/ / АЛБА ХААГЧ НАРТ ХУГАЦААНЫ ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА.

АЛБА ХААГЧ НАРТ ХУГАЦААНЫ ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА.

Тус цагдаагийн хэлтсээс Бүгд Найрамдах Улс тунхагласны 99 жилийн ойг тохиолдуулан Хууль зүй дотоод хэргийн яамны “Хүндэт жуух”-аар 3, Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух”-аар 5, Дотоодын цэргийн алдар тэмдгээр 1 алба хаагч шагнагдаж, Мөн Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч болон Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын тушаалаар цагдаагийн дэд хурандаа цолоор 1, шинээр офицер бүрэлдэхүүнд орж цагдаагийн дэслэгч цол шагнагдсан 2, цагдаагийн ахлагч цолоор 3, ахлагч цолоор 1 алба хаагчид олгосон. Шагнагдсан нийт алба хаагчдадаа халуун баяр хүргэе.
Монгол төрийн цагдаагийн суу алдар өнөд мөнх мандан бадрах болтугай

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна