"ИРГЭДЭЭ СОНСОЁ" АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилж, үйлчилгээгээ сайжруулах чиглэлээр иргэдээс ялангуяа алслагдсан гэр хороолол дунд цагдаагийн автомашинтай явуулын ажлын хэсгийг ажиллуулж судалгаа авах, санал, хүсэлтийг нь хүлээн авах, гэмт хэрэг, зөрчлийн улмаас хохирсон иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч бүртгэн шийдвэрлэх зорилгоор "ИРГЭДЭЭ СОНСОЁ" арга хэмжээг амжилттай зохион байгуулж байна.