/ Ил тод байдал / АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА / СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй.

Авлигатай тэмцэх газраас хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, цахим системийн хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг улсын хэмжээн зохион байгуулахаар мэдүүлэг гаргагчдын 2019 оны ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх эрхийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр https://meduuleg.iaac.mn/ цахим системд нээж өгсөн.

Үүнтэй холбоотойгоор авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн албан тушаалтны үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, гаргаж байгаа нийтлэг зөрчил, цаашид зөрчлийг давтан гаргахгүй байхад анхаарч алба хаагчдаас “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахдаа гаргадаг нийтлэг алдаа дутагдал, ХАСХОМ гарахад анхаарах асуудал” сэдвээр ХАСХОМ гаргах үүрэг бүхий алба хаагч нарт сургалт зохион байгуулж, ярилцлага хийсэн.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна