/ / "НОГООН ГЭРЭЛ - ЦАГААН ШУГАМ 2017" ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

"НОГООН ГЭРЭЛ - ЦАГААН ШУГАМ 2017" ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Сургуулийн насны хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадлага эзэмшүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Ногоон гэрэл-Цагаан шугам 2017" тэмцээн Уурхайчин спорт зааланд 2017.10.24 өдөр зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургууль, 125-р сургууль, Д.Нацагдоржийн нэрэмжит Гүн галуутай цогцолбор сургуулийн сурагчид баг болон өрсөлдсөн юм. Тэмцээний нийлбэр оноогоор Боловсрол цогцолбор сургууль 1-р байранд, Гүн галуутай цогцолбор сургууль 2-р байранд, 125-р сургууль 3-р байранд амжилттай оролцлоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна