/ Мэдээллийн ил тод байдал / Шилэн данс /

 

 БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

 

 

Зорилго нь: Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 34 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм”, бусад хууль тогтоомж, эрх зүйн актуудын хэрэгжилтийг хангаж, удирдлагын үйл ажиллагааг сайжруулж, манлайллыг нэмэгдүүлэх, ажиллагсад үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, тэдний хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, сахилга дэг журмыг бэхжүүлэх, цагдаагийн хэлтсийн байр болон бусад холбогдох байр, байгууламж, тавиулан /автограж/-д ажиллаж байгаа ажилтан, алба хаагч, тэдгээрт нэвтэрч буй иргэд хоорондын харилцааг зохицуулахад оршино. 

Нэг. Хамрах хүрээ, хэрэгжилтэд хяналт тавих алба хаагч

1.1. “Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн хөдөлмөрийн дотоод журам” /Цаашид “Дотоод журам” гэх/ нь Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

1.2. Дотоод журам нь цагдаагийн хэлтсийн үйл ажиллагааны зохион байгуулалт, байгууллага, алба хаагчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох бөгөөд цагдаагийн алба хаагч, цагдаагийн хэлтсийн байр болон холбогдох байр, байгууламж, тавиулан  /автограж/-д нэвтэрч буй иргэдэд хамаарч үйлчилнэ.

1.3. Дотоод журмын хэрэгжилтэд цагдаагийн хэлтсийн Дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, Захиргааны удирдлагын тасаг, бусад тасаг, хэсгийн дарга, ахлахууд, жижүүрийн ахлах офицерууд хяналт тавьж ажиллана.

1.4. Монгол Улсын олон улсын гэрээ, Монгол Улсын хууль, тогтоомж, Засгийн газар, Хууль зүйн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргын шийдвэрээр баталсан дүрэм, журамд энэ журамд зааснаас өөрөөр заасан бол тухайн хууль тогтоомж, дүрэм, журмын заалтыг дагаж мөрдөнө.

1.5. Энэхүү журам болон Монгол Улсын хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан дүрэм, журмаар зохицуулаагүй харилцаа үүсвэл энэ журмаас гадуур зохицуулж болно.

Тайлбар: Энэ тохиолдолд цагдаагийн хэлтсийн даргын зөвлөл нь тухайн алба хаагчийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх талаар мэргэжил арга зүйн болон эрх зүйн дүгнэлт гаргана.

Хоёр. Удирдлага зохион байгуулалт, хүний нөөц

2.1.Цагдаагийн хэлтэс нь өдөр тутмын үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, холбогдох бусад хууль, журам, дүрэм, зааврыг мөрдлөг болгон ажиллана.

2.2. Цагдаагийн хэлтсийн удирдлага, алба хаагчид нь “Эх орон, ард иргэддээ өргөсөн тангараг” буюу цагдаагийн байгууллагын үнэт зүйлийг дээдэлж, “Амар амгалан амьдралын төлөө хамтдаа” уриаг хэрэгжүүлэн, “Найдвартай, баталгаатай үйлчилгээ-Иргэд, олон нийтийн итгэл, дэмжлэг” гэсэн эрхэм зорилгод хүрч ажиллана.

2.3. Цагдаагийн хэлтсийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 34 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм”-д заасны дагуу цагдаагийн төв байгууллагын даргын томилсон цагдаагийн хэлтсийн дарга удирдах бөгөөд түүний эзгүйд /ээлжийн амралт, томилолт, бусад/ Дэд дарга зөвхөн хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд удирдана.  

Тайлбар, Цагдаагийн хэлтсийн даргын эзгүйд зөвхөн цагдаагийн хэлтсийн даргын шийдвэрээр Дэд даргаас бусад албаны даргаар цагдаагийн хэлтсийг удирдуулж болно.

2.4. Цагдаагийн хэлтсийн байр болон холбогдох байр, байгууламж /автограж/-ийн удирдлагын тогтолцоо дараах зарчмаар хэрэгжинэ. Үүнд:

1 дүгээрт: Цагдаагийн хэлтсийн дарга;

2 дугаарт: Дэд болон тасгийн дарга нар;

3 дугаарт: Ахлах нягтлан бодогч, ахлахууд.

Тайлбар: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 34 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм”-ийн 2.2-т заасны дагуу цагдаагийн алба хаагч албан тушаалын хувьд адил байвал ахлах цолтой нь, эсхүл даргын томилсон алба хаагч даргална. 

2.5. Алба хаагч, ажиллагсад удирдлагын гаргасан шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч биелүүлдэг байх, удирдлага гаргасан шийдвэрийнхээ талаар ажилтаны саналыг сонсдог, харилцан уялдаатай эргэх холбооны зарчмыг хэрэгжүүлнэ.

            2.6. Удирдлагаас алба хаагч, ажиллагсдын дунд чөлөөт ярилцлага зохион байгуулах, санал хүсэлтийг ил тод, чөлөөтэй хүлээн авдаг тогтолцоог бүрдүүлэх, ажилтнуудынхаа санал бодлыг сонсож, санал шүүмжлэлийг тусгаж авдаг, энэ нь тухайн албаны ажлын үзүүлэлт, үнэлгээнд тусгагддаг байх зарчмыг нэвтрүүлнэ.

            2.7. Алба хаагч, ажиллагсад хууль тогтоомжийг чанд сахин биелүүлж, шинэ санаа, шинэлэг техник технологид түргэн шуурхай суралцан, нэгдмэл нэг үзэл санаатай байж, нэгдсэн удирдлага дор, бие биедээ тусалж дэмжих зарчмыг хэрэгжүүлнэ.

            2.8. Алба хаагч, ажиллагсад бүр гүйцэтгэж буй ажилдаа идэвх чармайлт гарган ажиллаж, амжилтаа ахиулах, хамт олны тэргүүлэгч байх эрмэлзэлтэй, орчиндоо идэвхтэй байж, өөрийгөө хөгжүүлэх чадвартай байна.

            2.9. Цагдаагийн хэлтсийн удирдлага, алба хаагч, ажиллагсад иргэдтэй харилцахдаа Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг чанд мөрдөнө.

            2.10. Алба хаагч, ажиллагсад нь удирдлагатай харьцахдаа шууд харьяалан удирдах даргаар дамжуулан шат дараалан харьцана.

            2.11. Шинээр алба хаагч, ажилтныг ажилд авахдаа Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн бодлогын баримт бичиг, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/248 дугаар тушаалаар баталсан “Хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх /код 900/ журам”, “Албан тушаалд томилох болзол, шаардлага, шалгуур /код 901/ журам”-д заасныг баримтлан судалж, шийдвэрлэнэ.

            2.12. Хэлтсийн удирдлага нь алба хаагчидтай Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйл, Төсвийн тухай хуулийн  40 дүгээр зүйл, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10.4.4 дүгээр заалт болон Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/246 дугаар тушаалаар баталсан “Алба хаагчийн ажлыг үнэлэх /код 111/ журам”-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулна.

            2.13. Алба хаагчидтай байгуулсан үр дүнгийн гэрээг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/246 дугаар тушаалаар баталсан “Алба хаагчийн ажлыг үнэлэх /код 111/ журам”-ын 111.4.2-т тус тус зааснаар сар, улирал, бүтэн жилээр тооцон тасаг албадын хурлаас цагдаагийн хэлтсийн даргын зөвлөлийн хуралд хүргүүлэн дүгнэж, үнэлнэ.

            Тайлбар: Алба хаагч нь төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийн явцыг сар бүр шууд удирдах даргадаа илтгэж, хагас жилээр тайлагнаж, бүтэн жилээр эцсийн байдлаар үнэлүүлж, дүгнүүлнэ.

2.14. Тасаг, албадын дарга нар нь энэхүү журмын 2.13-т зааснаар алба хаагчдын цалин хөлсийг сар бүр хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгох тохиолдолд албаныхаа болон алба хаагчдын эрхлэх ажлын чиг үүрэгт нийцүүлэн, ажил дүгнэх шалгуур үзүүлэлтийг боловсруулж, хамт олны хурлаар хэлэлцүүлэн баталгаажуулж, мөрдөж ажиллана.

Тайлбар: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/246 дугаар тушаалаар баталсан “Алба хаагчийн ажлыг үнэлэх /код 111/ журам”-ын 111.4.4-т заасны дагуу алба хаагчдын үйл ажиллагааны үр дүнг сар, улирлаар дүгнэж, үнэлэх шалгуур үзүүлэлт нь тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг болон харьяалах дээд шатны байгууллагаас тогтоож өгсөн хүрэх түвшинтэй нийцсэн байна. Мөн үйл ажиллагааны үр дүнг дүгнэж, үнэлэх шалгуур үзүүлэлтэд тухайн алба хаагчийн сахилга ёс зүй, ёс суртахууны байдал, мэргэжлийн болон хууль хэрэглэх чадвар зэрэг харгалзах үзүүлэлтийг оруулсан байна.

2.15. Цагдаагийн хэлтсийн энгийн алба хаагчидтай Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу цагдаагийн хэлтсийн дарга, эсхүл түүний эрх олгосноор эрх бүхий албан тушаалтан хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгнө.

Тайлбар: Хөдөлмөрийн гэрээнд дор дурдсан асуудлыг заавал тусгасан байна. Үүнд:

1. Гэрээнд оролцогч талуудын эрх үүрэг, хийж гүйцэтгэх ажил;

2. Хийж гүйцэтгэх ажлын үр дүнг тооцох аргачлал /цалин нэмэх, хасах/;

3. Цалин хөлс, нэмэгдэл цалин.

            Нэмэгдэл цалин хөлс гэдэгт: 

а/Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-д заасны дагуу ур чадварын;

б/Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоол 5 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журам”-д заасны дагуу мэргэжлийн зэргийн;

в/Хууль тогтоомж, эрх зүйн актад заасан бусад гэх мэт хамаарна.

            4. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар;

            5. Хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, эсхүл ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэл;

            6. Дагаж мөрдөх хөдөлмөрийн сахилга бат, ёс зүйн хэм хэмжээний талаар;

            7. Хөдөлмөрийн ноцтой алдаа, дутагдал, сахилгын ноцтой зөрчилд юуг тооцох талаар тус тус тусгасан байна.

            2.16. Тасаг, албадын дарга нар нь хариуцсан алба хаагч, ажиллагсдын хөдөлмөр хамгаалал, эрүүл мэндийн байдалд тогтмол хяналт тавьж, аюулгүй ажиллагааны зааварчилгааг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд заасны дагуу өгч ажиллах бөгөөд эрүүл мэндийн даатгалын хүрээнд жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж, эрсдэл бүхий алба хаагчдыг төсвийн боломжит зардлаар амь нас, эрсдэлийн даатгалд хамруулах ажлыг зохион байгуулж ажиллана.

2.17. Цагдаагийн хэлтсийн удирдлага нь албан үүргээ гүйцэтгэж яваад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, үндэслэлгүйгээр гүтгэгдэж гэмт хэрэгт холбогдон шалгагдаад хэрэг нь хэрэгсэхгүй болсон алба хаагч, ажилтны аюулгүй байдал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээ авна.

 

 

Гурав. Дотоод ажлын зохион байгуулалт

3.1. Цагдаагийн хэлтсийн алба хаагчдын ажлын болон цайны цагийг тогтоохдоо Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/248 дүгээр тушаалаар баталсан “Ажлын болон цайны цагийг тогтоох /код 926/ журам”-ын 926.2.3-т заасныг баримтлах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлд зааснаар долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл, ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна.

Тайлбар: Шаардлагатай тохиолдолд цагдаагийн алба хаагч нь төрийн тусгай алба хаагчийн хувьд онцгой нөхцөлийн нэмэгдэл авдаг тул цаг сунган ажиллана. Цаг сунган ажилласан алба хаагчдын ажлын явц, гүйцэтгэлд тасаг, албадын дарга нар хяналт тавина. 

3.2. Цагдаагийн хэлтсийн алба хаагчдад орон нутгийн онцлог, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан долоо хоногийн “Даваа”-“Баасан” гаригийн 08.00-17.00 цагийн хооронд ажлын үндсэн цаг байх бөгөөд цайны цаг нь 12:00-13:00 хүртэл байна.

3.3. Алба хаагчид амралтын өдрүүдэд ажиллах шаардлагатай тохиолдолд нэгжийн дарга нар Баасан гаригийн 17:00 цагийн дотор Захиргааны удирдлагын тасгийн даргад мэдэгдэнэ. Амралтын өдрүүдэд ажиллах алба хаагчдын үйл ажиллагаанд тухайн тасгийн дарга болон жижүүрийн ахлах офицер, хариуцлагатай эргүүл хяналт тавьж, бүртгэж ажиллана.          

Нэрсийн жагсаалтад ороогүй боловч, ажлын шаардлагаар дуудагдаж ирсэн алба хаагчдыг тасгийн даргын зөвшөөрлөөр байранд нэвтрүүлж бүртгэнэ.

3.4. Албан өрөөний цэвэрлэгээг ажлын өдрийн өглөө 07.00-10.00, өдөр 13.00-16.00 цагийн хооронд хийнэ.

3.5. Цагдаагийн хэлтэс нь гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар алба хаагчдыг мэдээллээр хангаж, ажлын харилцан уялдаа холбоог сайжруулах, удирдлагын шийдвэрийг танилцуулах зорилгоор ажлын өдрүүдэд өвлийн цагт өглөө 08 цаг 30 минутаас 09 цаг 00 минутын хооронд, зуны цагт 08 цаг 00 минутаас 08 цаг 30 минутад рапорт яриа зохион байгуулж, баяр ёслол, нийтээр амрах тэмдэглэлт өдрүүд, Бямба, Ням гаригуудад хуваарийн дагуу томилогдсон алба хаагч нар 08 цаг 30 минутад ээлж хүлээлцэж, рапорт танилцах тасгийн дарга нар, амралтын сонгосон нэг өдөрт Шуурхай удирдлагын тасгийн дарга хоногийн нөхцөл байдлын мэдээтэй биечлэн танилцаж, зайлшгүй хэрэгжүүлэх ажлыг хэлтсийн удирдлагад танилцуулан, тухайн ажил, арга хэмжээг удирдан зохион байгуулж, хяналт тавин ажиллана.

Тайлбар: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/262 дугаар тушаалаар баталсан “Шуурхай удирдлагын албаны үйл ажиллагаа /код 200/ журам”-ын 200.6.3-т зааснаар рапорт эхлэх цагийг нутаг, дэвсгэрийн онцлог, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан өөр цаг хугацаанд эхлүүлж болох боловч түүний үргэлжлэх хугацаа 30 минутаас хэтрэхгүй байна.

3.6. Рапортыг цагдаагийн хэлтсийн дарга, түүний эзгүйд дэд дарга удирдах бөгөөд алба хаагчдыг бүртгэж, рапорт яриа хийх ажлыг Захиргааны удирдлагын тасгийн дарга, түүнийг эзгүйд томилогдсон алба хаагч хариуцна.

Цагдаагийн хэлтсийн дарга, дэд даргыг эзгүйд рапорт удирдах, танилцах албан тушаалтаныг хуваарийн дагуу томилно. 

3.7. Рапорт ярианы мэдээлэл нь дараах горимтой байна. Үүнд:

1 дүгээрт: Цаг бүртгэх;

2 дугаарт: Хоногийн нөхцөл байдлын рапорт, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга болон Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргын шийдвэрээр хоногийн хугацаанд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг хариуцан ажиллах алба хаагчийг танилцуулах;

3 дугаарт: Хариуцлагатай эргүүлийн илтгэх хуудсыг танилцуулах;

4 дүгээрт: Тасаг, алба хаагчдаас хийх мэдээллийг сонсох;

5 дугаарт: Рапорт удирдаж буй албан тушаалтны үүргийг сонсох.

            3.8. Долоо хоногийн Даваа, Баасан гаригт эргүүл, жижүүрт ажиллаж байгаа алба хаагчдаас бусад бүх алба хаагчид нэгдсэн рапорт ярианд суух бөгөөд бусад өдрүүдэд тасгийн дарга, ахлах албан тушаалтнууд рапорт ярианд хамрагдана.

            Шаардлагатай тохиолдолд хэлтсийн даргын шийдвэрээр энэхүү хэсэгт заасан горимыг цаг үеийн шинжтэйгээр өөрчилж болно.

            3.9. Рапорт үргэлжлэх хугацаанд байгууллагын хэвийн үйл ажиллагааг эргүүл, жижүүрт ажиллаж байгаа алба хаагчид хангаж ажиллана. 

            3.10. Рапорт ярианд суух болон ажил үүрэг гүйцэтгэх үедээ алба хаагч нь өдөр тутмын болон хээрийн дүрэмт хувцастай байна. Харин долоо хоногийн Даваа, Баасан гаригаас бусад өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/28 дугаар тушаалаар баталсан “Дүрэмт хувцас өмсөж хэрэглэх /код 917/ журам”, мөн даргын 2018 оны А/143 дугаар тушаалаар баталсан “Дүрэмт хувцас болон ажлын хувцас өмсөж хэрэглэх журам”-д тус тус зааснаар Нийтийн хэв журам хамгаалах, Замын цагдаагийн тасаг, Шуурхай удирдлагын тасгаас бусад тасгийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдал, эргүүл, жижүүр, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх, шалган зааварчилах ажил, нэгдсэн сургалт, зөвлөгөөн, баяр, ёслолын арга хэмжээнд оролцох, хүчлэн хамгаалалт, дайчилгаанд явах, жагсаалын үзлэг, буудлага түргэн цугларалтад оролцохоос бусад үед ажлын байр, рапорт ярианд ажил хэрэгч, цэвэр үзэмжтэй хувцастай үүрэг гүйцэтгэж болно.

3.11. Тасаг албадууд дотоод ажлын чиглэлээр тасгийн хурал зохион байгуулж болох боловч, энэ нь иргэдэд түргэн шуурхай үйлчлэхэд саад учруулахгүй байна.

3.12. Долоо хоног бүрийн Пүрэв гаригт бие бялдрын сургалт /спорт зааланд/ 18:00-20.00 цагт зохион байгуулагдах бөгөөд алба хаагчдын ирц, сургалтын чанарт Захиргааны удирдлагын тасгийн дарга хяналт тавьж ажиллана.

Ажлын зайлшгүй шаардлагын хүрээнд албаны дарга нар бие бялдрын сургалтад оролцох боломжгүй алба хаагчдын нэрсийг Захиргааны удирдлагын тасгийн даргад урьдчилан хүргүүлнэ.

3.13. Тасаг, албад нь өөрийн хариуцсан алба хаагчдын дунд энэхүү журмын 3.12-т зааснаас бусад өдрүүдэд спорт болон албаны сургалтыг зохион байгуулж болно.

3.14. Эргүүл, харуул, жижүүрээр 24 цагийн хугацаагаар тогтмол үүрэг гүйцэтгэдэг алба хаагчид 48 цагийн амралтыг олгох бөгөөд зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд шөнийн ээлжид ажилласан алба хаагчдыг 2 ээлж дараалан ажиллуулахгүй.

Тайлбар, Эргүүл, харуул, жижүүрээр ажилласан алба хаагчдыг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан өөр ажилд томилон ажиллуулах асуудлыг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, Замын цагдаагийн тасгийн дарга нар хэлтсийн даргад танилцуулж, зөвшилцөн шийдвэрлэж болно.

3.15. Жижүүрийн бүрэлдэхүүн /ажлын хэсэг, жижүүрт гарах офицер, цагдаа нь ажлын өдрүүдэд өвлийн цагт 08 цаг 00 минутад, зуны цагт 07 цаг 30 минутад хэлтэс дээр бэлэн ирж, албаны бэлэн байдлаа шалгуулан, аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаж, хариуцлагатай эргүүл, жижүүрийн ахлах офицероос үүрэг чиглэл авч дараагийн ажилдаа шилжинэ. 

3.16. Харуул, жижүүр, эргүүлийн албаны бэлэн байдлыг тухайн өдрийн хариуцлагатай эргүүл, жижүүрийн ахлах офицер шалгаж, хяналт тавин, мэргэжлийн удирдлагаар хангаж, илэрсэн зөрчил дутагдлыг засуулж ажиллана.

3.17. Жижүүрийн бүрэлдэхүүн /Ажлын хэсэг/-д томилогдсон мөрдөгч, шинжээч, жижүүрийн жолооч нь цагдаагийн хэлтсийн удирдлагаас албаны бэлэн байдлыг хангаж, бэлэн бай гэж тогтоосон газарт 24 цагаар байрлаж, үүрэг гүйцэтгэх бөгөөд хэргийн газрын үзлэг, бусад ажиллагаа хийхээр тухайн байршлыг орхих тохиолдолд хариуцлагатай эргүүл, жижүүрийн ахлах офицерт мэдэгдэнэ.

Жижүүрийн бүрэлдэхүүн, эргүүл, харуул, жижүүрээр ажиллаж байгаа алба хаагч нь дур мэдэн ажлын байраа орхихыг хориглоно.

3.18. Ажилтан, алба хаагчдын ажлын цагийг тасгийн дарга болон жижүүрийн ахлах офицер хариуцан бүртгэнэ. Алба хаагч, ажиллагсад нь гадагш ажлаар явах, ирэхдээ өөрийн санаачилгаар бүртгүүлнэ. Ажлын цагийн нэгдсэн бүртгэл, гадагш ажлаар явсан, ирсэн цагийг жижүүрийн ахлах офицер, шаардлагатай тохиолдолд тасгийн дарга нар хариуцаж тэмдэглэл хийнэ.

3.19. Алба хаагч, ажилтан ажил, амралтын өдөр, дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явах бол хэлтсийн даргаас, нэгдсэн яриа /рапорт/-наас чөлөө авах, ажлын цагаар ажлын байрнаас гадагш гарахдаа хариуцсан тасгийн даргадаа тус тус танилцуулж зөвшөөрөл авна.

Тайлбар: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/248 дугаар тушаалаар баталсан “Алба хаагчид чөлөө олгох /код 934/ журам”-ын 934.2.1-т зааснаар цагдаагийн хэлтсийн дарга алба хаагчдад 14 хүртэл хоногийн цалинтай чөлөө өгөх эрхтэй ба цалинтай чөлөөг зөвхөн дээрх журмын 934.2.3-т заасан хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд олгоно. Гэр бүлийн гишүүд гэдэгт Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 932 журмын 932.2.1-ийн “б”-д зааснаар алба хаагчийн эцэг, эх, эхнэр, нөхөр, төрсөн ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, хүүхдийг ойлгоно.

3.20. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хэв журмын хөдөлгөөнт болон явган эргүүлийг өдөр бүр 6-10 алба хаагчийн хүчээр, 4-өөс доошгүй автомашинтай гүйцэтгүүлэх ба эрүү хэв журмын нөхцөл байдлыг үнэлэн нийт алба хаагч нарын хүчээр 7 хоногт 1-ээс доошгүй удаа нэгдсэн эргүүлийг зохион байгуулна.

Эргүүл хийх өдөр, цагийг криминологи судалгааны багаас гаргасан судалгаанд үндэслэн тасгийн дарга нар зохион байгуулан биечилэн удирдан явуулна.

Тайлбар:

1. Явган болон хөдөлгөөнт эргүүлийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/264 дүгээр тушаалаар баталсан “Эргүүлийн үүрэг гүйцэтгэх /код 401/ журам”, “Авто эргүүл ажиллах /код 402/ журам”-д тус тус зааснаар зохион байгуулж, хяналт тавина;

2. Криминологи судалгааны багийг цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар томилж, долоо хоногийн Даваа гариг бүрд нийт алба хаагч нарт танилцуулж, мэдээлэл хийнэ. 

3.21. Цагдаа-жолооч, хөдөлгөөнт эргүүлийн алба хаагч нар ажилд гарах, буухдаа жижүүрийн ахлах офицерт бүртгүүлэх ба томилгоот ажилгүй үед албаны автомашиныг хуваарьт тавиуланд байршуулна. Тавиулангаас зөвхөн хэлтсийн даргын баталсан хуваарийн дагуу гарч үүрэг гүйцэтгэн, ажил үүрэг гүйцэтгэсэн замын хуудасны тооцоог цаг тухай бүр хийнэ.

3.22. Хөдөлгөөнт эргүүл, жижүүрт үүрэг гүйцэтгэж байгаа автомашинуудыг хариуцсан алба хаагч нар нь 7 хоногийн 1 өдөр техник үйлчилгээнд хамруулж, түүнд техникийн комисс хяналт тавьж, ажил гүйцэтгэхээр тавиулан /автограж/-гаас гарах бүрт аюулгүй байдлыг шалган, 7 хоногт 1 удаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж буй эсэхийг Замын цагдаагийн тасгийн хариуцсан ажилтнаар шалгуулна.

3.23. Хэрэг, учралын дуудлагаар ажиллах ажлын хэсэгт мөрдөгч, эрүүгийн мөрдөгч, шинжээч, замын цагдаагийн зохицуулагч, нохойн төлөөлөгч ажиллана. Гарсан хэргийн нөхцөл байдал, харьяаллыг харгалзан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга жижүүрийн бүрэлдэхүүн /ажлын хэсэг/-ийг ахлах албан тушаалтнаар мөрдөгчийг томилох бөгөөд хүнд гэмт хэргийн газрын үзлэгт Дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, Мөрдөн байцаах тасгийн дарга нар заавал оролцоно. Шаардлагатай тохиолдолд бие бүрэлдэхүүнийг бүрэн болон хэсэгчлэн ажиллуулна.

3.24. Алсад ажиллах автомашины техникийн бүрэн бүтэн байдлыг ажлын цагаар техникийн комиссын гишүүд, ажлын бус цагаар жижүүрийн офицер, замын цагдаагийн хариуцсан ажилтан хариуцан шалгаж, тавиулангаас гаргах бөгөөд жолоочийн албаны бэлэн байдлыг давхар шалгана. Алсын дуудлагаар ажиллах жолоочийн хуваарийг Мэдээлэл шуурхай удирдлагын тасгаас гаргаж, хэлтсийн даргаар батлуулна.

3.25. Алсад ажиллах жолооч нь явах газрын замын нөхцөл байдлыг судалж, цаг агаар, байгалийн үзэгдлийн мэдээг холбогдох байгууллага, мэдээллийн хэрэгслээс авах бөгөөд явах боломжтой гэж үзсэн тохиолдолд маршрут хийж танилцуулан, зөвшөөрөгдсөн хэмжээнд шатахууныг авах ба техникийн бүрэн бүтэн байдал, албаны бэлэн байдлаа хангах үүрэг хүлээнэ.

3.26. Хэрэг учралын газарт үзлэгээр явж байгаа ажлын хэсэг болон алсад явж байгаа ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ахалж буй мөрдөгч ахлах бөгөөд ажлын хэсэг, бүрэлдэхүүнд ажиллаж байгаа алба хаагчдад хууль ёсны шаардлага тавих эрхтэй. Ажлын хэсэгт ажиллаж байгаа алба хаагчид нь бүрэлдэхүүнийг ахалж байгаа мөрдөгчийн өгсөн үүргийг биелүүлэх үүрэгтэй.

3.27. Хэрэг учралын газрын үзлэгт үүрэг гүйцэтгэдэг автомашины урд талын суудалд бүрэлдэхүүнийг ахалж буй мөрдөгч сууж нөхцөл байдлыг удирдан, шийдвэр гарган явах бөгөөд ар талын суудалд прокурор, шинжээч, шинжээч эмч, эрүүгийн мөрдөгч, нохойн төлөөлөгч, шинжилгээний байгууллагын ажилтан, бусад алба хаагчид сууж явна. Энэхүү байрлалыг тодорхой заасан схем зураглалыг автомашин бүрийн кабинд байрлуулсан байна.

3.28. Цагдаагийн хэлтсийн хурлын зааланд сургалт, зөвлөгөөн, хүлээн авалт, бусад арга хэмжээг зохион байгуулахдаа Захиргааны удирдлагын тасгийн даргаар дамжуулан цагдаагийн хэлтсийн даргаас зөвшөөрөл авна. Энэ тохиолдолд зохион байгуулагдаж буй үйл ажиллагаанд тухайн өдрийн хариуцлагатай эргүүл, жижүүрийн ахлах офицер хяналт тавьж ажиллана.

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

ЗАХИРГААНЫ ЧӨЛӨӨНИЙ ХУУДАС

 

2018 оны ...... сарын …...-ны өдөр                 Дугаар №                                Багануур

 

Алба хаагчийн хүсэлт

 

 

 

 

 

 

 

 

 

 

Чөлөө хүссэн:                                      /                          /                                                                 

                                                    гарын үсэг                         Гарын үсгийн тайлал

 

Тасгийн даргын санал:

 

...................... цолтой ................................... овогтой ............................................... -нд 2019 оны .......... сарын ......... -ны өдрөөс 2019 оны ........... сарын .......... -ны өдөр хүртэл ......... хоногийн .......... /цалинтай, цалингүй/ чөлөө олгох саналтай.

 

......................................... тасгийн дарга .............. цолтой .......................................

 

Жич: Алба хаагчийн үндэслэл бүхий өргөдөл, холбогдох бусад материалыг хавсаргаж танилцуулна.

 

Цагдаагийн хэлтсийн даргын шийдвэр

 

................................ цолтой .......................................... -нд ажлаас ............... хоногийн /цалинтай, цалингүй, ээлжийн амралтаас, орон нутгаас гарах/ чөлөө олгоё.

                                                 

ДАРГА, 

ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА                                  Л.АРИУНБАТ

 

 

........................................................ би чөлөөний хугацаанд:

Цагдаагийн алба хаагчийн харилцааны соёл болон “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшлах сахилгын зөрчил гаргахгүй, гэмт хэрэг, эрх зүйн зөрчилд холбогдохгүй ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй ЗХД-ийг чанд сахих баталгаа гаргаж байна.

БАТАЛГАА ГАРГАСАН:

.................................................................

Санхүүд:

 

Дөрөв. Байрны аюулгүй байдлыг хангах

            4.1. Цагдаагийн хэлтсийн байр /байр болон зогсоол, хашаа, тавиулан /автограж, хүлэмж/-гийн харуул хамгаалалт, аюулгүй байдлыг цагдаагийн хэлтсийн жижүүрийн ахлах офицер, хариуцаж, Шуурхай удирдлагын тасгийн дарга хяналт тавина. Байранд нэвтэрч буй иргэдийг шалган нэвтрүүлэх үүргийг тухайн өдрийн томилгоот жижүүрийн ахлах офицер бүртгэж, хариуцлагатай эргүүл хяналт тавина.

              4.2. Цагдаагийн хэлтсийн байрны аюулгүй байдлыг хангах зорилгоор металл илрүүлэгч, гар цүнх шалгагч рентген аппарат зэрэг тусгай тоног төхөөрөмжийг зааврын дагуу ашиглаж болно. Байранд нэвтрэх иргэд, алба хаагч, ажиллагсдын гар тээшнээс сэжигтэй зүйл илэрвэл нэн даруй хариуцлагатай эргүүлд мэдэгдэж, хариуцлагатай эргүүл цагдаагийн хэлтсийн удирдлагад танилцуулан шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

            4.3. Байрны аюулгүй байдлыг хангах зорилгоор байрны гадна талд болон дотор давхруудад теле-хяналтын камер, бусад тоног төхөөрөмж суурилуулан ашиглана. Теле-хяналтын камерыг жижүүрийн ахлах офицер, хариуцлагатай эргүүл хянах бөгөөд бүрэн бүтэн байдлыг хариуцна.

            Тайлбар, Теле-хяналтын камерын ашиглалт үйлчилгээг холбоо, мэдээллийн инженер хариуцаж, засвар үйлчилгээг хийж гүйцэтгэнэ. Бүрэн бүтэн байдлын талаар хүлээлцсэн тэмдэглэлийг өдөр бүр жижүүрийн рапортод тусгана.

            4.5. Байрны аюулгүй байдлыг хариуцсан алба хаагч нь байранд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл илэрсэн тохиолдолд нэн даруй таслан зогсоох арга хэмжээ авч хэлтсийн даргад мэдэгдэн харьяаллын дагуу шалгуулахаар шилжүүлэх үүрэг хүлээнэ.

            Тав. Шалган нэвтрүүлэх

            5.1. Цагдаагийн хэлтсийн байранд нэвтэрч буй цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас бусад газар, хэлтсийн цагдаагийн алба хаагч, төрийн албан хаагч, иргэдийн албаны үнэмлэх, бусад бичиг баримтыг шалгаж, бүртгэн нэвтрүүлнэ.

            5.2. Хурал, цуглаан зэрэг нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдах үед уг арга хэмжээнд оролцох эрх бүхий алба хаагчдыг нэвтрүүлнэ.

            5.3. Цагдаагийн хэлтсийн байрны хашаанд гаднын иргэд, байгууллагын тээврийн хэрэгсэл болон алба хаагчдын хувийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхийг хориглоно. Алба хаагчдын хувийн тээврийн хэрэгслийг цагдаагийн хэлтсийн ойролцоох зөвшөөрөгдсөн авто зогсоол дээр байрлуулна. Энэ нь шуурхай албаны тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байх ач холбогдолтой юм.

            5.4. Цагдаагийн дэд хэсгийн болон харуулын байрны шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/265 дугаар тушаалаар баталсан “Дипломат төлөөлөгчийн газар, улсын онц чухал объектын харуул хамгаалалтыг зохион байгуулах /код 501/ журам”, мөн даргын тушаалаар баталсан “Дипломат төлөөлөгчийн газар, улсын онц чухал объектын хамгаалалтад тавигдах шаардлага CS11-0129:2015” стандартад тус тус заасны дагуу хэрэгжүүлнэ.

            5.5. Цагдаагийн хэлтсийн байранд алба хаагчийн хүлээн авч оруулсан иргэн өөр бусад алба хаагчдын албаны өрөө, тасалгаагаар орох, хэсүүчлэх, албаны бус үг хэллэгээр бусадтай харилцах, орилж чарлах, бусдын дургүйцлийг төрүүлэхүйц бусад үйлдэл, эс үйлдэхүй гаргахыг хориглоно.

            5.6. Энэ журмын 5.5-д заасныг зөрчсөн иргэнд олон нийтийн газар, байгууллага дотор танхайрсан зөрчил үйлдсэн гэж үзэн холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

            5.7. Цагдаагийн хэлтсийн даргатай уулзах иргэдийг зөвхөн бичиг хэргийн эрхлэгчийн зөвшөөрлөөр нэвтрүүлнэ.

            5.8. Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар, албан ажлаар ирсэн гадаадын иргэд албан ёсны уулзалт хийх тохиолдолд тэднийг жижүүрийн ахлах офицер хүлээн авч уулзан, удирдлагыг нэн даруй мэдээллээр хангаж, уулзалтын өрөөнд хүргэж өгч, холбогдох албан тушаалтанд мэдэгдэж шийдвэрлэнэ.

            5.9. Дүрэмт хувцасны зөрчилтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн цагдаагийн алба хаагч, иргэдийг нэвтрүүлэлгүй зөрчлийг шалгаж, шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтад шилжүүлнэ.

            5.10. Цагдаагийн байгууллагын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед хувийн ажлаар ирсэн иргэдийг нэвтрүүлэхийг хориглоно.

            5.11. Хүйтний улиралд гаднаас ирсэн алба хаагчид, иргэдийн гадуур хувцсыг өлгүүрт өлгүүлж нэвтрүүлнэ.

              Зургаа. Цагдаагийн хэлтсийн үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнах, дотоод хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх

            6.1. Цагдаагийн хэлтсийн үйл ажиллагааг төлөвлөхдөө энэхүү журам болон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/246 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн байгууллагын ажлыг төлөвлөх, тайлагнах /код 108/ журам”-ыг, тайлагнахдаа мөн журмуудыг болон Хууль зүйн сайдын 2014 оны А/89 дүгээр тушаалаар баталсан “Иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийн байгууллага тайлан тавих журам”, бусад хууль тогтоомжид заасныг баримтална.  

            6.2. Цагдаагийн хэлтэс, түүний харьяа тасгууд, алба хаагч нар ажлаа жил, улирал, өдрөөр төлөвлөж, тасгийн болон даргын ажлын төлөвлөгөөг хэлтсийн дарга, алба хаагч нарын төлөвлөгөөг тасгийн дарга нар баталж биелэлтэд хяналт тавьж ажиллана.

            6.3. Хэлтсийн жил, улирлын ажлын төлөвлөгөө, түүний биелэлтийг хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар, тасгийн жил, улирлын ажлын төлөвлөгөө, түүний биелэлтийг тасгийн хурлаар хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгч санал авна.

            6.4. Тасгийн дарга, ахлахууд алба хаагчдын ажил үүргийн гүйцэтгэл, сахилга ёс зүйд өдөр тутмын хяналт тавьж зөрчил дутагдлыг засуулан, удирдан ажиллаж, үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.

            6.5. Цагдаагийн хэлтсийн үйл ажиллагааны тайланг Нийслэлийн цагдаагийн газарт хүргүүлж, дүгнүүлэх, иргэний зөвлөл, оршин суугчдад тайлагнах ажлыг Захиргааны удирдлагын тасаг энэхүү журмын 6.1-т заасан журмын дагуу зохион байгуулж ажиллах бөгөөд тасаг албад, алба хаагчид дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

            6.5.1. Тасгийн дарга нар албаны болон алба хаагчдын сарын ажлын тайлан мэдээг сар бүрийн 20-ны дотор дүгнэж, тасгийн хурлаараа хэлэлцэн, мэдээг хэлтсийн даргад хянуулж холбогдох байгууллагад хугацаанд нь хүргэнэ;

            6.5.2. Алба хаагчдын сарын ажлын дүнг сар бүр цагдаагийн хэлтсийн даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэн, үр дүнгийн гэрээг үндэслэн цалинг нэмж, хасах асуудлыг шийдвэрлүүлнэ;

            6.5.3. Сар бүрийн 23-ны өдөр хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар тасаг болон алба хаагчдын сарын ажлын дүн, сахилга, ёс зүйг хэлэлцэж шийдвэрлүүлнэ;                                   6.5.4. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн нар дүүргийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчил түүний шалтгаан нөхцөлийн талаар дүүргийн удирдлага, хорооны Засаг дарга нарт 7 хоног, сар, улирал, хагас, бүтэн жилээр гарган, танилцуулах мэдээг хүргүүлж, дэмжлэг туслалцаа авч хамтран ажиллана;

            6.5.5. Хорооны иргэд, малчдын өдөрлөг, уулзалтад хэлтсийн дарга, удирдах алба хаагч, хэсгийн байцаагч оролцож мэдээлэл хийж, тэдний санал хүсэлтийг авч, шалгаж, шийдвэрлэн хариу өгнө.

            6.6. Цагдаагийн хэлтсийн дотоод хяналт шалгалтыг Хууль зүйн сайдын 2015 оны А/238 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах журам”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/246 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн хүрээний дүрмийг хэрэгжүүлэх /код 102/ журам”, “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах /код 112/ журам”, мөн журмаар батлагдсан “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг үнэлж, дүгнэх аргачлал /маягт ЦБҮАЖ №112.1/”-ын дагуу зохион байгуулж, үнэлж, дүгнэнэ.

            Тайлбар: Шаардлагатай тохиолдолд Захиргааны удирдлагын тасгийн даргаас боловсруулж, цагдаагийн хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар оруулж, хэлэлцүүлсэн ажлын хуваарийг цагдаагийн хэлтсий

6.7. Хэлтсийн дотоодын хяналт шалгалтын ажлын мэдээ, тайлан, төлөвлөгөө, түүний хэрэгжилтийг Дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга хариуцаж, ажлаа жил, улирлаар төлөвлөж хэрэгжүүлнэ.

            6.8. Цагдаагийн хэлтэст хийгдэж байгаа албаны шалгалтын тоо бүртгэлийг хүний нөөцийн мэргэжилтэн хариуцаж, түүнд Захиргааны удирдлагын тасгийн дарга хяналт тавина.

            6.9. Байгууллагын дотоод журмын хэрэгжилт, алба хаагчдын дүрэмт хувцас өмсөж, хэрэглэж буй байдалд өдөр тутмын хяналт тавьж, гарсан алдаа дутагдлыг арилгуулах, Монгол Улсын хууль тогтоомж, цагдаагийн байгууллагад дагаж мөрдөж буй эрх зүйн хэм хэмжээг сахин мөрдүүлэх, алба хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор цагдаагийн хэлтсийн даргын шийдвэрээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/246 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн хүрээн

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна