/ / ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Цагдаагийн албаны тухай хуулийг энэ оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шинэчлэн баталсантай холбогдуулан тус цагдаагийн хэлтсийн алба хаагчид Цагдаагийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2017 оны 03 дугаар сарын 28 өдөр дүүргийн Д.Нацагдоржийн талбайд 11:40 цагт эхлэв. 

Ёслолын ажиллагаанд дүүргийн удирдлагууд болон цагдаагийн хэлтсийн ахмад ажилчид өргөнөөр оролцлоо.

Цагдаагийн тангараг

Монгол Улсын иргэн би Цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, албаны нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая.

Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ. хэмээн цагдаагийн алба хаагчид тангараг өргөлөө

ард олны минь амьдрал айх аюулгүй амгалан, алба хаагчдын өргөсөн тангараг ариун байх болтугай.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна