/ Бидний тухай / Газар нэгж / ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭСЭН ЭСЭХ ТАЛААРХ ЛАВЛАГАА ОЛГОХ

ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭСЭН ЭСЭХ ТАЛААРХ ЛАВЛАГАА ОЛГОХ

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/168 дугаар тушаалаар эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн мэдээллийн сан бүрдүүлэх, лавлагаа олгох /код 706 /журам шинэчлэн батлагдсан

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 706.4-д зааснаар:

Мэдээллийн сан хариуцсан нэгжийн алба хаагч болон  төв орон нутгийн цагдаагийн газар хэлтсийн мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтний албан тушаалыг эрхэлж байгаа алба хаагч нар нь эрх бүхий байгууллага албан тушаалтнаас ирүүлсэн “эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон албан бичгийг үндэслэн лавлагаа олгоно.

Төв, орон нутгийн цагдаагийн газар хэлтсийн мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтний албан тушаалыг эрхэлж байгаа алба хаагч  албан бичгээр лавлагаа олгохдоо “Мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, үнэлэн шинжлэх, ашиглах, шилжүүлэх, хүлээн авах хуваарилах үр дүнг тооцох лавлагаа өгөх журам”-д зааснаар дараах нэр бүхий 15 нэгжид лавлагаа олгоно Үүнд:

1.    Шүүхийн байгууллага

2.    Прокурорын байгууллага

3.    Монгол Улсын төрийн албаны тухай хуулийн 5.1.2, 5.1.3 дахь хэсэгт 7,8 дугаар зүйлд заасан албан тушаалд томилох төрийн байгууллагууд

4.    Монгол банк

5.    Авилгатай тэмцэх газар

6.    Санхүүгийн зохицуулах хороо

7.    Бүх шатны засаг дарга нар

8.    Улсын бүртгэлийн байгууллага

9.    Цагдаагийн байгууллага

10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага

11. Шүүхийн шинжилгээний байгууллага

12. Монгол Улсад суугаа гадаад улсын элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн болон Консулын газар

13. Олон улсын зэрэглэлтэй нисэх буудал

14. Монголын хуульчдын холбоо

15. Хууль тогтоомжоор эрх олгосон бусад байгууллага байна. 

 

Цагдаагийн байгууллага нь ИРГЭНД эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, эрэн сурвалжлагдаж байгаа эсэх лавлагааг ТОДОРХОЙЛОЛТ –оор олгоно.

 

Мэдээллийн сан хариуцсан нэгжээс иргэнд эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, эрэн сурвалжлагдаж байгаа эсэх лавлагааг “Тодорхойлолт”-оор олгохдоо: 

  • Тухайн хүний иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
  • Тухайн хүн өөрөө ирэх боломжгүй тохиолдолд бусдад олгосон итгэмжлэл болон итгэмжлэгдсэн хүний иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт
  • үйлчилгээний төлбөрийн баримт зэргийг үндэслэн лавлагаа авах зорилгыг тодруулж олгоно. 

 

Жич: Мэдээллийн сан хариуцсан нэгж гэж Улаанбаатар хот Цагдаагийн ерөнхий газрын Лавлагааны санг ойлгоно.

 

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна