/ Авлигын эсрэг үйл ажиллагаа / Статистик мэдээ / БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭРИЙН 2021 ОНЫ 01 САРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭРИЙН 2021 ОНЫ 01 САРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

Нэг. Гомдол, мэдээлэл түүний шийдвэрлэлтийн талаар:

Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэст 2021 оны 2 сарын 11-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 71 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 20 нэгжээр буюу 28.1 хувиар өссөн байна.

Үүнээс: Гэмт хэргийн талаарх 15 гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 5 нэгж буюу 50 хувиар, зөрчлийн талаарх 56 гомдол мэдээлэл шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 15нэгж буюу 36.5 хувиар тус тус буурчээ.

 

Хүлээн авсан гомдол, мэдээллийг төрлөөр нь авч үзвэл:

- Золгүй байдлаар нас барсан 3 буюу 4.2 хувь,

-Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг 7 буюу 9.8 хувь,

-Хүрээлэн буй орчны эсрэг 1 буюу 1.4 хувь,

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 12 буюу 17 хувь,

-Хөдөлгөөний аюулгүй байдлын гомдол мэдээлэл 25 буюу 35.2 хувь,

-Хөрөнгө завших 1 буюу 1.4 хувь,

-Залилах 1 буюу 1.4 хувь

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 5 буюу 3.6 хувь,

-Бусдын биед халдах 2 буюу 1.4 хувь7,

-Худал мэдээлэл тараах 1 буюу 1.4 хувь,

-Хорио цээрийн дэглэм зөрчих 1 буюу 1.4 хувь

-Бусад гомдол мэдээлэл 18 буюу 25.3 хувь тус тус эзэлж байна.

 Хоёр: Бүртгэгдсэн гэмт хэргийн талаар:

         Тус цагдаагийн хэлтэст дээрх хугацаанд 8 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 3 хэргээр буюу 60 хувиар өссөн.

Гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг авч үзвэл:

         Согтуугаар үйлдэгдсэн хэрэг 6 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 6 нэгжээр буюу 100 хувиар өссөн тоон үзүүлэлттэй байгаа ба согтуугаар үйлдэгдэж байгаа хэрэг бүгд Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байна.

         Гудамж талбайд үйлдэгдсэн хэрэг бүртгэгдээгүй байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг авч үзвэл:

Бүртгэгдсэн гэмт хэргийн 4 буюу 50 хувь нь гэр орон сууцанд үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2 нэгжээр буюу 100 хувиар өссөн байна.

Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлүүлэлтийн

чиглэлээр хийсэн ажлын талаар:

2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 18068120 сая төгрөгийн хохиролтой 8 гэмт хэрэг бүртгэгдсэн. Гэмт хэргийн улмаас нийт 8 хүн хохирсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3 нэгжээр буюу 60 хувь өссөн байна. Гэмт хэргийн улмаас 7 хүн гэмтсэн байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 нэгжээр буюу 100 хувь өсжээ.

Иргэд, аж ахуй нэгж байгууллагад гэмт халдлагын улмаас учирсан хохирлын 6340000 сая төгрөг буюу нийт хохирлын 35 хувийг нөхөн төлүүлж ажиллажээ.

Дээрх хугацаанд гэмт хэрэгт 6 хүн холбогдон шалгагдсан бөгөөд бүгд эрхэлсэн тодорхой ажилгүй, бага боловсролоос бүрэн дунд боловсролтой иргэд гэмт хэрэг үйлдсэн байна.  Гэмт хэрэг үйлдсэн иргэд ахуйн хүрээнд архидан согтуурч  үл ялих зүйлээр шалтаглан бусадтай хэрүүл маргаан үүсгэж бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан байна.

Дөрөв.Зөрчлийн талаарх мэдээлэл:

Дээрх хугацаанд нийт 108 зөрчил бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 805 нэгжээр буюу 100 хувиар буурчээ. Өмнөх оны мөн үед замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж бэлэн бусаар торгосон зөрчил нийт зөрчлийн 97.4 хувийг эзэлж байсан бол хорио цээрийн дэглэм тогтоож иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласнаар бэлэн бусаар торгох шийтгэл 100 хувь буурсан тоон мэдээлэл бүртгэгджээ.

Гомдол мэдээллийн дугаар авагдаж зөрчлийг хялбаршуулсан журмаар болон зөрчлийн хэрэг нээн шалгасан зөрчил 47 бүртгэгдсэн ба өмнөх оны мөн үеэс 24 нэгжээр буюу 100 хувиар өссөн байна. Энэ нь хорио цээрийн дэглэмийн үед ахуйн хүрээнд архидан согтуурч ар гэртээ агсам тавих, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, жолоодох эрхгүй иргэн тээврийн хэрэгсэл жолоодох, танхайрах зэрэг зөрчлүүд өссөн байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил 4 бүртгэгдсэннь урьд оны мөн үеэс 4 нэгжээр буюу 100 хувь өссөн байна.

Зөрчил гарган шүүхээр баривчлуулсан иргэн 4 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 4 нэгжээр буюу 100 хувиар буурсан бол согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо 32 бүртгэгдэн өнгөрсөн оны мөн үеэс 8 нэгжээр буюу 25 хувиар өссөн.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна