/ / ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Бага насны хүүхдүүдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадал эзэмшүүлэх зорилгоор жил бүр Замын цагдаагийн тасгаас зохион байгуулдаг, Замын Хөдөлгөөний "ЦАГААН ТОЛГОЙ 2017"  тэмцээн  энэ сарын  28-нд Гүн галуутай цогцолбор сургууль дээр зохион байгуулагдлаа. Тэмцээнийг дүүргийн 131, 132, 138, 142, 241-р цэцэрлэгүүдийн ахлах бүлгүүдийн хооронд зохион байгуулсан байна. Тэргүүн байрт Д.Энхтуяа эрхлэгчтэй 241-р цэцэрлэг, Дэд байрт Б.Цэвэлянжин эрхлэгчтэй 142-р цэцэрлэг, Гутгаар байранд Т.Сувдаа эрхлэгчтэй 131-р цэцэрлэгүүд шалгарч Алт, мөнгө, хүрэл медиалуудын эзэн болж тус бүрт өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна