/ Ил тод байдал / ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ / 2017 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2017 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН

2017 ОНЫ 01 ДҮГЭЭР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

                                                              

Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга, Дүүргийн засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан цагдаагийн байгууллагатай холбоотой ажлын чиглэл, Цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, Улаанбаатар хотын үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг удирдлага болгон ажиллалаа.

 

Нэг. Цагдаагийн байгууллагаас 2017 онд дэвшүүлсэн

зорилтын хүрээнд:

а/ Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын

чанар, үр дүнг дээшлүүлэх.

Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс ирүүлсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөний салбар төлөвлөгөөг 32 заалтаар гарган батлуулж биелэлт үр дүнг тооцон ажиллаж байна. Долоо хоног бүрийн мягмар гарагт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нарыг цуглуулан ажиллагаанд шалгаж байгаа хэрэг, материал, хийгдэх ажиллагааг хэлэлцэж алба хаагчдад цаашид хийж гүйцэтгэх ажлыг зааварчилсанаар алба хаагчдын хамтын ажиллагаа сайжирсан. Мөн тасаг албадын онцлог, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор ажил солих өдөрлөг зохион байгуулсанаар алба хаагчид бусад албадын ажилтай танилцаж тэдний хүндрэл бэрхшээл, ололт, амжилттай танилцсан. Долоо хоног бүрийн даваа гарагт тасгийн дарга, мягмар гарагт хэлтсийн дарга алба хаагчдын шалгаж байгаа гомдол, мэдээлэл хугацаа сунгасан үндэслэлтэй танилцсанаар нийт шийдсэн гомдлын 85 хувийг хулийн анхны хугацаа буюу 5 хоногт шийдсэн байна. Мөн сар бүр алба хаагчид сантай хэрхэн ажилласан талаар дүгнэж ажилласнаар алба хаагчид туслах тоо бүртгэлийн зааврын дагуу мэдээллийг оруулж хэвшсэн.

 

б/Цагдаагийн байгууллага, алба хаагчийн эрх зүйн

орчныг шинэчилж, сургалтын үр нөлөөг дээшлүүлэх.

 

2016-2017 оны хичээлийн жилийн албаны сургалтын төлөвлөгөөг Цагдаагийн хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн А/38 дугаар тушаалаар баталж, төлөвлөгөөний дагуу алба хаагчийг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт, мэдвэл зохих хууль тогтоомжийн сургалт, мэргэжлийн ур чадварын болон дадлагажуулах сургалт, бие бялдарын бэлтгэлжилтийн сургалт, сургагч-багш /СТ-д заасан бол хамаарахгүй/ тасгийн даргаас дээш албан тушаалтны заасан сургалт, мэргэжлийн болон зорилтот сургалт, тасаг хэсгийн зохион байгуулсан сургалт зэрэг чиглэлээр сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Албаны сургалтанд нийт 19 удаа 28 цагийн сургалтыг зохион байгуулсан. Үүнд: 1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх сэдвээр хүний нөөцийн мэргэжилтэн цагдаагийн а/д Ц.Солонго, ХЗЯС-ын 2015 оны А/190 дугаар тушаалын 1-р хавсралт “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах” сэдвээр ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн д/ч Н.Ариунболд, Архив, бичгиг хэргийн стандарт, Архив албан хэрэг хөтлөлт сэдвээр бичиг хэргийн эрхлэгч, цагдаагийн а/а С.Наранцэцэг, ЦЕГ-аас “Гэрч хохирогчийг хамгаалах” тухай сэдвээр цагдаагийн х/а н.Манлайбаатар, Замын хөдөлгөөний дүрэм, ЗХАБХТХ-иар Гантиг зам автожолооны курссын дүрмиийн багш С.Үнэнбат, Гэр бүлийн хүчирхийлэлийн тухай сэдвээр хүүхэд хөгжлийн төвийн ажилтан Цогзолмаа, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, орсон нэмэлт өөрчлөлтын талаар хэрэг бүртгэгч, цагдаагийн а/х Б.Мандахнаран, ЭЦГ-ын үүсэл хөгжил, түүхэн замнал сэдвээр дэд бөгөөд ЭЦТ-ийн дарга, цагдаагийн д/х Ц.Өлзийбаатар, Сэтгэлийн цар, сэтгэл зүйн мэдээлэл, зөвлөмж сэдвээр ТЗБТ-ийн дарга, цагдаагийн х/ч М.Лхагвасүрэн, Гэр бүлийн хүчирхийлэлийн тухайд анхаарах асуудал, ГБХТХ-р Цогзолмаа, цагдаагийн а/х п.Алтанцэцэг, Гэр бүлийн үнэ цэнэ, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар ХСИС-ийн багш х/ч Бямбадорж, а/х Баярбаясгалан, Алба хагчдын биеийн жин, найрлагад хийсэн дүгнэлтийн талаар НЭМТ-ийн хоол зүйч Буд-Ирээдүй, Галзуу өвнөөч урьдчилан сэргийлэх сэдвээр НЗСҮТөвийн ажилтан Батжав, ХЗЯС-ын 2015 оны А/190 дугаар тушаалын 1-р хавсралт А/189, А/190 ЗЦТ-ийн ахлах зохицуулагч, цагдаагийн а/х М.Лхагвадорж, Олон нийтийн эмх замбраагүй байдлын үед хүчлэн хамгаалалт сэдвээр хэсгийн байцаагч, цагдаагийн а/д С.Энхтүвшин, Анхны тусламж сэдвээр дүүргийн Улаан загалмайн хорооны ажилтан Уранцоож, Багануур-Ус “Усны өдөр, усны хэрэглээ сэдвээр ажилтан Батдорж, Сүрьеэ өвнөөс урьдчилан сэргийлэх сэдвээр дүүргийн эрүүл мэндийн төвийн их эмч Энхцэцэг, архи тамхины хор хөнөөл сэдвээр их эмч Байгалмаа нар сургалт орсон. Сургалтанд давхардсан тоогоор хэлтсийн 1317  алба хаагчидад хамрагдсан. 

       Цагдаагийн ерөнхий газрын сургалтын нэгдсэн төвд 2017 оны 03, 04 дүгээр саруудад зохион байгуулагдах сургалтанд хамрагдах 10 алба хаагчийн нэрсийг жагсаалтаар хүргүүлэн алба хаагч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, давтан сургалтанд бүрэн хамруулан ажиллаж байна.

            Улаанбаатар хотын цагдаагын газраас 2017.01.12-12-ны өдрүүдэд зохион байгуулсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоо” сэдэвт сургалтанд тус хэлтсийн хорооны цагдаа д/а Б.Очбаяр, а/а Б.Доржсүрэн, а/а Ж.Ням-Эрдэнэ, а/ч Б.Баттулга нар сургалтанд хамрагдсан. 2017.01.17-ны өдрө зохион байгуулагдсан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” батлагдахтай холбогдуулж тус хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хэсгийн байцаагч нарын 15 алба хаагчид Улаанбаатар хотын цагдаагийн газраас ирүүлсэн сургалтын хуваарийн дагуу сургалтанд хамрагдсан. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн а/х М.Лхагвадорж ЦЕГ-аас ЗЦГ, Монголын техникийн сургаалтай хамртан зохион байгуулсан “Техник, ЗХД-ийн мэдлэг, автомеханикийн чиглэлээр 5 хоногийн сургалтанд хамрагдсан. Эрүүлжүүлэх байрны эмч цагдаагийн д/ч Эрдэнэтуул УБХЦГ-аас Энхжин худалдааны төвд зохион байгуулсан “Эрүүл аж төрөх, зан үйлийн төлөв” сургалтанд хамрагдсан.

 

в/ Алба хаагчдын ажлын хариуцлага,

харилцааны соёл, ёс зүйн шаардлагыг хангаж ажиллах.

 

Тус цагдаагийн хэлтсийн алба хаагчдын 2016 оны сахилга ёс зүйн зөрчлийн байдалд дүн шинжилгээ хийж  2017 оны хэлтсийн хүрэх түвшин шалгуур үзүүлэлтэнд алба хаагчийн гаргасан зөрчлийг өмнөх оноос 35 хувиар бууруулах, нийт ёс зүйн зөрчлийн 80 хувийг дотоод хяналтаар илрүүлсэн байхаар шалгуур үзүүлэлтийг тогтоосон. Хэлтсийн алба хаагчдын дунд “Манлайлагч алба хаагч” шалгаруулах уралдааныг зарлаж алба хаагчдын ажлын үзүүлэлтийг “Манлайлагч алба хаагч”-ийн шалгуур үзүүлэлтээр сар бүр дүгнэж ажлын үр дүн, сахилга ёс зүйн зөрчлийг тооцон ажилласан.

2017 оны 01 дүгээр улирлын байдлаар тус цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас ёс зүйн зөрчил гаргасан 24 зөрчлийн 15буюу 62,5% нь дотоод хяналтаар илэрсэн зөрчил байна.  Сахилгын зөрчлийг урд оны мөн үетэй харьцуулбал 14 нэгжээр буюу 1,4 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Алба хаагчдын сахилга ёс зүйн зөрчлийг бууруулах чиглэлээр дотоодын хяналтыг сайжруулж ажиллах нь сахилгын зөрчлийн тоо өссөхөд нөлөөлсөн.

 

Хоёр. Удирдлага, зохион байгуулалтын талаар:

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны Б/284дүгээр тушаалаар батлагдсан орон тоогоор тус хэлтэс нь офицер 50, ахлагч 60, энгийн 3 алба хаагч нийт 113 алба хаагчбайсан ба мөн газрын даргын  2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/252 дугаар тушаалаар тус хэлтсийн мөрдөн байцаагчийн 2 орон тоог Мөрдөн байцаах газарт шилжүүлж алба хаагч нарыг томилсон.

Тахарын ерөнхий газар татан буугдаж хэрэгжүүлж байсан чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэнтэй холбоотой Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн Б/437 дугаар тушаалаар тус хэлтсийн олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсгийг тасаг болгосонтой холбогдуулан цагдаагийн дэд хурандаа Д.Загдрагчааг олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн даргаар томилж,  шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн ахлах байцаагч 1, харуулын цагдаа 6, хамгаалалтын цагдаа 5, цагдаа жолооч 1 байхаар батлагдаж ажиллаж байсан 13 алба хаагчийг орон тоогоор шилжүүлэн томилж цагдаагийн цол олгосон.

Тус хэлтэс нь одоо 49 офицер, 72 ахлагч, 3 энгийн нийт 124 алба хаагчтай байхаас 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар орон тооны тулгалт хийхэд  офицер 47,   ахлагч 68, энгийн  3,   нийт  118 алба хаагчтайгаар  ажил үүрэг гүйцэтгэж байна.

Тус хэлтэст төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга 1, эдийн засгийн ахлах төлөөлөгч 1, эргүүлийн цагдаа 2,  цагдаа жолооч 1, ШШАБХХ-ийн харуулын цагдаа 1, нийт  6  орон тоо  дутуу байна.

Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан цагдаагийн тангараг өргүүлэх, хуулийг хүлээн авах ёслолын арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөг гарган  Тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 40 минутанд дүүргийн Д.Нацагдоржийн нэрэмжит  төв талбайд зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээнд Багануур Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Даваасүрэн, Засаг дарга Ц.Сандаг-Очир, дүүргийн төрийн байгууллагуудын дарга, удирдлагууд, цагдаагийн хэлтсийн ахмад ажилтнуудыг урьж оролцуулсан.

 

Гурав. Хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн хэрэгжилтийн талаар:

а/ Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн хүрээнд

 Гэмт хэргийн тухай өргөдөл, гомдол мэдээллийг шийдвэрлэж буй байдал:

Тус хэлтэс 2017 оны эхний 3 сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 1172 гомдол, мэдээлэл хүлээн авсны 101 буюу 8,6хувь нь гэмт хэргийн, 1071 буюу 91,4 хувь нь захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байна. Хүлээн авсан өргөдөл, гомдол мэдээлэл нэг бүрийг нэгдсэн бүртгэлд бүрэн бүртгэн авч, Цагдаагийн ерөнхий газрын гомдол, мэдээллийн нэгдсэн санд нэн даруй хугацаанд оруулан шийдвэрлэлтийн байдалд хэлтсийн дарга, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга болон мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн нараас тогтмол хяналт тавьж ажиллаж байна. Нийт хүлээн авсан гэмт хэргийн тухай гомдол мэдээллээс эрүүгийн хэрэг үүсгэсэн 44, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлсэн 42, харъяаллын дагуу шилжүүлсэн7 гомдол мэдээлэл байна. Хүлээн авсан гэмт хэргийн тухай бүх гомдол мэдээллийг хуулийн анхны хугацаа болох 5 хоногт шийдвэрлэсэн байдал63 буюу 62.3 хувь, 30 хоногт шийдвэрлэсэн байдал 163 буюу 37.7 хувьтай байгаагаас шийдвэрлэгдээгүй шалгагдаж байгаа 8 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй байна.

 

2017 оны эхний 3ñàðä  нийт 45 гэмт хэрэг бүртгэгдсэнийг урьд оны мөн үетэй харьцуулахад 24 хэргээр буюу 37,7 хувиар өссөн, илрүүлэлт 62,5 хувьтай байгаа нь урдоноос 12,5 хувиар өссөн, согтуугаар үйлдэгдсэн 18 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 8  буюу 30,7 хувиар, гудамж талбайд 9 хэрэг үйлдэгдэн гарсан нь 12 нэгжээрг буюу 57,1 хувиар òóс òóñ áóóðñàí.

 

Захиргааны зөрчил1071 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 283 буюу 35.9 хувиар өссөн байна.

Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийг авч үзвэл торгуулийн тасалбараар 615 хүнд нийт  3.070.500 төгрөгний,шийтгэвэрээр 303 хүнд 28.297.000 төгрөгний торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна.

Зөрчил гаргасан 84 хүнийг шүүхээр баривчлуулахаар материалыг хүргүүлснээс 69 хүнийг баривчилж, шүүгчийн захирамжаар 15 хүнд торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 2714 хүнд  110.876.000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авсан.

 

Эрүүгийн цагдаагийн тасгийн үйл ажиллагаа:

 

2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар тус хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн гүйцэтгэх ажлын эрх бүхий алба хаагчид гүйцэтгэх ажлын шугамаар  52 мэдээлэл авч шалган,  10 материалаар  нууц  далд бүлэг зохион байгуулалттайгаар үйлдэгдсэн 4.680.000 төгрөгний хохиролтой, 9 холбогдогчтой, хүндэвтэр ангиллын 13 хэрэг үйлдлийг илрүүлэн, холбогдох албанд шилжүүлж, хэрэг бүртгэх мөрдөн байцаах албанаас эрэн сурвалжлагдаж байсан гэмт хэрэгт сэргдэгдсэн этгээд-1, галт зэвсэг-1-ийг тус тус  олж тогтоон ажилласан.

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн үйл ажиллагаа:

 

/Хэрэг бүртгэлтийн шатанд/

2017 оны 1 дүгээр улиралд  иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас  гэмт хэргийн шинжтэй 65гомдол, мэдээлэл хүлээн авч, өмнөх оны үлдэгдэл гомдол, мэдээлэл байхгүй шалгаснаас 26 буюу 40 хувийг эрүүгийн хэрэг үүсгэж,  23 гомдол, мэдээлэл буюу 35.3 хувийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 7 гомдол, мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж, одоо 9 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй байна. Хүлээн авсан гомдол, мэдээллийн 86.1 хувийг шалгаж шийдвэрлэснээс хуулийн анхны хугацаанд буюу 5 хоногт 55 гомдол мэдээллийг шийдсэн байна. Хуулийн хугацаа хэтрэн шалгагдсан гомдол, мэдээлэл байхгүй.  

Мөн хугацаанд 4 хэрэг бүртгэгч, 7 хэрэг бүртгэх эрх бүхий алба хаагч ажиллаж өмнөх оны үлдэгдэлгүй нийт 29 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсанаас 4 хэргийг яллагдагчаар татах тогтоол батлуулах саналтай, 18 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт шилжүүлж хүлээн авсан хэргийн 75.8 хувийг шийдвэрлэсэн байна.

Харъяаллын дагуу 1 хэрэг бусад газарт шилжүүлж, 1 хэргийг түдгэлзүүлэх саналтай дүүргийн прокурорын газарт шилжүүлж нийт шалгасан хэргийн 3.4 хувийг түдгэлзүүлсэн байна.. Одоо ажиллагаанд эрүүгийн 5 хэргийн үлдэгдэлтэй байна. Үлдэгдэл хэргийн дотор хугацаа хэтрэн шалгагдаж байгаа 1 хэрэг байна.

Эрүүгийн хэрэг үүсгэсэн 29 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулснаас 18хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцлийг арилгуулах чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хэрэг бүртгэгчийн мэдэгдэл8 , эрүүгийн цагдаагийн тасагт даалгавар 4-г бичиж хүргүүлж, хариу авсан.

Гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуй нэгж байгууллагад учирсан 8.134.000 төгрөгний хохирлоос 7.717.000 төгрөгний хохирол буюу нийт хохирлын 94.8 хувийг хэрэг бүртгэлтийн шатанд нөхөн төлүүлж ажилласан байна.

Бүртгэгдэх үедээ сэжигтнээр татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй хөнгөн ангиллын 2 хэргээс 1 хэргийг ажиллагааны явцад илрүүлж, илрүүлэлт 50 хувьтай байна.

Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан хэргийг 95.4 хувь хуулийн анхны хугацаанд шалган прокурорын хяналтанд шилжүүлснээс ЭБШХ-ийн холбогдох заалтыг зөрчсөн, нотлох баримт дутуу бүрдүүлсэн гэсэн заалттай прокуророос 1 хэрэг буцсан. Сэжигтэн, яллагдагчаар татагдсан этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээг оновчтой авч ажиллах талаар анхаарч байна.

Өмнөх оны дугаартай Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.1-д заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн 3 хэргийг сэргээн шалгаж шийдвэрлэсэн. Одоо 4 хэрэг 205 дугаар зүйлийн 205.1.1-д заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн байна.

2017 оны 1 дүгээр улиралд дүүргийн прокурорын газраас  хэрэг бүртгэлтийн чиглэлээр шаардлага аваагүй.

/Мөрдөн байцаалтын шатанд/

2017 оны 1 дүгээр улиралд  иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээсгэмт хэргийн шинжтэй 41 гомдол, мэдээлэл хүлээн авч, өмнөх оны үлдэгдэл 2 буюу нийт  43 гомдол, мэдээлэл шалгаснаас 17 буюу 39.5 хувийг эрүүгийн хэрэг үүсгэж,  16 гомдол, мэдээлэл буюу 37.2 хувийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 6 гомдол, мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж, одоо 4 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй байна. Хүлээн авсан гомдол, мэдээллийн 90.6 хувийг шалгаж шийдвэрлэснээс хуулийн анхны хугацаанд буюу 5 хоногт 29 гомдол мэдээллийг шийдсэн байна. Хуулийн хугацаа хэтрэн шалгагдсан гомдол, мэдээлэл байхгүй.  

2017 оны 1 дүгээр улиралд5 мөрдөн байцаагч ажиллаж 33 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсанаас өмнөх оны үлдэгдэл 11 хэрэг байна. Нийт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргээс 11 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлж, 6 хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт хүргүүлэн нийт хүлээн авсан хэргийнхээ 51.5 хувийг шийдвэрлэсэн байна.

Харьяаллын дагуу эрүүгийн хэрэг бусад газарт 3 хэрэг шилжүүлж, 2 хэргийг түдгэлзүүлэх санал прокурорт гаргаж нийт шалгасан хэргийн 6 хувийг түдгэлзүүлсэн байна. Одоо эрүүгийн 17 хэргийн үлдэгдэлтэй байна. Үлдэгдэл хэргийн дотор хугацаа хэтрэн шалгагдаж байгаа 4 хэрэг байна.

2017 оны 1 дүгээр улиралд 5 мөрдөн байцаагч ажилласан гэж үзвэл нэг мөрдөн байцаагч сард 2.8 гомдол мэдээлэл шалгасан, сард 2.2 хэрэг шалгаж, сард 4 хэрэг шийдвэрлэсэн байна.  

Эрүүгийн хэрэг үүсгэх үед сэжигтнээр татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй 6 хэргээс 4 хэргийг илрүүлсэн нь илрүүлэлт 66.6 хувьтай байна.

Эрүүгийн хэрэг үүсгэх үед сэжигтнээр татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй болон мөрдөн байцаалтын ажиллагаа удааширсан давхардсан тоогоор 20 хэрэгтэй танилцаж, 23 хэрэгт зааварчилга, даалгавар өгч биелэлтийг тооцож ажиллаж байна. 

Гэмт хэргийн улмаас иргэдэд учирсан 10.343.000 төгрөгний хохирлоос 3.553.000 төгрөгний хохирол буюу учирсан хохирлын 34.3 хувийг нөхөн төлүүлсэн  байна.

Яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн 11 эрүүгийн хэрэгт гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулах мөрдөн байцаагчийн мэдэгдэл бичиж  хариу авсан.

Мөрдөн байцаалтын ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр бусад газарт 13 даалгавар, гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг олуулахаар бусад албадад 6 даалгавар хүргүүлж хариуг авч ажилласан. ЭЦТ-аас 9 мэдээлэл, материал хүлээн авч эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан.   

Шүүхээс 11, Прокуророос 8 хэрэг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцсан нь нийт шийдвэрлэсэн хэргийн  87 хувийг эзэлж байна. Цаашид мөрдөн байцаалтын ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж хэргийн гологдлыг багасгахад анхаарч зохион байгуулалтын болон мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж байна. 

Одоо 63 хэрэг түдгэлзээтэй байгаагаас ЭБШХуулийн 205.1.1-д заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн 52 хэрэг байна. Энэ он болон өмнөх онуудад түдгэлзүүлсэн яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй түдгэлзүүлсэн хэргээс  3 хэргийг сэргээн шалгаснаас 1 хэрэг нөхөн илрүүлж илрүүлэлт 1.5 хувьтай  байна.

2017 оны 1 дүгээр улиралд дүүргийн прокурорын газраас мөрдөн байцаалтын чиглэлээр шаардлага аваагүй.

Дүүргийн прокурорын газрын 02 дугаартай шаардлагад зөрчил заагдсан Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Н.Ариунболдод албаны шалгалт хийж дүнг хэлтсийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж Төрийн албаны тухай хуулийн 26.1.1-т зааснаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Дүүргийн прокурорын газрын 05 дугаартай шаардлагад зөрчил заагдсан Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Д.Буянжаргалд албаны шалгалт хийж дүнг хэлтсийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж буруутай үйлдэл тогтоогдоогүй тул заагдсан зөрчлийн дагуу бие даан судалж алба хаагч нарт сургалт орох үүрэг өгсөн.

Нийслэлийн прокурорын газрын 6/05 дугаартай шаардлагад зөрчил заагдсан Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч нарт албаны шалгалт хийж дүнг хэлтсийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж сарын үндсэн цалинг 1 сарын хугацаанд 5 хувиар буруулж, тасгийн дарга, цагдаагийн ахмад Б.Ганболд, ахлах байцаагч, цагдаагийн ахмад Т.Мөнх нарт Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 81.4.1-т зааснаар сануулах сахилгын шийтгэл ногдуулж, ажил сайжруулж, сургалт зохион байгуулах үүрэг өгсөн.

Дүүргийн прокурорын газрын 05 дугаартай шаардлагад зөрчил заагдсан Нийтийн хэв журам хамгаалах тасагт албаны шалгалт хийж дүнг хэлтсийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж зөрчил арилгах үүрэг өгсөн.

 б/ Нийтийн хэв журам хамгаалах чиг үүргийн хүрээнд

 

Тус хэлтсийн нийтийн хэв журмын тасаг нь 2017 оны 1 дүгээр улиралд 13 офицер, 16 ахлагч бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах үүргээ гүйцэтгэж ажилласан. Цагдаагийн ерөнхий газраас дэвшүүлсэн зорилт, Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрүүд, Хууль зүй дотоод хэргийн яам, УБЦГ-ын даргаас өгсөн үүрэг даалгавар, тушаал шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ирсэн хугацаат бичиг, ажлын чиглэлийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллаж үр дүнг тооцон  ажилласан.

Цагдаагийн хэлтсийн аюулгүй байдал, нууцын хадгалалт, хамгаалалт, алба хаагчдын ажлын хариуцлага, сонор сэрэмж, ёс зүйд тавих хяналтыг өндөржүүлж, ЦЕГ-ын 2010 оны 173 дугаар тушаалаар баталсан “Нийтийн хэв журам хамгаалах” /код 400/, “Сахилга хариуцлагыг сайжруулах тухай” 02, Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандартыг мөрдөж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн хэм хэмжээг сахих, нууцын хадгалалт хамгаалалтанд хяналт тавьж ажиллаа.

Дүүргийн нутаг дэвсгэрийн эрүү хэв журмын нөхцөл байдлыг 7, 14 хоногоор гарган хэлтсийн бие бүрэлдэхүүнд танилцуулан, дүүргийн газрын зураг дээр үйлдэгдэж байгаа захиргааны зөрчил, гэмт хэрэг зэргийг тэмдэглэн үйлдэгдсэн газар орон, цаг хугацаа, үйлдлийн арга зэргээр криминологи судалгааг гаргаж танилцуулан шалтгаан нөхцлийг судлан дараагийн долоо хоногт зохион байгуулах эргүүлийн чиглэл, нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажлын чиглэлийг гарган хэрэгжүүлж, нөхцөл байдлын танилцуулгыг дүүргийн Засаг даргад 14 хоногоор нэгтгэн 12 удаа танилцуулж,  Сүлжээ-3 кабелийн телевизүүдээр 16 удаа мэдээлэл хийсэн.

Явган эргүүл, автомашинт эргүүлд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын томилгоог өдөр, өдрөөр томилон батлуулан, алба хаагчдын үүрэг гүйцэтгэлт болон албаны бэлэн байдал, тусгай хэрэгслэл, агсамжны бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаа.

7хоногт хийж гүйцэтгэсэн ажлыг 5 дахь өдөр нэгтгэн танилцуулгаар Хэлтсийн даргад танилцуулан,дараагийн долоо хоногт хийгдэх  ажлыг төлөвлөн, үр дүнг тооцон ажиллаа.

ЦЕГ-ын даргын а/65 тоот тушаалын дагуу хэлтсийн бие бүрэлдэхүүний албаны бэлэн байдлыг Ц-111 дохиогоор 11 удаа шалгаж, албаны бичиг баримт болон аранз, тусгай хэрэгсэл, хувцасны үзлэг шалгалтыг хийж алба хаагчийн албаны бэлэн байдлыг хангаж ажиллаж байна.Баянгол дүүрэгт гарсан архины хордлого байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017.01.17-ны 19 дүгээр “Хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай”  тогтоол, Багануур дүүргийн Засаг даргын 2017.01.17-ны А/14 дүгээр “Хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээний тухай” захирамж,Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд дарга,дэд комиссарын баталсан төлөвлөгөө,Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын 12/291 тоотоор ирүүлсэн ажлын чиглэл ,Багануур дүүргийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу НМХГ-ын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 18 улсын байцаагч, лабораторийн ажилтнууд, Цагдаагийн хэлтсийн 21 албан хаагч, ОБХ, ЗАА-ны хэлтсийн дарга ажилтнууд хамтран 5 хорооны 45 ААН-ийн /худалдааны 33, хоол үйлдвэрлэлийн 20/ 53 тусгай зөвшөөрөл бүхий газруудын архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчилгээ явуулдаг цэгүүдэд урьдчилан сэргийлэх хамтарсан хяналт шалгалт хийж, 35418 шил архи, 22463 шил пиво, 1544 дарс зэрэг нийт 59425 шил согтууруулах ундаанд улсын байцаагч нар 147 лац тавьж битүүмжиллээ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Цагдаагийн бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын 2 дугаар зэрэглэлд шилжүүлсэн ажиллуулах тухай Б/89 дүгээр тушаал, өгсөн үүрэг ажлын чиглэл, Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын Б/131 дүгээр тушаалыг үндэслэн Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн А/09 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар Сар шинийн баяр амралтын өдрүүдэд ажиллах хариуцлагатай эргүүлийн хуваарь, хоёрдугаар хавсралтаар жижүүр харуул, нэмэгдэл бүрэлдэхүүн, пост, замын цагдаагийн эргүүлийн хуваарийг, гуравдугаар хавсралтаар авто эргүүл, явган эргүүлд ажиллах алба хаагчдын хувиарыг тус тус батлан алба хаагчдад танилцуулан ажиллуулсан.

 

/Гэмт хэрэг, захиргааны зөрчлөөс урьдчилан, сэргийлэх ажлын хүрээнд/

 

              Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгахаар 24 мэдэгдэл бичиж,16 албан мэдэгдлийн хариуг авч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Орц “ ”Тамхи” “Сар шинэ” “ Сургууль” “Гудамж” “Эргүүл” МҮСТ” ”Хамтарсан эргүүл”  “Хулгай” “Нохой” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулсан. 2017 оны 01 дүгээр сарын 17-ноос 01 дүгээр сарын 21-ний өдрүүдэд давхардсан дүнгээр офицер 53, цагдаа 95, ОНЦА, 31, улсын байцаагч 54, автомашин 22, худалдаа үйлчилгээний 106 , хоол үйлдвэрлэлийн 54, нийт 160 объектод урьдчилан сэргийлэх  хяналт шалгалтыг  хйиж, хууль бусаар архи согтууруулах ундаа худалддан борлуулдаг иргэдийн судалгаанд бүртгэгдсэн  Багануур дүүргийн 4 дүгээр хороо Рашаантын 2б-12 тоотод оршин суух Г.Батсуурь, 1 дүгээр хороо 19 дүгээр байрны 15 тоотод суух Д.Батаа нарыг 2017 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр шалгахад иргэн Г.Батсуурийн гэрт хууль бусаар архи согтууруулах ундааны зүйл үйлдвэрлэдэг бүрхээг, 60 литр шингэн зүйл, иргэн Д.Батаагаас 05 литрийн “Далай” гэх цагаан архийг тус тус хураан авч шинжлүүлэхээр дүүргийн мэргэжлийн хэлтэст албан тоотоор шилжүүлсэн.

              Тус объектуудад Архи согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчилгээ үзүүлэхийг хориглох, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангаж, дотоодын хяналт шалгалтыг эрчимжүүлэх талаар 07 тоот мэдэгдлийг 74-н аж ахуй нэгжид хүргүүлэн, гарын үсэг зуруулан баталгаажууллаа.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, тогтоолтой холбогдуулан зөвлөмж мэдээллийг  орон нутгийн Сүлжээ 3 телевизэд ярилцлага  болон Мэргэжлийн хяналт багануур цахим хуудсанд 7 удаа байршуулж мэдээлэл өгсөн байна. Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн судалгааны багаас тогтмол 14 хоногоор гаргадаг гэмт хэрэг зөрчлийн судалгааг үндэслэн гэмт хэрэг зөрчил ихээр үйлдсэн байршилд цаг хугацаанд эргүүлийн хүчийг нэмэгдүүлэх чиглэлээр аж ахуй нэгж албан байгууллагаас болон урамшуулт эргүүл, хөршийн хяналтын бүлгийн ажлыг уялдуулан хороо тус бүрээр болон нэгдсэн эргүүлийн чиглэлд хүн хүчийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Сар шинийн баяр болохтой холбогдуулан хулгай, булаалт, дээрмийн гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэн эмзэг цэг, хэсэг, байршилд, шөнийн цагаар явган эргүүлийн чиглэл ажиллуулсан. Улаанбаатар цагдаагийн хүрээний даргын тушаалаар зохион байгууллагдсан шуурхай бүлэгт 4 автомашин, 32 алба хаагч 24 цагаар, өдөр, шөнийн цагаар 12 чиглэлд 24 алба хаагч явган эргүүлд, Хэрлэн голын гүүр, 140 постонд 24 цагийн  байнгын пост ажиллуулсан. Сар шинэ нэгдсэн арга хэмжээний хүрээнд 7 хоногийн 5 дэх өдөр бүр тасаг албадаас бүх нийтийн эргүүлд алба хаагчдын татан явган эргүүлийн чиглэлд хувиарлан ажиллуулахад 5 удаа давхардсан тоогоор 380 алба хаагч 4 автомашинтай эргүүлийн 36 чиглэлд үүрэг гүйцэтгэхдээ гудамж талбайд болон гэр орон сууцанд архидан согтуурч жижгээр танхайрсан 110 хүнийг саатуулан, 68 иргэнийг гудамж талбайгаас ар гэр асран хамгаалагч нарт хүлээлгэн өгч, бусдын бие махбодид гэмтэл учруулах 6-н гэмт хэргийг таслан зогсоож, хутга 6, согтуугаар тээврийн хэрэгслэл жолоодсон 8 зөрчлийг илрүүлэн, аж ахуй нэгж давхардсан тоогоор 595-г шалган, 84 хүнийг 420000 төгрөгөөр торгож ажилласан. Дүүргийн нутаг дэвсгэрийн 5-н хорооны гэр хороолол болон алслагдсан хэсгийн аж ахуй нэгжийн харуул манааг өдөр бүр хөдөлгөөнт авто эргүүлд ажиллаж буй алба хаагчид шалган хоногийн рапортонд оруулан ажиллаа.Мөн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх өртөх болзошгүй талаар сэрэмжлүүлэг,санамж  260ш тараан ажиллаа. Өдөр шөнийн цагаар автомашинт эргүүлд 3 автомашин, 18 алба хаагч, явган эргүүлийн 15-н чиглэлд 30 алба хаагч, 30 гав, 30 бороохой, 30 агсамж, гар шийдэн гэрэлтүүлэгч хантааз, 15-н хутганаас хамгаалах хантаазтай үүрэг гүйцэтгэсэн.Захын гэр хороололд эргүүлийн хүчийг нэмэгдүүлэн шөнийн цагаар явган эргүүлийн чиглэлийг ажиллуулсан. Байнга архидан согтуурч орчиндоо түгшүүр төрүүлсэн, цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцсэн 32 хүнийг баривчлуулах санал шүүхэд хүргүүлсэнээс 24 иргэнийг баривчлах арга хэмжээ авч , 8 иргэнийг шүүхээс торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэсэн.  Тэнэмэл байдлаар амьдардаг 2 хүнийг баривчлуулах арга хэмжээ шүүхээс авахуулж, архины албадан эмчилгээнд 2 хүнийг хамруулахаар шүүхэд материалыг хүргүүлэв. Тэнсэгдсэн 60 ялтантай уулзаж тайлбар авч эрх зүйн зөвлөгөө өгч хувийн хэрэгт баяжилт хийж дүүргийн прокурорт хянуулж ажиллав.  Шинээр 2 хүнд тэнсэн харгалзах ял оногдуулсан шүүхийн тогтоолыг хүлээн авсан. Дүүргийн захиргааны хяналт хариуцсан туслах прокурор Б.Одхүү хэсгийн байцаагч нартай уулзаж цаашид анхаарах асуудлын талаар зөвлөгөө өгсөн. 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хяналтанд байгаа нийт тэнсэгдсэн ялтнуудтай туслах прокурор Б.Одхүү, нийтийн хэв журам хамгаалах  тасгийн дарга, цагдаагийн ахмад Б.Ганболд нар уулзаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч санал хүсэлтийг нь авсан. Хяналтанд байгаа нийт хүмүүсээс сар шинэ болж байгаатай холбогдуулан гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх талаар баталгаа авч хувийн хэрэгт хавсарган хяналтанд авч ажиллаа. Цагдан хорихоос бусад таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж гадуур шалгагдаж буй 10 сэжигтэн, яллагдагч нарт тавих хяналтыг сайжруулж дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хороо хариуцсан цагдаа, хэсгийн байцаагч нараар тэдний оршин суух хаяг, байршилд 6 удаа шалгалт хийж эрх зүйн зөрчил гаргасан эрүүгийн 201701070019 тоот хэрэгт шалгагдаж буй Б.Ганхуягыг 1 удаа саатуулах байранд хүлээлгэн өгч мөрдөн байцаалтын шатанд биеэ хэрхэн авч явсан тэмдэглэл үйлдэн эрүүгийн хэрэгт хавсаргаж ажилласан.Малын цэцэг, шүлхий өвчин гарсантай холбогдуулан дүүргийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хяналт шалгалтын постыг 24 цагаар ажиллуулж байна.Постод  үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын албаны болон хувийн бэлтгэлийг бүрэн хангуулж, тусгай хэрэгсэл, гар станцын бэлэн байдлыг хангуулан аюулгүй ажиллагааны зааварчилгааг бичгээр хүн тус бүрт өгч, хяналт шалгалтыг тогтмол хийж. Согтууруулах ундаа худалдан борлуулдаг 45 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг өдөр тутам шалгаж гар дээрээс хууль бус согтууруулах ундаа худалдан авч бусдад худалдахгүй байх, энэ төрлийн мэдээ мэдээллийг өгч ажиллах талаар урьд хүргүүлсэн 07 тоот мэдэгдлийг дахин анхааруулж, сар бүрийн 1, 7, 20-ны өдрүүдэд согтууруулах ундаа худалдаалахгүй байх шийдвэр,засаг даргын захирамжуудыг танилцуулж санамжийг мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтарч байрлуулав.   Сүлжээ-3 орон нутгийн телевизээр  15 удаа анхааруулга, сэрэмжлүүлэг өгч,

Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “ Багануур дүүргийн цагдаагийн хэлтсээс сэрэмжлүүлж байна” сэдэвт орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 3 шторкийг бэлтгэж Нацагдоржийн талбайн “LED”дэлгэцээр,  Сүлжээ-3 телевизээр иргэдэд сурталчилан хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдтэй хамтран ажиллаа. Дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаагаар үйлчилдэг худалдан борлуулдаг 45 аж ахуйн нэгжийн 57 цэгийг хуваарилан өгч, хяналт шалгалтыг өдөр тутам явуулахад стандартын бус согтууруулах ундаа худалдан борлуулсан зөрчил илрээгүй.  Гар дээрээс хууль бусаар согтууруулах ундаа худалдаалж зөрчил гаргаж бүртгэгдсэн 4 айлыг 2017 оны 02 дугаар сарын 8, 10, 21, 23-ны өдрүүдэд 4 удаа шалгаж гар дээрээс архи худалдаалсан 2 зөрчлийг илрүүлэн 2 хүнд 85000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авав. Хэрлэн гүүрний потонд хяналт шалгалтаар ажиллаж 2017 оны 02 дугаар сарын 23-нд 96 шил онцгой албан татварын тэмдэггүй вискиг түр хураан авч мэргэжлийн хяналтын хэлтэст шилжүүлсэн.

Согтууруулах ундаа худалдан борлуулдаг 45 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг өдөр тутам шалгаж гар дээрээс хууль бус согтууруулах ундаа худалдан авч бусдад худалдахгүй байх, энэ төрлийн мэдээ мэдээллийг өгч ажиллах талаар урьд хүргүүлсэн 07 тоот мэдэгдлийг дахин анхааруулж, сар бүрийн 1, 7, 20-ны өдрүүдэд согтууруулах ундаа худалдаалахгүй байх шийдвэрзасаг даргын захирамжуудыг танилцуулж санамжийг мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтарч байрлуулав. 

 Архи тамхины хор хөнөөл, утаат тамхи татахыг хориглосон цэгийн талаар санамжийг 5 цэгт байрлуулж, хэв журмын урамшилт эргүүл 69 хүн ажиллаж хариуцсан чиглэлдээ 180 айл өрхөөр архи, тамхины хор хөнөөлийн талаар яриаг 2 удаа хийсэн.

.     Дүүргийн 1 ,3-р хорооны нутаг дэвсгэрт нийтийн хэв журам хамгаалах тасгийн албан хаагчид 2 өдөр нийтийн эргүүлийг үүрэг гүйцэтгэж орцонд утаат тамхи татсан насанд хүрээгүй 6 хүний зөрчлийг илрүүлэн холбогдох шалгалтыг явуулж байна.

Олон нийтэд архи тамхины хор хөнөөлийг таниулах талаар долоо хоног бүрийн Даваа гарагт согтууруулах ундаа хэтрүүлэн хэргэлж гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаа  талаарх мэдээллийг орон нутгийн Сүлжээ-3 телевизээр нэвтрүүлж байна.

 Тамхины хор хөнөөл, утаат тамхи татахыг хориглосон цэгийн талаар санамжийг 5 цэгт байрлуулж, орон нутгийн “Сүлжээ-3” телевизээр 8 сэрэмжлүүлэг, 38 иргэнийг хамруулж утаат тамхины хор хөнөөлийн талаар сургалтыг зохион байгуулсан.

Гар дээрээс согтууруулах ундаа зүйл болон тамхи худалдан борлуулан зөрчил үйлдэгдсэн, хүлээлгэх хариуцлагын талаархи  мэдээллийг Баасан гараг бүр 5 удаа  орон нутгийн Сүлжээ-3 телевизээр нэвтрүүлж, гар дээрээс согтууруулах ундаа, утаат тамхи худалдаалсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар гэр бүлийн радио ФМ 104,5-р санамжийг өдөрт 2 удаагийн давтамжтай 22 удаа явуулсан.

 

/Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн хүрээнд/

 

Дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвөөс Хүүхэд, гэр бүлийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, хүүхдийн эрүүл аюулгүй, эсэн мэнд амьдрах орчинг бүрдүүлэхэд эцэг эх, байгууллага хамт олны үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгууллага, аж ахуйн нэгжүүдийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга нарын хамтран ажиллах, санал солилцох, тайлант уулзалт хэлэлцүүлэгт оролцож тус Цагдаагийн хэлтсээс 2016 онд хийсэн ажлын тайланг танилцуулснаар дүүргийн Хүүхдэд ээлтэй байгууллагаар шалгарч, Өргөмжлөл, цомоор шагнагдсан.

Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллагын Багануур салбарын ажилтан нартай хамтран дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын “Өсвөрийн цагдаа” бүлгэмийн 60 сурагчдыг чадваржуулах сургалтыг 2017.02.01-ний өдөр хэлтсийн хурлын зааланд 2 цагийн сургалтыг 2 удаа зохион яв

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна