/ Авлигын эсрэг үйл ажиллагаа / Статистик мэдээ / БАГАНУУР ДҮҮРЭГТ 2022 ОНЫ ЭХНИЙ 3 САР /НЭГДҮГЭЭР УЛИРАЛ/-д БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

БАГАНУУР ДҮҮРЭГТ 2022 ОНЫ ЭХНИЙ 3 САР /НЭГДҮГЭЭР УЛИРАЛ/-д БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

БҮРТГЭГДСЭН ГОМДОЛ МЭДЭЭЛЭЛ

Тус хэлтэс нь 2022 оны 03 дугаар сарын байдлаар нийт 531 гомдол мэдээлэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулж шалгаж шийдвэрлэснээс 114 буюу 21.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 417 буюу 78.5 хувийг зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл тус тус эзэлж байна.                            

Үүнээс урд оны үлдэгдэл 26, тухайн онд шинээр иргэд, аж ахуй нэгж байгууллагаас 505 гомдол мэдээлэл хүлээн авч, нийт 531 гомдол мэдээлэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулсан нь өмнөх оны мөн үе /443/-тай харьцуулахад 88 нэгжээр буюу 19.8 хувиар өссөн байна.

1.1      Хүлээн авсан гомдол, мэдээллийн төрлөөр нь харуулбал:

  • Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх 9 буюу 1.7 хувь
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 72 буюу 13.5 хувь
  • Хүчиндэх 1 буюу 0.1 хувь
  • Хулгайлах 26 буюу 4.9 хувь
  • Дээрэмдэх 4 буюу 0.7 хувь
  • Залилах 8 буюу 1.5 хувь
  • Хөрөнгө завших 5 буюу 0.9 хувь
  • Мал хулгайлах 3 буюу 0.5 хувь
  • Хүүхдийн эсрэг 7 буюу 1.3 хувь
  • Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг 2 буюу 0.3 хувь
  • Хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг 110 буюу 20.7 хувь
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 1 буюу 0.1 хувь
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 46 буюу 8.6 хувь
  • Бусад 237 буюу 44.6 хувийг тус тус эзэлж байна.

БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ

Цагдаагийн хэлтсийн хэмжээнд 2022 оны 03 дугаар сарын байдлаар нийт 55 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үе /45/-с 10 нэгжээр буюу 22.2 хувиар өссөн.

 ЗӨРЧИЛ

2022 оны эхний 03 сард нийт 8573 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үе /3916/-тай харьцуулахад 4657 нэгжээр буюу 100 хувь өссөн байна.

Үүнд: Ердийн журмаар 8255 иргэнийг 219470.0 мянган төгрөгөөр, 318 зөрчлийг хялбаршуулсан журмаар болон зөрчлийн хэрэг нээж материалжуулан шалгасан ба үүнээс: хялбаршуулсан журмаар 277 иргэнийг 49415.0 мянган төгрөгөөр торгосон, 73 иргэнийг торгож, эрх хассан, 44 иргэнийг баривчилж тус тус шийдвэрлэсэн байна.

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна