/ Мэдээ мэдээлэл / Мэндчилгээ /

МЭНДЧИЛГЭЭ

Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

          Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн Монгол Улсын Их хурал, Засгийн газар, Цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилтууд, бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, иргэд та бүхнийхээ санал хүсэлт, шаардлагад нийцсэн хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ил тод, шуурхай, найдвартай, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлж, үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулж байна.

       Та манай цахим хуудаснаас манай байгууллагын  бүтэц зохион байгуулалт, тасаг, алба хаагчдын түүхэн замнал, үйл ажиллагаа,  сургалт сурталчилгаа болон бусад шаардлагатай мэдээллийг авах боломжтой.

        Бидний  ажил, үйлчилгээнд иргэн та үнэтэй санал, хүсэлт, шүүмжлэл, талархлаа илэрхийлж амар тайван амьдралын төлөө хамтдаа ажиллаж, дэмжиж туслана гэдэгт  итгэж байна.

Таны амьдрал түвшин жаргалтай, аз хийморьтой, цог золбоотой  байхыг  хүсэн ерөөе.

 

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА,

ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА ЛХАМЖАВЫН АРИУНБАТ

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна