагдаагийн байгууллагатай холбоотой ажлын чиглэл, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны Б/659 дүгээр тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, Улаанбаатар хотын үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг удирдлага болгон ажиллалаа.

 

Нэг. Цагдаагийн байгууллагаас 2016 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд:

а/ Удирдах ажилтны манлайллыг дээшлүүлж, алба хаагчид ажлын байрны зорилго,зорилтыг хангаж ажиллах.

 

             Удирдах ажилтаны манлайллыг дээшлүүлэх хариуцлагыг тооцож байнга хяналт тавьж ажилласан. Цагдаагийн хэлтсийн дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгий дарга, цагдаагийн хошууч Э.Жавхлантөгс, ахлах төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Энхманлай, ахлах төлөөлөгч цагдаагийн ахмад С Алтанхуяг  нар нь ажлын байрны зорилт зорилгоо биелүүлж ажиллаагүй тул ажлын байр өөрчлөх саналыг Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтэст хүргүүлэн шийдвэрлүүлсэн. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн Б/279 дүгээр тушаалаар үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж, хамт олноо манлайлан ажилласан төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Өлзийбаатарыг тус хэлтэс дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар, цагдаагийн ахмад М.Лхагвасүрэнг мөн хэлтэст Төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн даргаар тус тус дэвшүүлэн томилсон. Мөн төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Н.Буянхүүг мэдээлэл судалгааны ахлах байцаагчаар томилуулах саналыг хүргүүлэн шийдвэрлүүлсэн.

 

б/Байгууллагын соёл, алба хаагчдын сахилга, ёс зүй, албаны бэлэн байдлыг сайжруулах

 

Алба хаагч нарт тавих хяналтыг сайжруулан өдөр тутмын үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байна Тус хэлтэст 2016 онд нийт 39 алба хаагч сахилгын арга хэмжээ авагдсан байна. Үүнээс  офицер офицер 24 буюу 61.5 %, ахлагч 15 буюу 38.4 % нь бүрэлдэхүүнээс байна. Сахилгын шийтгэлийн төрлөөр нь үзэхэд сануулах сахилгын арга хэмжээ 7, албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах 29, тухайн албанд 1 жил хүртэлх хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах 3 байна. Нийт сахилгын зөрчлийн 18 дотоод хяналтаар, 21 гадны байгууллага, иргэний мэдээллээр илрүүлсэн байна. Сахилгын зөрчлийн тоог урд оны мөн үетэй харьцуулахад сахилгын нийт зөрчил 9 нэгжээр буюу 18.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Алба хаагчдын сахилга, хариуцлагын зөвөлгөөнийг улирал бүр зохион байгуулж, хурлаас гарсан шийдвэрийн дагуу 1 дүгээр улиралд “Дарга, ахлахуудын манлайлалыг дээшлүүлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, нийтийг хамарсан арга хэмжээний үед архи согтууруулах ундаагүйгээр арга хэмжээг зохион байгуулах”, 2 дугаар улиралд “Алба хаагчид гэмт хэрэг, сахилга ёс зүйн зөрчил, дутагдалгүй ажиллаж, ажилдаа идэвхи чармайлттай, зориг тэвчээртэй, үр бүтээлтэй ажиллах”-ыг уриалж удаа дараа сахилгын зөрчил гаргасан цагдаагийн хошууч Г.Цэрэнжамц, ахлах дэслэгч Б.Рэнжэндорж, ахлагч С.Нямдаваа, дэд ахлагч П.Ганзориг нарт анхууруулах хуудас өгсөн, 3 дугаар улиралд зөвлөмж гарган, хэлэлцүүлэг зохион байгуулан гаргасан санал, шийдвэрийн дагуу төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Харилцааны ёс зүйн зөрчил гаргасан алба хаагчдад Цагдаагийн ерөнхий газраас өгсөн үүрэг, даалгаврын биелэлт болон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг хэрэгжүүлэх зорилгоор тус хэлтсээс согтууруулах ундаа хэрэглэсэн болон иргэдтэй зүй бус харьцсан зөрчил гаргасан алба хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт, аюулгүй байдлын газраас зохион байгуулсан “Харилцааны ёс зүй” сургалтанд 3 алба хаагч, “Цагдаа олон нийтийн төв”-д согтуурулах ундаа хэрэглэж зөрчил гаргасан алба хаагчдын дунд зохион байгуулсан сургалтанд 7 алба хаагчийг олон нийтйин аюулгүй байдлыг хангах хэсгийн даргаар хариуцуулан явуулж хамруулсан.

Архидан согтуурч сахилгын арга хэмжээ авагдсан алба хаагчдаас дахин зөрчил дутагдал гаргахгүй байх талаар бичгээр баталгаа гаргуулан авч хувийн хэрэгт хийлгэсэн.

в/ Сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх.

2015-2016 оны хичээлийн жилийн албаны сургалтын төлөвлөгөөг Цагдаагийн хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн А/32 дугаар тушаалаар баталж, төлөвлөгөөний дагуу алба хаагчийг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт, мэдвэл зохих хууль тогтоомжийн сургалт, мэргэжлийн ур чадварын болон дадлагажуулах сургалт, бие бялдарын бэлтгэлжилтийн сургалт, сургагч-багш /СТ-д заасан бол хамаарахгүй/ тасгийн даргаас дээш албан тушаалтны заасан сургалт, мэргэжлийн болон зорилтот сургалт, тасаг хэсгийн зохион байгуулсан сургалт зэрэг чиглэлээр сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Албаны сургалтанд нийт 31 удаагийн 49 цагийн сургалтанд давхардсан тоогоор 1758 алба хаагч хамрагдсан. Гадны аж ахуйн нэгж, иргэдтэй хамтарсан сургалтаас дурьдвал алба хаагчийг хөгжүүлэх зорилгоор Багануур дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн төвтэй хамтран   “Залуу гэр бүл”, Дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран”Эрүүл зөв хооллолт”, “Стресс түүнээс сэргийлэх аргууд”, “Эрүүл мэндийн даатгал, авах тухай”, “Улаан бурхан ”хүний эрхийн хорооны гишүүн Цэнд-Аюуштай хамтран “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө”,  “Харьцааны соёл бие биетэйгээр харьцах”,Боловсрол цогцолбор сургуулийн багш нартай хамтран  “Монгол Улсын түүх дурсгалт газрын тухай” “Харьцааны соёл”,  хэлтсийн ахмад ажилтанаар “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн асуудал, цаашид анхаарах асуудал” зэрэг сургалтуудыг зохион байгуулж ажилласан. .

Улаанбаатар хотод Сургалтын  төвд  35 алба хаагч 1-5 өдрийн сургалтанд хамрагдсан.

Улаанбаатар цагдаагийн хүрээний даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дүгээр тушаалаар батлагдсан цагдаагийн алба хаагчийг чадваржуулах хээрийн дадлага сургалтанд тус хэлтсийн 88 алба хаагч, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/106 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх модул” сургалтанд мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Мэндбаяр, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын цагдаагийн газраас зохион байгуулсан гадаад хэлний сургалтанд 4 алба хаагч, 2016 оны 05 дугаар сарын 04-06-ны хооронд зохион байгуулагдсан Цагдаагийн алба хаагчийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх тухай модулын  сургалтанд 1 алба хаагч, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 10-ны хооронд зохион байгуулагдсан модул сургалтанд тус хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Б.Мандахнаран тус тус хамрагдсан.

Гадаад  орны  цагдаагийн байгууллагаас зохион  байгуулах сургалтанд 6 удаа суралцуулах санал ирүүлсэн боловч Сургалтанд хамрагдах шалгуур  үзүүлэлт  хангасан алба хаагч байхгүй байсан. 2017 оны 1 дүгээр сард Турк улсад зохион байгуулагдах сургалтанд хамрагдахаар жижүүрийн ахлах офицер О.Батбилэг материал бүрдүүлэн хүргүүлээд байна.

2016-2017 оны хичээлийн жилийн албаны сургалтын төлөвлөгөөг Цагдаагийн хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн А/38 дугаар тушаалаар баталж, төлөвлөгөөний дагуу алба хаагчийг хөгжүүлэхэд чиглэсэн 22 цагийн 10 удаагийн сургалтанд давхардсан тоогоор нийт 818 алба хаагчийг  хамруулж, бүртгэл судалгаа хөтөлж ажилласан

Хоёр. Удирдлага, зохион байгуулалтын талаар:

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны Б/284 дүгээр тушаалаар батлагдсан орон тоогоор тус хэлтэс нь офицер 50, ахлагч 60, энгийн 3 алба хаагч нийт 113 алба хаагч байсан ба мөн газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/252 дугаар тушаалаар тус хэлтсийн мөрдөн байцаагчийн 2 орон тоог Мөрдөн байцаах газарт шилжүүлж алба хаагч нарыг томилсон байна.

Тахарын ерөнхий газар татан буугдаж хэрэгжүүлж байсан чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/437 дугаар тушаалаар тус хэлтсийн олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсгийг тасаг болгосонтой холбогдуулан цагдаагийн дэд хурандаа Д.Загдрагчааг олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн даргаар томилж,  шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн ахлах байцаагч 1, харуулын цагдаа 6, хамгаалалтын цагдаа 5, цагдаа жолооч 1 байхаар батлагдаж ажиллаж байсан 13 алба хаагчийн орон тоогоор шилжүүлэн томилж цагдаагийн цол олгосон.

Тус хэлтэс нь одоо 49 офицер, 72 ахлагч, 3 энгийн нийт 124 алба хаагчтай байхаас 2016 оны 12 дугаар сарын  05-ны өдрийн байдлаар орон тооны тулгалт хийхэд  офицер 47, ахлагч 70, энгийн 3, нийт 120 алба хаагчтайгаар  ажил үүрэг гүйцэтгэж байна. Одоо саатуулах байрны эмч 1, эдийн засгийн ахлах төлөөлөгч 1, эргүүлийн цагдаа 1,  цагдаа жолооч 1, нийт  4  орон тоо  дутуу байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 88 дугаар зарлиг “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Зарлигийн 1, 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлиг “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж байх тухай” Зарлигийн 1, 4 дэх заалт,  Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоол Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал”-ыг Цагдаагийн ерөнхий газраас 2016 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Монгол Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоол Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг 2012-2016 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө, Монгол Улсын Их Хурлын 2014 оны 70 дугаар тогтоол Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны 2014 оны 08 дугаар тогтоол Засгийн газарт чиглэл өгөх тухай” Тогтоолын 1-10 дахь заалт,  Засгийн газрын тогтоолоор баталсан “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хоёр дахь хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө /2010-2019 он/, “Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө /2009-2016 он/, “Олон нийт, цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийг цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлэх 2016 оны ажлын төлөвлөгөө /2015-2016 он/, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны хөтөлбөр”-ийг цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлэх 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, “Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө /2014-2019 он/ -ний ажил арга хэмжээг зохион байгуулан биелэлтийг 2016 оны 06 джгаар сарын 13-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд гарган Улаанбаатар хотын цагдаагийн газарт хүргүүлсэн болно.

Энэ оны 11 сарын байдлаар Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмээр тогтоосон сахилгын зөрчил гаргасан 39 алба хаагчид тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан байна.

         Цагдаагийн хэлтсийн алба хаагчдын 2016 оны 1, 2, 3 дугаар улирлын сахилга, ёс зүйн зөвлөгөөнийг бие бүрэлдэхүүнийг хамруулан зохион байгуулсан. 1 дүгээр улирлын сахилга хариуцлагын зөвлөгөөнд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын  хяналт шалгалт, аюулгүй байдал, ёс журмын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Ариунбат оролцож “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийг хэрэгжүүлж ажиллах үүрэг чиглэл өгсөн.

       Сахилга хариуцлагын зөвлөгөөн байгуулсан талаар мэдээлэл, хурлын тэмдэглэл, фото зургийг Улаанбаатар хотын цагдаагийн газарт тухай бүр хүргүүлж ажилласан.

Хэлтсийн дотоод хяналтыг сайжруулах, үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах чиглэлээр өдөр тутам үүрэг чиглэл өгч, биелэлтийг 7 хоног бүр тооцон, даваа гарагийн өглөөний рапортан дээр бие бүрэлдэхүүнд танилцуулж хэвшсэн. Цагдаагийн байгууллагад ухаалаг төрийн зарчмыг нэвтрүүлэх чиглэлээр 10 заалт бүхий төлөвлөгөө гарган хэрэгжүүлж төлөвлөгөөний биелэлтийг тухай бүр Улаанбаатар хотын цагдаагийн газарт хүргүүлсэн. Дээрхи төлөвлөгөөний хүрээнд Хэлтсийн үйл ажиллагаа, түүхэн замналыг сурталчлах, иргэдийн санал, бодлыг сонсох зорилгоор www.police.gov.mn болон байгууллагын www.baganuur.police.gov.mn цахим хуудаст 26 удаагийн 89 фото зураг бүхий мэдээ мэдээлэл болон нууцын зэрэглэлтэйгээс бусад хэлтсийн тайлан, холбогдох мэдээллийг байршуулсан.

Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс  цагдаагийн байгууллагын төрийн тусгай  албан тушаалын сул орон тоог тус албан тушаалд анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж,  нөхөх  мэргэшлийн шалгалт тус хэлтэст ажилд орохыг хүссэн 51 иргэнийг судлахад захиргааны зөрчилд холбогдсон үндэслэлээр хасагдаж бусад 23 иргэнийг сонгон шалгаруулалтанд оруулахаар судалгааны материалыг ЦЕГ-т хугацаанд нь хүргүүлсэн. Дээрх иргэдээс  7 иргэн шалгалтанд тэнцэж, 2 иргэн нөөцөд бүртгэгдэж 5 иргэн цагдаа бэлтгэх дамжаанд хамрагдаж төгссөн.

Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага хүн амын нягтрал, газар нутгийн онцлог, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдалд тулгуурлан олон нийтийн цагдаагийн ажилтныг Цагдаагийн албаны туха йхуульд заасан үндэслэл, журмын дагуу 2015 оноос ажиллуулж байна. Олон нийтийн цагдаагийн ажилтан судлах сонгон шалгаруулах ажлын хүрээнд 2016 оны 03 сард 5 иргэнийг бүртгэж 3 иргэн шалгалтанд тэнцэж сургалтанд хамрагдсан. Дээрх 3 иргэнээс 2 иргэн ажлын байранд томилогдож, 1 иргэн нөөцөд байна.

            Тус цагдаагийн хэлтсийн бүртгэлтэй 42 ахмад ажилтнуудыг хаврын тэргүүн сарын “Сар шинийн баяр”-ыг тохиолдуулан 2016- оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч нийт 1.533.400 төгрөг буюу  ахмад ажилтан тус бүрт 30.000 төгрөгний гарын бэлэг тарааж  хүндэтгэл үзүүлсэн. 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус хэлтсийн чөлөөнд гарсан ахмад ажилтан нарт хүндэтгэл үзүүлэхээр “Ахмадаа сонсъё” өдөрлөгийг зохион байгуулсан. Энэ онд цэргийн байнгын тэтгэвэрт гарсан бэлтгэл хошууч, М.Оюунгэрэлд хэлтсийн хамт олноос хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулсан.

            Улаанбаатар хотын цагдаагийн газраас 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан “Бид мартахгүй” хүндэтгэлийн ажиллагаанд тус цагдаагийн хэлтэст ажил, үүрэг гүйцэтгэж байгаад амь эрсдсэн Пүрэвдорж агсны хүү мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч П.Ганзориг оролцсон.

Цагдаагийн хэлтсийн одоо ажиллаж байгаа алба хаагчдыг “Номин” даатгалд гэнэтийн ослын даатгалд хамруулсан Хөдөлмөрийн чадвараа түр  алдалтын даатгалыг “Монгол даатгал” ХХК –тай гэрээ хийж 107 алба хаагчдыг  хамруулсан.

Тайлангийн хугацаанд хэлтсийн даргын А тушаал 48, Б тушаал 89 гарч, даргын зөвлөлийн хурлыг 27 удаа хуралдуулан 68 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Нэгжийн менежирээс  2016 оны 01 дүгээр сард тус хэлтсийн  108 алба хаагчтай үр дүнгийн гэрээг шинээр байгуулан сар бүрийн эцэст  ажлын үр дүнг тооцон, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн цагдаагийн хэлтсийн даргын ээлжит 12 дугаар удаагийн хуралдаанаар алба хаагчдын үр дүнгийн гэрээнд үнэлэлт, дүгнэлт өгч   ажиллаж байна.

Алба хаагчдын ажлыг дүгнэсэн шийдвэрүүдийг алба хаагчдад тухай бүр мэдээлж  танилцуулж хэвшсэн болно

Гурав. Хуулир хүлээсэн үндсэн чиг үүргийн хэрэгжилтийн талаар:

  а/ Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн хүрээнд

 Гэмт хэргийн тухай өргөдөл, гомдол мэдээллийг шийдвэрлэж буй байдал:

 Тус хэлтэс 2016 оны эхний 11 сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 4036 гомдол, мэдээлэл хүлээн авсны 639 буюу 15.8 хувь нь гэмт хэргийн, 3397 буюу 84.2 хувь нь захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байна. Хүлээн авсан өргөдөл, гомдол мэдээлэл нэг бүрийг нэгдсэн бүртгэлд бүрэн бүртгэн авч, Цагдаагийн ерөнхий газрын гомдол, мэдээллийн нэгдсэн санд нэн даруй хугацаанд оруулан шийдвэрлэлтийн байдалд хэлтсийн дарга, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга болон мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн нараас тогтмол хяналт тавьж ажиллаж байна. Нийт хүлээн авсан гэмт хэргийн тухай гомдол мэдээллээс эрүүгийн хэрэг үүсгэсэн 283, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлсэн 305, харъяаллын дагуу шилжүүлсэн 30, нэгтгэсэн 4 гомдол мэдээлэл байна. Хүлээн авсан гэмт хэргийн тухай бүх гомдол мэдээллийг хуулийн анхны хугацаа болох 5 хоногт шийдвэрлэсэн байдал 433 буюу 62.3 хувь, 19 хоногт шийдвэрлэсэн байдал 163 буюу 37.7 хувьтай байгаагаас шийдвэрлэгдээгүй хуулийн хугацаанд шалгагдаж байгаа 15 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй байна.

 

Хэлтэст 2016 оны эхний 11 ñàðä  нийт  276 гэмт хэрэг бүртгэгдсэнийг урьд оны мөн үетэй харьцуулахад 12 хэргээр буюу 4.1 хувиар буурсан, илрүүлэлт 70.4 хувьтай байгаа нь урд оноос 0.2 хувиар áóóðñàí, согтуугаар үйлдэгдсэн 82 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 11 буюу 12.7 хувиар, гудамж талбайд 54 хэрэг үйлдэгдэн гарсан нь 2 нэгжээрг буюу 3.7 хувиар òóс òóñ áóóðñàí. Захиргааны зөрчил 11789 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5179 буюу 30.5 хувиар буурсан байна.

 

Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийг авч үзвэл торгуулийн тасалбараар 2 аж ахуйн нэгж, байгууллага, 11.503 хүнд нийт  377.270.800 төгрөгний, шийтгэвэрээр 551 хүнд 96.974.000 төгрөгний торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна. Зөрчил гаргасан 97 хүнийг шүүхээр баривчилуулахаар материалыг хүргүүлснээс 68 хүнийг баривчилж, шүүгчийн захирамжаар 29 хүнд торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 9082 хүнд  269.558.400 төгрөгний торгуулийн арга хэмжээ авсан.

 

Эрүүгийн цагдаагийн тасгийн үйл ажиллагаа:

 

2016 оны байдлаар тус хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн гүйцэтгэх ажлын эрх бүхий алба хаагчид 140 мэдээлэл авч шалган,  61 материалаар  нууц  далд бүлэг зохион байгуулалттайгаар үйлдэгдсэн 126.098.500 төгрөгний хохиролтой, 88 холбогдогчтой, хүнд 2, хөнгөн, хүндэвтэр ангиллын 83 хэрэг үйлдлийг илрүүлэн, холбогдох албанд шилжүүлж, хэрэг бүртгэх мөрдөн байцаах албанаас эрэн сурвалжлагдаж байсан 18 этгээдийг олж тогтоон ажилласан.

 

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн үйл ажиллагаа:

 

/Хэрэг бүртгэлтийн шатанд/

2016 онд  иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 368 гомдол, мэдээлэл хүлээн авч, өмнөх оны үлдэгдэл 7 буюу нийт 375 гомдол, мэдээлэл шалгаснаас 138 буюу 36.8 хувийг эрүүгийн хэрэг үүсгэж, 177 гомдол, мэдээлэл буюу 47.2 хувийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 20 гомдол, мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж, одоо 4 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй байна. Хүлээн авсан гомдол, мэдээллийн 98.9 хувийг шалгаж шийдвэрлэснээс хуулийн анхны хугацаанд буюу 5 хоногт 319 гомдол мэдээллийг шийдсэн байна. Хуулийн хугацаа хэтрэн шалгагдсан гомдол, мэдээлэл байхгүй.  

 

Мөн хугацаанд 4 хэрэг бүртгэгч, 7 хэрэг бүртгэх эрх бүхий алба хаагч ажиллаж өмнөх оны үлдэгдэлгүй нийт 209 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсанаас 57 хэргийг яллагдагчаар татах тогтоол батлуулах саналтай, 70 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт шилжүүлж, 1 хэрэг нэгтгэн хүлээн авсан хэргийн 61.2 хувийг шийдвэрлэсэн байна.

 

Харъяаллын дагуу 6 хэрэг бусад газарт шилжүүлж, 16 хэргийг түдгэлзүүлэх саналтай дүүргийн прокурорын газарт шилжүүлж нийт шалгасан хэргийн 7.6 хувийг түдгэлзүүлсэн байна. Одоо ажиллагаанд эрүүгийн 9 хэргийн үлдэгдэлтэй байна. Үлдэгдэл хэргийн дотор хугацаа хэтрэн шалгагдаж байгаа 1 хэрэг байна.

 

Эрүүгийн хэрэг үүсгэсэн 138 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулснаас 117 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцөлийг арилгуулах чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хэрэг бүртгэгчийн мэдэгдэл 20, эрүүгийн цагдаагийн тасагт даалгавар 31-ыг бичиж хүргүүлж, хариу авсан.

 

Гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуй нэгж байгууллагад учирсан 97.301.340 төгрөгний хохирлоос 79.206.460 төгрөгний хохирол буюу нийт хохирлын 81.4 хувийг хэрэг бүртгэлтийн шатанд нөхөн төлүүлж ажилласан байна.

 

Бүртгэгдэх үедээ сэжигтнээр татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй хөнгөн ангиллын 24 хэргээс 19 хэргийг ажиллагааны явцад илрүүлж, илрүүлэлт 79.1 хувьтай байна.

 

Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан хэргийг 98.5 хувь хуулийн анхны хугацаанд шалган прокурорын хяналтанд шилжүүлснээс ЭБШХ-ийн холбогдох заалтыг зөрчсөн, нотлох баримт дутуу бүрдүүлсэн гэсэн заалттай прокуророос 2 хэрэг буцсан. Сэжигтэн, яллагдагчаар татагдсан этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээг оновчтой авч ажиллах талаар анхаарч байна.

 

Энэ оны дугаартай Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.1-д заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн 17 хэргийг сэргээн шалгаж шийдвэрлэснээс 6 хэрэг нөхөн илрүүлсэн . Одоо 5 хэрэг 205 дугаар зүйлийн 205.1.1-д заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн байна.

 

2016 онд дүүргийн прокурорын газраас хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Б.Мандахнаран 1 шаардлага авсаныг шаардлагад дурдагдсан зөрчлийг цаашид давтан гаргуулахгүй талаар сургалт, эссэ бичүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.

 

/Мөрдөн байцаалтын шатанд/

 

2016 онд  иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээсгэмт хэргийн шинжтэй 291 гомдол, мэдээлэл хүлээн авч, өмнөх оны үлдэгдэл 8 буюу нийт  299 гомдол, мэдээлэл шалгаснаас 124 буюу 41.4 хувийг эрүүгийн хэрэг үүсгэж,  121 гомдол, мэдээлэл буюу 40.4 хувийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 48 гомдол, мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж, одоо 6 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй байна. Хүлээн авсан гомдол, мэдээллийн 97.9 хувийг шалгаж шийдвэрлэснээс хуулийн анхны хугацаанд буюу 5 хоногт 247 гомдол мэдээллийг шийдсэн байна. Хуулийн хугацаа хэтрэн шалгагдсан гомдол, мэдээлэл байхгүй.  

 

2016 онд 5 мөрдөн байцаагч ажиллаж 197 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсанаас өмнөх оны үлдэгдэл 12 хэрэг байна. Нийт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргээс 65 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлж, 32 хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт хүргүүлэн, 21 хэргийг нэгтгэн шалгаж, нийт хүлээн авсан хэргийнхээ 59.8 хувийг шийдвэрлэсэн байна.

 

Харьяаллын дагуу эрүүгийн бусад газарт 8 хэрэг шилжүүлж, 35 хэргийг түдгэлзүүлэх санал прокурорт гаргаж нийт шалгасан хэргийн 17.7 хувийг түдгэлзүүлсэн байна. Одоо эрүүгийн 29 хэргийн үлдэгдэлтэй байна. Үлдэгдэл хэргийн дотор хугацаа хэтрэн шалгагдаж байгаа 3 хэрэг байна.

 

2016 онд 5 мөрдөн байцаагч ажилласан гэж үзвэл нэг мөрдөн байцаагч сард 5.4 гомдол мэдээлэл шалгасан, сард 3.5 хэрэг шалгаж, сард 2.2 хэрэг шийдвэрлэсэн байна.  

Эрүүгийн хэрэг үүсгэх үед сэжигтнээр татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй 60 хэргээс 38 хэргийг илрүүлсэн нь илрүүлэлт 63 хувьтай байна.

 

Эрүүгийн хэрэг үүсгэх үед сэжигтнээр татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй болон мөрдөн байцаалтын ажиллагаа удааширсан давхардсан тоогоор 223 хэрэгтэй танилцаж, 185 хэрэгт зааварчилга, даалгавар өгч биелэлтийг тооцож ажиллаж байна. 

 

Гэмт хэргийн улмаас иргэдэд учирсан 73.859.200 төгрөгний хохирлоос 33.478.200 төгрөгний хохирол буюу учирсан хохирлын 45.3 хувийг нөхөн төлүүлж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйл, тээврийн хэрэгсэл болон иргэний нэхэмжлэл  болон эд хөрөнгө хурааж болзошгүй явдлыг хангах зорилгоор 46.999.741 төгрөгний үнэ бүхий эд зүйлийг хураан авч, битүүмжилсэн байна.

 

Яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн 65 эрүүгийн хэрэгт гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулах мөрдөн байцаагчийн мэдэгдэл бичиж  хариу авсан.

Мөрдөн байцаалтын ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр бусад газарт 125 даалгавар, гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг олуулахаар бусад албадад 64 даалгавар хүргүүлж хариуг авч ажилласан. ЭЦТ-аас 21 мэдээлэл, материал хүлээн авч эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан.   

 

Шүүхээс 11, Прокуророос 17 хэрэг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцсан нь нийт шийдвэрлэсэн хэргийн 23.9 хувийг эзэлж байна. Цаашид мөрдөн байцаалтын ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж хэргийн гологдлыг багасгахад анхаарч зохион байгуулалтын болон мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж байна. 

 

Одоо 52 хэрэг түдгэлзээтэй байгаагаас ЭБШХуулийн 205.1.1-д заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн 52 хэрэг байна. Энэ он болон өмнөх онуудад түдгэлзүүлсэн яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй түдгэлзүүлсэн хэргээс  27 хэргийг сэргээн шалгаснаас 19 хэрэг нөхөн илрүүлж илрүүлэлт 36.5 хувьтай  байна.

 

2016 онд дүүргийн прокурорын газраас мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Г.Цэрэнжамц, цагдаагийн дэслэгч Б.Жаргал, цагдаагийн дэслэгч Б.Батсайхан, цагдаагийн ахлах дэслэгч Б.Наранбаяр нарт холбогдох 5 шаардлага хүлээн авч зөрчил гаргасан алба хаагч нарт шаардлагын дагуу албаны шалгалт хийгдэж дүнг хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж сарын үндсэн цалинг хасах сахилгын шийтгэл ногдуулан хариуг хүргүүлсэн. Шаардлагад дурдагдсан зөрчлийг цаашид давтан гаргуулахгүй талаар сургалт, эссэ бичүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.

 

Бусад тасаг албадтай хамтын ажиллагааг сайжруулах, гэмт хэргийн илрүүлэлтийг ахиулах зорилгоор Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас “Шийдвэрлэлт 2016”, “Илрүүлэлт-Шийдвэрлэлт 2016” 60 хоногын аян, “Хяналт-Шалгалт” зэрэг нэгдсэн арга хэмжээг дүүргийн прокурорын газар болон бусад тасаг албадтай хамтран зохион байгуулж хэлтсийн нийт алба хаагч нарт түдгэлзүүлсэн болон ажиллагаанд шалгагдаж байгаа эрүүгийн хэргийг танилцуулж, гарын авлага тараан өгч, алба хаагч нараас 3 хоног тутамд хийж гүйцэтгэсэн ажлын талаар илтгэх хуудсыг авч ажилласнаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлд заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн 19 хэрэг сэргээн шалгаж, энэ он болон өмнөх онуудад үйлдэгдээд ЭБШХ-н 205 дугаар зүйлд заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргээс 8 нөхөн илрүүлж, ажиллагаанд шалгагдаж байсан 16 хэрэг нөхөн илрүүлж, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 5 олж тогтоон эрэн сурвалжлалтыг зогсоон, 2 гэмт хэрэг таслан зогсоон ажилласан байна.

 

Дүүргийн прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаартай прокурорын шаардлагад зөрчил заагдсан мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Жаргалд албаны шалгалт хийж дүнг хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-т заасны дагуу сануулах сахилгын шийтгэл ноогдуулсан.

 

Дүүргийн прокурорын газрын 04 дугаартай прокурорын шаардлагад зөрчил заагдсан мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Г.Цэрэнжамцад Мөрдөн байцаах газрын үнэлгээ хяналт шалгалтын хэлтэст албаны шалгалт хийгдэж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасны дагуу сахилгын арга хэмжээ тооцогдсон.

 

Дүүргийн прокурорын газрын 06 дугаартай прокурорын шаардлагад зөрчил заагдсан мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Г.Цэрэнжамц, цагдаагийн дэслэгч Б.Батсайхан, хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Б.Мандахнаран нарт дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга албаны шалгалт хийж зөрчил гаргасан хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Б.Мандахнаран ажлын үр дүнгээр сарын цалинг 1 сар 10 хувиар бууруулж шийдвэрлэсэн. Мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Г.Цэрэнжамц, дэслэгч Б.Батсайхан нарын гаргасан зөрчил тогтоогдоогүй.

 

Дүүргийн прокурорын газрын 07 дугаартай прокурорын шаардлагад зөрчил заагдсан алба хаагч нарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга албаны шалгалт хийж Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад М.Лхагвадорж, зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч А.Солонго, зохицуулагч, цагдаагийн дэслэгч Н.Ариунболд, зохицуулагч, цагдаагийн дэслэгч Т.Батмонгол нарт ажил сайжруулах 1 сарын хугацаатай үүрэг өгч шийдвэрлэсэн.

 

Дүүргийн прокурорын газрын 11 дугаартай шаардлагад зөрчил заагдсан Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч нарт Олон нийт аюулгүй байдлыг хангах хэсгийн дарга албаны шалгалт хийж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан болно.

 

Дүүргийн прокурорын газрын 13 дугаартай шаардлагад зөрчил заагдсан алба хаагч нарт Замын цагдаагийн тасгийн дарга албаны шалгалт явуулж сарын үндсэн цалинг үр дүнгээр 1 сарын хугацаанд 5 хувиар бууруулах арга хэмжээ тооцож шийдвэрлэсэн.

 

Нийслэлийн прокурорын газрын 15 дугаартай шаардлагад зөрчил заагдсан алба хаагч нарт дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга албаны шалгалт явуулахад алба хаагчдын гаргасан зөрчил тогтоогдоогүй.

 

Дүүргийн прокурорын газрын 15 дугаартай шаардлагад зөрчил заагдсан мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Батсайханд Төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн дарга албаны шалгалт хийж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасны дагуу арга хэмжээ тооцож шийдвэрлэсэн.

 

Дүүргийн прокурорын газрын 16 дугаартай шаардлагад зөрчил заагдсан алба хаагч нарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга албаны шалгалт явуулж зөрчил гаргасан алба хаагч нарыг сургалтанд хамруулж, Нийтийн хэв журам хамгаалах тасагт хугацаатай үүрэг өгч шийдвэрлэсэн.

 

Дүүргийн прокурорын газрын 17 дугаартай шаардлагад зөрчил заагдсан мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Г.Цэрэнжамцад Төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн дарга албаны шалгалт явуулж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасны дагуу сахилгын арга хэмжээ тооцож шийдвэрлэсэн.

 

Дүүргийн прокурорын газрын 22 дугаартай шаардлагад зөрчил заагдсан хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахмад П.Алтанцэцэг, хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад И.Баттүвшин нарт Төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн дарга албаны шалгалт явуулж цагдаагийн ахмад П.Алтанцэцэгийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй учир арга хэмжээ тооцоогүй, цагдаагийн ахмад И.Баттүвшинд зөвлөлийн хурлын тэмдэглэлээр сануулж шийдвэрлэсэн.

 

Дүүргийн прокурорын газрын 23 дугаартай шаардлагад зөрчил заагдсан мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Наранбаярт төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн дарга албаны шалгалт явуулж байна.

 

б/ Нийтийн хэв журам хамгаалах чиг үүргийн хүрээнд

 

Тус хэлтсийн нийтийн хэв журмын тасаг нь 2016 онд 14 офицер, 16 ахлагч бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах үүргээ гүйцэтгэж ажилласан. Цагдаагийн ерөнхий газраас дэвшүүлсэн зорилт, Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрүүд, Хууль зүй дотоод хэргийн яам, УБЦГ-ын даргаас өгсөн үүрэг даалгавар, тушаал шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ирсэн хугацаат бичиг, ажлын чиглэлийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллаж үр дүнг тооцон илтгэх хуудсаар хүргүүлж ажилласан.

 

Цагдаагийн хэлтсийн аюулгүй байдал, нууцын хадгалалт, хамгаалалт, алба хаагчдын ажлын хариуцлага, сонор сэрэмж, ёс зүйд тавих хяналтыг өндөржүүлж, ЦЕГ-ын 2010 оны 173 дугаар тушаалаар баталсан “Нийтийн хэв журам хамгаалах” /код 400/, “Сахилга хариуцлагыг сайжруулах тухай” 02, Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандартыг мөрдөж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн хэм хэмжээг сахих, нууцын хадгалалт хамгаалалтанд хяналт тавьж ажилласан.

 

Дүүргийн нутаг дэвсгэрийн эрүү хэв журмын нөхцөл байдлыг 7, 14 хоногоор гарган хэлтсийн бие бүрэлдэхүүнд танилцуулан, дүүргийн газрын зураг дээр үйлдэгдэж байгаа захиргааны зөрчил, гэмт хэрэг зэргийг тэмдэглэн үйлдэгдсэн газар орон, цаг хугацаа, үйлдлийн арга зэргээр криминологи судалгааг гаргаж танилцуулан шалтгаан нөхцлийг судлан дараагийн долоо хоногт зохион байгуулах эргүүлийн чиглэл, нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажлын чиглэлийг гарган хэрэгжүүлж, нөхцөл байдлын танилцуулгыг дүүргийн Засаг даргад 14 хоногоор нэгтгэн 42 удаа танилцуулж, ВВS, Сүлжээ-3 кабелийн телевизүүдээр 56 удаа мэдээлэл хийсэн.

 

Явган эргүүл, автомашинт эргүүлд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын томилгоог өдөр, өдрөөр томилон батлуулан, алба хаагчдын үүрэг гүйцэтгэлт болон албаны бэлэн байдал, тусгай хэрэгслэл, агсамжны бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаа.

 

7хоногт хийж гүйцэтгэсэн ажлыг 5 дахь өдөр нэгтгэн танилцуулгаар  Хэлтсийн даргад танилцуулан,дараагийн долоо хоногт хийгдэх  ажлыг төлөвлөн, үр дүнг тооцон ажиллаа.

 

Ази, европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын аюулгүй байдлыг хангах, Улсын Их хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль болохтой холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 16-ны 5/1301 тоот албан бичгээр ирүүлсэн үүрэг, ажлын чиглэлийн хүрээнд бэлтгэл хангах ажлыг зохион байгуулсан.

 

ЦЕГ-ын даргын а/65 тоот тушаалын дагуу хэлтсийн бие бүрэлдэхүүний албаны бэлэн байдлыг Ц-111 дохиогоор 36 удаа шалгаж, албаны бичиг баримт болон аранз, тусгай хэрэгсэл, хувцасны үзлэг шалгалтыг хийж алба хаагчийн албаны бэлэн байдлыг хангаж ажиллаж байна. Хүн мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн засаг дарга, дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2016 оны 08 дугаар сарын 01-нээс 11 дугаар сарын 15-ны хооронд Хэрлэн гүүрний шалган нэвтрүүлэх товчоонд Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мал эмнэлэгтэй хамтран гаргасан  постонд 3 ээлжээр 24 цагаар алба хаагчдыг томилон гэрэлтүүлэгч хантааз, агсамж, албаны мотоцикль, хоол байрны зардлыг дүүргийн засаг даргын нөөц сангаас шийдвэрлүүлсэн.

 

 

/Гэмт хэрэг, захиргааны зөрчлөөс урьдчилан, сэргийлэх ажлын хүрээнд/

 

 Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгахаар 140 мэдэгдэл бичиж,120 албан мэдэгдлийн хариуг авч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хяналт шалгалт “ ”Наадам” “Хүчирхийлэлгүй г

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна