/ / ХЭЛТСИЙН АЛБА ХААГЧДАД ЦОЛ ГАРДУУЛЛАА

ХЭЛТСИЙН АЛБА ХААГЧДАД ЦОЛ ГАРДУУЛЛАА

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б291 дүгээр тушаалаар Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажилласан Хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Солонго цагдаагийн ахмад цолоор, мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Батсайхан, мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Мэндбаяр, хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнх-Эрдэнэ нарт цагдаагийн ахлах дэслэгч цол олголоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна