/ / БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭРИЙН 2019 ОНЫ ЭХНИЙ 06 САРЫН ЭРҮҮ ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА, КРИМИНОЛОГИ СУДАЛГАА

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭРИЙН 2019 ОНЫ ЭХНИЙ 06 САРЫН ЭРҮҮ ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА, КРИМИНОЛОГИ СУДАЛГАА

НЭГ. Гомдол, мэдээлэл түүний шийдвэрлэлтийн талаар:

Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэст 2019 оны эхний 06 сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 947 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 403 нэгжээр буюу 29.8 хувиар буурчээ.

Үүнээс: Гэмт хэргийн талаарх 207 гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 64 нэгж буюу 23.6 хувиар, зөрчлийн талаарх 740 гомдол мэдээлэл шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 339 нэгжээр буюу 31.4 хувиар тус тус буурсан байна.

            Хүлээн авсан гомдол, мэдээллийг төрлөөр нь авч үзвэл:

            -   Хүнийг алах гэмт хэргийн гомдол мэдээлэл 2 буюу 0.2 хувь;

-  Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг 38 буюу 4.0 хувь;

-   Хулгайлах хэргийн гомдол мэдээлэл 91 буюу 9.6 хувь;

-   Малын хулгайн хэргийн гомдол мэдээлэл 7 буюу 0.7 хувь;

-   Залилах хэргийн гомдол мэдээлэл 23 буюу 2.4 хувь;

-   Бусдын эд хөрөнгийг завших гомдол мэдээлэл 30 буюу 3.1 хувь;

-   Хүчиндэх гомдол мэдээлэл 2 буюу 0.2 хувь;

-   Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 231 гомдол мэдээлэл буюу 24.3 хувь;

-   Хүний амь нас хохирсон золгүй учрал 9 буюу 0.9 хувь;

-   Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 15 буюу 1.5 хувь;

-   Бусад гомдол мэдээлэл 497 буюу 52.4 хувийг тус тус эзэлж байна.

 

            Гомдол мэдээллийн шийдвэрлэлт:

Гэмт хэргийн шинжтэй 207 гомдол мэдээллийн 117 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 81 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлэн, 4 гомдол мэдээллийг харьяаллын дагуу бусад цагдаагийн газар хэлтэст шилжүүлж, 5 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй ба зөрчлийн 740 гомдол мэдээллийн 182 гомдол мэдээллийг зөрчлийн хэрэг нээж, 266 гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэн, 282 гомдол мэдээллийг татгалзах саналтай дүүргийн прокурорын газарт хүргүүлэн, 4 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн, 6 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байна. 

 ХОЁР. Бүртгэгдсэн гэмт хэрэг, түүний хөдөлгөөн:

Багануур дүүргийн хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 192.3 сая төгрөгийг хохиролтой 73 холбогдогчтой, 104 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал бүртгэгдсэн хэрэг 37 нэгжээр буюу 26.2 хувиар буурч, үүнээс хөнгөн хэрэг 86 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 30 нэгжээр, хүнд хэрэг 18 бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс 7 нэгжээр тус тус буурсан байна.

Бүртгэгдсэн хэргийг төрлөөр нь авч үзэн нийт хэрэгт эзлэх хувийг тооцоход:

- 2 буюу 1.9 хувийг хүнийг санаатай алах;

- 1 буюу 0.9 хувийг болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох;

- 32 буюу 30.7 хувийг хүний эрүүл мэндэд хохирол учруулах;

- 2 буюу 21.9 хувийг хүчиндэх;

- 27 буюу 25.9 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах;

- 15 буюу 14.4 хувийг залилан мэхлэх;

- 7 буюу 6.7 хувийг ТХХАБАЖЭ;

- 18 буюу 17.3 хувийг бусад төрлийн гэмт хэрэг тус тус эзэлж байна.

Яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй хэргийн илрүүлэлт 54.6 хувь байгаа нь өмнөх оны мөн үеэс 3,3 пунктээр дээгүүр байгаа ба үүнээс хөнгөн хэргийн илрүүлэлт 54.9 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 0.5 пунктээр, хүнд хэргийн илрүүлэлт 53.3 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 16.5 пунктээр тус тус  дээгүүр байна.  

Гэмт хэргийн улмаас нийт 107 хүн хохирсоноос 6 хүн нас барж, 39 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас барсан хүн 2 нэгжээр буюу 50 хувь өсч, гэмтсэн хүний тоо 20 нэгжээр буюу 33.8 хувиар буурсан, иргэд аж ахуйн нэгж байгууллагад учирсан хохирлын 110.2 сая төгрөг буюу 57.3 хувийг нөхөн төлүүлжээ. Хохирол нөхөн төлөлтийн хувь өнгөрсөн оны мөн үеэс 37.9 пунктээр дээгүүр байна.

Эхний 6 сарын байдлаар 104 гэмт хэрэгт 73 хүн холбогдон шалгагдсаны 56.1 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй 28.7 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг, 10.9 хувь нь оюутан сурагчдаас холбогдон шалгагдаж, нийт холбогдогчдын 61.6 хувь нь бүрэн дундаас дээш боловсролтой, 27.3 хувь нь бага болон суурь боловсролтой, 10.9 хувь нь боловсролгүй этгээдүүд байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийн 44 буюу 42.3 хувь нь гэр орон сууцанд үйлдэгдсэн бол өмнөх оны мөн үед 66 буюу нийт хэргийн 46.8 хувь нь дээрх газарт үйлдэгдсэн нь тоон үзүүлэлтийн хувьд урд оноос 22 нэгжээр буюу 33.3 хувь, мөн 14 буюу 13.4 хувь нь гудамж талбайд үйлдэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3 нэгжээр буюу 17.6 хувиар, 6 буюу 5.7 хувь нь олон нийтийн газарт үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 9 нэгжээр буюу 60.0 хувиар тус тус буусан байна.

Согтуугаар үйлдэгдсэн хэрэг 29 бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс 31 нэгжээр буюу 51.6 хувиар, хүүхэд оролцсон хэрэг 2 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7 нэгжээр буюу 77.7 хувиар тус тус буурсан бол бүлэглэн гүйцэтгэсэн хэрэг11 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2 нэгжээр буюу 22.2 хувиар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 12 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 нэгжээр буюу 33.3 хувиар тус тус өссөн байна.

                       Гурав. Зөрчлийн талаарх мэдээлэл:

  2019 оны эхний 6 сарын байдлаар нийт 12178 зөрчил бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2373 нэгжээр буюу 24.2 хувиар өссөн ба зөрчлийн шийдвэрлэлтийн хувьд 11897 иргэнийг 423055,0 сая төгрөгөөр бэлэн бусаар болон шийтгэлийн хуудсаар торгож, 156 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 90 иргэнийг шүүхээр баривчлуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрх хасч торгох шийтгэх 38 нэгжээр буюу 32.2 хувиар, баривчлах шийтгэл 22 нэгжээр буюу 32.3 хувиар, торгуулсан иргэдийн тоо 2353 нэгжээр, торгуулийн хэмжээ 33,6 хувиар тус тус өссөн тоон үзүүлэлттэй байна.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо 434 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 306 нэгжээр буюу 41.3 хувиар буурч тэдгээрийн  23 буюу 5.2 хувь нь эмэгтэй хүн байх ба насанд хүрээгүй хүнийг эрүүлжүүлсэн мэдээлэл бүртгэгдээгүй байна. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна