/ / "УРЛАГИЙН СЭТГЭЛ ЗАСЛЫН ӨРӨӨ"-Г ТОХИЖУУЛАН АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА.

"УРЛАГИЙН СЭТГЭЛ ЗАСЛЫН ӨРӨӨ"-Г ТОХИЖУУЛАН АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА.

       Тус цагдаагийн хэлтсээс дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд сэтгэл зүйн өрөө тохижуулах төслийг хүргүүлснээр, тус зөвлөлөөс Дэлхийн Зөн Багануур Орон Нутгийн хөтөлбөртэй хамтран санхүүжилтийг шийдвэрлэж өглөө. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлж, шаардагдах төсөв, хөрөнгийг шийдвэрлэн өгсөн "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл", "Дэлхийн Зөн Багануур Орон Нутгийн хөтөлбөр"-ийн хамт олондоо маш их баярлалаа
     “Урлагийн сэтгэл заслын өрөө”-ны засвар, тохижилтын ажлыг тус цагдаагийн хэлтсээс хийж гүйцэтгэн, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээнд шаардагдах техник хэрэгсэл болох зурагт, проектор, хөгжим, хөгжмийн хэрэгсэл, компьютер бусад дагалдах хэрэгсэл, массажны сандал зэргийг дотоод нөөц бололцоогоор шийдвэрлэн тохижуулж үйл ажиллагаагаа 2022 оны 01 сарын 17 – ны өдрөөс эхлээд байна.
“Урлагийн сэтгэл заслын өрөө” нь гэр бүлийн хүчирхийлэл болон бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон иргэнд сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх мөн алба хаагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих зорилгоор ашиглагдана.
 АМАР ТАЙВАН БАГАНУУРЫН ТӨЛӨӨ ХАМТДАА.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна