/ / ”ЦАСНЫ БАЯР - 2022” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

”ЦАСНЫ БАЯР - 2022” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Соён гэгээрүүлэх ажлын хүрээнд тус Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, тэдний гэр бүлийн дунд цасны баярын арга хэмжээг зохион байгуулж арга хэмжээний үеэр Хамгийн амттай хээрийн цай шалгаруулах, Олс таталт, Цасны сумо, Хөгжөөнт буухиа, Уулын оргил булаацалдах зэрэг тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Хамгийн амттай хээрийн цай чанах:
• Тэргүүн байранд Шүүхийн шинжилгээний тасаг
• Дэд байранд Замын цагдаагийн тасаг
Олс таталтын тэмцээнд:
• Тэргүүн байранд Нийтийн хэв журам хамгаалах тасаг
• Дэд байранд Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Шүүхийн шинжилгээний тасгийн хамтарсан баг,
Цасны сумо бөхийн тэмцээний эрэгтэй төрөлд:
• Тэргүүн байранд Мөрдөн байцаах тасгийн Ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Пунцагноров
• Дэд байранд Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч Э.Ганбаяр,
Хөгжөөнт буухиа тэмцээнд:
• Тэргүүн байранд Дотоодын цэргийн тусгай салбар
• Дэд байранд Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Шүүхийн шинжилгээний тасгийн хамтарсан баг,
Уулын оргил булаацалдах тэмцээнд:
• Тэргүүн байранд Захиргааны удирдлагын тасгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Н.Отгонбат
Тэмцээний нийлбэр дүнгээр Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Шүүхийн шинжилгээний тасгийн хамтарсан баг шалгарч амжилттай оролцлоо.
Арга хэмжээнд идэвхтэй оролцсон алба хаагчид, гэр бүлийн гишүүддээ талархал илэрхийлье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна