/ / БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭРИЙН 2020 ОНЫ ЭХНИЙ 08 САРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭРИЙН 2020 ОНЫ ЭХНИЙ 08 САРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

БАГАНУУР ДҮҮРЭГТ 2020 ОНЫ ЭХНИЙ 8 САРЫН БАЙДЛААР ГЭМТ ХЭРЭГ 20.3 ХУВИАР БУУРЛАА.

Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэст 2020 оны эхний 8 сарын байдлаар иргэд, аж ахуй нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл нийт 1147 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 90 нэгжээр буюу 7.2 хувиар буурсан. Дүүргийн хэмжээнд 102 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 26 нэгжээр буюу 20.3 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Яллагдагчаар татагдвал зохих этгээд тогтоогдоогүй хэргийн илрүүлэлт 57.4 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 3.2 хувиар, иргэн хуулийн этгээдэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлүүлэлт 69.4 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 9.8 хувиар тус тус өссөн байна.

Тус цагдаагийн хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах үндсэн чиг үүргийн хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлж иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө тогтмол, тасралтгүй ажиллаж байгаагийн үр дүнд Хулгайлах гэмт хэрэг 12 нэгжээр буюу 41.3 хувиар, залилах гэмт хэрэг 15 нэгжээр буюу 68.1 хувиар, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 3 нэгжээр буюу 37.5 хувиар тус тус буурсан  үзүүлэлттэй  байгаа хэдий ч иргэдийн ухамсраас бүрэн шалтгаалах Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 32.5 хувиар өсчээ. Дээрх төрлийн гэмт хэргийн 84.9 хувийг согтуугаар үйлдсэн бөгөөд үүнийг дагаад нийт согтуугаар болон гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг өссөн тоон мэдээ бүртгэгджээ.

Энэ онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг бүртгэгдээгүй боловч гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 3, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил 40 бүртгэгдэж 35 иргэнийг ЗТХ-ын 5.4 дэх хэсгээр 7-30 хоног баривчлуулж, 1 иргэнийг хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүхээс шийтгэврээр торгож арга хэмжээ авсан бөгөөд одоо 4 хэргийн үлдэгдэлтэй  байна.

Иймээс иргэн та архидан согтуурахгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биеэ зөв зохистой авч явах, гэр бүлийн харилцаандаа цаг гарган, нэг нэгнээ ойлгож, хайр өвтгөдөггүй гэдгийг ухааран гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй байхыг Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс анхааруулж байна.

            АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна