/ Авлигын эсрэг үйл ажиллагаа / МОНГОЛ ЦАГДАА 100 ЖИЛ / “МОНГОЛ ЦАГДАА-100 ЖИЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

“МОНГОЛ ЦАГДАА-100 ЖИЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, МГЗНХ-той хамтран “МОНГОЛ ЦАГДАА-100 ЖИЛ” гэрэл зургийн уралдааныг мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчид, түүхэн гэрэл зураг хувийн архив цуглуулагч, алба хаагчдын дунд зарлалаа.

“МОНГОЛ ЦАГДАА-100 жил” гэрэл зургийн уралдаанд материал ирүүлэхдээ цагдаагийн байгууллагын үүсэл хөгжил, алба хаагчдын ажил үйлс, ахуй амьдрал, ажил мэргэжлийн онцлог зэргээс тусгах, гавьяа шагнал, түүхэн ховор агшин, бахархал тэмүүлэл сэдвийн хүрээнд ирүүлнэ.  

Дээрх уралдаанд оролцохыг хүссэн хэн бүхэн бүтээлээ mongoltsagdaa100@gmail.com цахим хаяг руу илгээн уралдаанд оролцох боломжтой юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна