/ Ил тод байдал / ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ / ДОТООДЫН ЦЭРЭГТ ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

ДОТООДЫН ЦЭРЭГТ ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны мн/250 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Дотоодын цэрэгт 2020 оны цэрэг татлагаар хугацаат цэргийн алба хаах сонирхолтой дараах шаардлага хангасан иргэдийг бүртгэж байна. Бүртгэл 2020 оны 04 сарын 13 хүртэл Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст явагдана.

 -     Бүрэн дунд боловсролтой;

-     18 настай, эрэгтэй;

-     170 см –ээс дээш өндөртэй;

-     Гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй;

-     Биеийн ил харагдах газар шивээсгүй;

-     Нүүрний хэсэгт илэрхий сорви, мэс засалгүй, зөв төрхтэй;

 Жич: Дотоодын цэрэгт хугацаат цэргийн алба хааж, бэлтгэлээр халагдсан иргэдээс цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сул орон тоонд ажиллах боломжтой.

 Бүртгэл, судалгаатай холбоотой асуудлаар 99307030, 96307030 дугаарын утсаар ажлын цагаар холбогдож, лавлагаа, мэдээлэл авч болно.

 

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна