/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / "ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ"-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ"-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус хэлтсээс "Өнгө нэмцгээе-2020" нөлөөллийн аяны явцад зохион байгуулагдаж байгаа "Хариуцлагатай алба хаагч" сэдэвт арга хэмжээний хүрээнд спорт, соёлын "Гэр бүлийн өдөрлөг"-ийг зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр алба хаагч, тэдний гэр бүлийн гишүүдийн дунд сагсан бөмбөгийн тэмцээн, хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан явагдаж, хонжворт сугалааг зохион байгууллаа. Сагсан бөмбөгийн тэмцээний тэргүүн байранд шуурхай удирдлагын тасаг, дэд байранд дотоодын цэргийн тусгай салбар, гуравдугаар байранд хэрэг бүртгэх тасаг, шүүхийн шинжилгээний хэсгийн хамтарсан баг, шилдэг тоглогчоор дотоодын цэргийн тусгай салбарын харуулчин, ахлагч А.Очирваань, шилдэг хөгжөөн дэмжигчээр мѳн салбарын харуулчин, ахлах ахлагч Г.Амгаланбаатар тэргүүтэй хөгжөөн дэмжигч нар тус тус шалгарлаа. “Хариуцлагатай гэр бүл” өдөрлөгт хүрэлцэн ирсэн алба хаагчид, гэр бүлийнхэн, хамтран ажилласан "Дэлхийн зөн" ОУБ-ын Багануур орон нутгийн хөтөлбөр, "Өргөө" соёлын төв, "Очир ерөнхийлөгч групп"-ын Багануур салбарын хамт олонд талархал илэрхийлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна