/ Ил тод байдал / ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН “ЭМЧ”-ИЙН СУЛ ОРОН ТООНД ИРГЭДИЙГ БҮРТГЭЖ БАЙНА.

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН “ЭМЧ”-ИЙН СУЛ ОРОН ТООНД ИРГЭДИЙГ БҮРТГЭЖ БАЙНА.

 

Цагдаа, дотоодын  цэргийн байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийг 2021 оны 11 дугаар сарын 11-нийг хүртэл бүртгэж, материалыг хүлээн авч байна.

 Эрүүлжүүлэх, саатуулах байрны эмчид дараах шаардлага хангасан иргэдийг бүртгэнэ. Үүнд:

 -Монгол Улсын иргэн

-цагдаагийн албанд ажиллахыг сайн дураар хүссэн,

-18-35 хүртэл насны, хүйс харгалзахгүй,

-гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байгаагүй,

-дээд боловсролтой, хүний их, бага эмч мэргэжилтэй,

-улс төр, нам холбооны гишүүн бус,

-эмчлэх эрхийн гэрчилгээтэй,

-эмэгтэй 166 см-ээс дээш, эрэгтэй 170 см-ээс өндөртэй,

-мэргэжлээрээ  1 жил 6 сараас доошгүй жил ажилласан байх.

 Зарласан ажлын байрны шаардлага хангасан иргэд ЦЕГ-ын www.police.gov.mnхаягаар орж мэдээлэлтэй танилцаж, Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ц.Солонгын 99307030, 96307030 /ажлын цагаар/ дугаарын утсаар холбогдох буюу hr.baganuur@police.gov.mn хаягаар мэдээлэл авч, материалаа ирүүлж болно.

 Короновирус /Covid-19/-ийн PSR шинжилгээ өгч, шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд Цагдаагийн хэлтэст ирж цагдаагийн хошууч Ц.Солонготой уулзаж болно.

  

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна