/ Ил тод байдал / ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ / БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН 2020 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН 2020 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга, Дүүргийн засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан цагдаагийн байгууллагатай холбоотой ажлын чиглэл, Цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газрын гүйцэтгэлийн төлөвлөгөө зэргийг удирдлага болгон ажиллалаа.

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр:

1.1.Төлөвлөлт, зохион байгуулалтын чиглэлээр:

 - Хууль тогтоомж, дүрэм, журам, тогтоол шийдвэр, бодлогын болон захиргааны үйл ажиллагааны баримт бичгийн зүйл, заалтын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулсан ажлын талаар:

Нийслэлийн цагдаагийн газраас 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 27а-1/1257 дугаартай албан бичгээр 2020 онд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн хэрэгжилтийг хангах нэгдсэн жагсаалт ирүүлснийг тасаг тус бүрээр хийж хэрэгжүүлэн, биелэлт үр дүнг хүргүүлэх жагсаалт гарган хариуцсан дарга, ахлах мэргэжилтэн нарахаа гарын үсэг зуруулан хүлээлгэн өгсөн. Баримт бичгийн хэрэгжилт, биелэлтийг заагдсан хугацаанд үр дүнтэй зохион байгуулан үр дүнг тайлагнах талаар үүрэг чиглэл өгч, биелэлт тооцон хяналт шинжилгээ хийн ажиллаж байна.

 - Байгууллагын даргын зөвлөлийн хуралдааны талаарх мэдээлэл, тушаалын тоо, шийдвэрлэсэн асуудлын талаар:

    Тус хэлтсийн даргын зөвлөлийн хурал 2020 оны 3 дугаар сарын байдлаар 8 удаа хуралдаж удирдлага зохион байгуулалт болон алба хаагчтай холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлыг утгаар нь ангилж үзвэл:

Алба хаагчдын ажлын үр дүнг тооцож цалин нэмж, хасах 4, албаны шалгалт 13, томилгоо 12, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр 4, цол 3, шагнал 1 удаа 1 алба хаагч, сонсгол 11, төлөвлөгөөт дотоод хяналт шалгалтын чиглэлээр хийсэн ажлын талаар 10 ба бусад хэлэлцсэн асуудал 7 байна.

Зөвлөлийн хурлын материалын бүрдлийг хангаж баталгаажуулан Зөвлөлийн хурлын хавтсанд цаг хугацааны дарааллаар байршуулсан.

 - Дээд шатны байгууллагын дарга, удирдлагуудаас өгсөн үүрэг, даалгавар, ажлын чиглэл, зааварчилга, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хийсэн ажлын үр дүнг тодорхойлж, товч тайлагнах:  

Тус цагдаагийн хэлтсээс дээд шатны байгууллагын дарга, удирдлагууд Тухайлбал  Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч болон дэд дарга, тэргүүн дэд дарга, албадын дарга нар хэлтсийн дарга нар болон Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын дарга нараас өгсөн үүрэг, даалгавар, ажлын чиглэл, зааварчилга, зөвлөмжийн хэрэгжилтийг Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын төлөвлөлт зохион байгуулалт хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсээс ирүүлсэн чиглэлийн дагуу төрөлжүүлэн бүртгэл хөтөлж, тухай бүр салбар төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний биелэлтийг заагдсан хугацаанд холбогдох байгууллагад хүргүүлэн, биелэлт үр дүнг тооцон ажиллаж байна. 2020 оны эхний удиралд дээд байгууллагаас нийт 72 үүрэг ажлын чиглэл, заавар зөвлөмж ирүүлсний  23-д заагдсан хугацаанд  хариу хүргүүлэн,  9-ийн хугацаа болоогүй хэрэгжих шатандаа явж байна. 

- Дээд шатны байгууллагуудаас ирүүлж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, санамж бичиг болон бусад эрх зүйн актад хүргүүлсэн санал, шинээр батлагдсан эрх зүйн актуудыг дагаж мөрдөх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар:

2020 оны эхний улиралд Цагдаагийн ерөнхий газрын хуулийн хэлтсээс шинээр батлагдсан хууль тогтоомж болон Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчлөлт орсон болон шинээр батлагдсан журмыг хүлээн авч нэгдсэн бүртгэл хөтлөн алба хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхээр лхагва гараг бүр сургалт зохион байгуулан, сургалтын нэгдсэн программд мэдээллийг оруулан ажиллаж байна. Мөн хууль тогтоомж, журамд санал авах талаар албан бичгийг хүлээн авч тасаг хариуцсан дарга нарт хувилан өгч алба хаагч нэг бүрд танилцуулан, гаргасан саналыг нэгтгэн холбогдох газарт хүргүүлэн ажиллаж байна. Тухайн жилд Улсын их хурал болон орон нутгийн сонгууль болохтой холбоотойгоор алба хаагчдаар сонгуулийн багц хуулийг үе шаттайгаар судлуулан ажиллаж байна.

 - Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, холбоо, мэдээллийн чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаар товч тайлагнах:

Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр 2020 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлуулан төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд 2019 оны хадгаламжийн нэгжийн нөхөн бүрдүүлэлт хийхээр тасгуудаас цаасан суурьтай баримтыг ЦБҮАЖ /код-120/-ын дагуу техник ажиллагааг хийлгэж, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу байнга хадгалах 71, 70 жил хадгалах 9, түр хадгалах 466 хадгаламжийн нэгжийг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан татаж авч, бүртгэлжүүлсэн.

 Архив албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр архивын баримт татаж авахтай холбогдуулан алба хаагчдад 1 удаагийн сургалтад хамруулж ажилласан.

Мөн Нийслэлийн цагдаагийн газарт 2020 оны байнга болон түр хадгалах, 70 жил, захиргааны зөрчлийн түр хадгалах хадгаламжийн нэгжийн жагсаалтыг ББНШАКХурлаар хэлэлцүүлж батлуулахаар хүргүүлсэн болно.

2020 оны 1 дүгээр улиралд нийт 81 тушаал шийдвэр гарснаас удирдлага зохион байгуулалтын хүрээнд гарсан А тушаал 43, боловсон хүчин хүний нөөцийн чиглэлээр гасан Б тушаал 38 гарсан байна.

2020 оны 1 дүгээр  улиралд Холбооны хүлээх төв болон, НЦУГ, Е dok, able албан хэрэг хөтлөлтийн цахим сүлжээгээр нийт 829 албан бичиг ирснийг хүлээн авч, бүртгэн тасгуудад хуваарилан өгч ажилласан. Хугацаа заагдсан 192 албан бичгээс 171 албан бичгийг хугацаанд нь шийдвэрлүүлж хүргүүлсэн, хугацаа болоогүй 21 албан бичиг шийдвэрлэх шатандаа байгаа болно.

 Холбоо мэдээллийн чиглэлээр:

Эхний улирлын байдлаар алба хаагчдын үйл ажиллагаандаа ашиглаж байгаа компьютеруудад давхардсан тоогоор 32 удаагийн үзлэг үйлчилгээ хийж, 25 удаагийн шинээр үйлдлийн систем суулгаж хэрэгцээт программ хангамжийг суулгаж холболт тохируулгыг хийсэн. Windows 7 үйлдлийн систем шинэчлэлт хийгдэхгүй байгаатай холбогдуулан Win 10 үйлдлийн систем суулгах боломжтой компьютерын үйлдлийн системийг шинэчлэн 15 хэрэгчлийг домэйнд холбосон.

Шинээр outlook, lync програм хангамжид нэвтрэх 18 эрхийг Мэдээлэл технологи холбооны төвд хүсэлт илгээж нээлгэсэн.

Хэт богино долгионы ашиглалт, хэвийн ажиллагааг долоо хоног бүрийн даваа гарагт шалгаж эхний улирлын байдлаар 8 гар станц, 4 машины болон суурин станц, 3 гарнтурт засвар, үйлчилгээг хийн хэвийн ажиллагааг хангасан. Дахин дамжуулах станцад 1 удаагийн чийгтэй цэвэрлэгээ үйлчилгээг хийсэн.

Хэлтсийн сүлжээний тоног төхөөрөмжүүдэд 1 удаа чийгтэй цэвэрлэгээ үйлчилгээг хийн давхруудад байрлах сүлжээний утаснуудыг хаягжуулсан. Эвдрэл гэмтэл гарсан 4 сүлжээний төхөөрөмжийг засварлан хэвийн ажиллагааг хангасан.

Хэлтсийн дотоодын аюулгүй байдлын хяналтын камерын төхөөрөмжүүдэд 2 удаа, дүүргийн гудамж зам талбайн хяналтын камеруудад 8 удаагийн засвар үйлчилгээг хийсэн. Мөн мэдүүлэг авах 6 өрөө, эд мөрийн баримт хадгалах өрөө, цайны газар, эрүүлжүүлэх саатуулах байрны гадна талд шинээр теле хяналтын камеруудыг суурилуулсан.

Хэрлэн гүүрний постын гэрэл дохионы спичкэн гэрлийг шинээр сольсон, хуцаагийн хойно байрлах гэрэл дохионы тэжээлийн блок, петровис ШТС-н гэрэл дохионы тэжээлийн блокуудыг засварласан.

Шинээр олгогдсон 14 бэлэн бус торгуулийн багажны тохируулгыг хийж хэрэгцээт программыг суулган хэвийн ажиллагааг хангаж алба хаагч нарт олгосон.

Нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ, дээд шатны байгууллагаас хэрэгжүүлж байгаа аяны хүрээнд 21 постер, санамж, сэрэмжлүүлгийг бэлтгэсэн.

Хэлтсийн үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэс фейсбүүк хуудас, www.baganuur.police.gov.mn сайтад мэдээ мэдээллийг тухай бүрт байршуулан ажиллаж байна. 01 дүгээр улирлын байдлаар 132 мэдээ мэдээллийг байршуулж, 150 мэдээ мэдээлэл түгээлт хийсэн.

 Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах нөхцөл, боломжийг хангах чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

  Цагдаагийн хэлтсээс 2020 оны эхний улиралд нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор харилцагч арилжааны банк болох Голомт банкны Багануур салбарын удирдлагатай тус хэлтсийн алба хаагчдаас шинээр орон сууц худалданн авахад 8 хувийн хээлд хамруулах талаар харилцан тохиролцсон эхний улиралд шинээр орон сууц худалдан авсан алба хаагч байхгүй байна

 Сар бүр алба хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг зөвлөлийн хурлаар хэлэлцэн ажил албандаа идэвх зүтгэл гаргасан алба хаагчдын цалинг  2020 оны эхний  улиралд 7753647 төгрөгөөр нэмж урамшуулсан байна. 

 1.2.Хүний нөөцийн чиглэлээр:

 - Алба хаагчдын дунд зохион байгуулсан сургалт, түүний үр дүнгийн талаар:

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сургалтын үйл ажиллагааны 2020 оны нэгдсэн сургалтын төлөвлөгөөний дагуу цагдаагийн хэлтсийн 2020 оны албаны сургалтын нэгдсэн төлөвлөгөөг 4 зорилтын хүрээнд 18 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн, 1 дүгээр улирлын байдлаар нийт 20 сургалтыг зохион байгуулж, сургалтын мэдээллийн бүртгэлийн сан /E surgalt/-д давхардсан тоогоор 1721 алба хаагчийн сургалтад хамрагдсан мэдээллийг оруулсан.

Тус сургалтуудыг цагдаагийн хэлтсийн алба хаагчид болон дүүргийн төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтан, алба хаагчид зохион байгуулж ажилласан,  үлгэрчилсэн төлөвлөгөөний дагуу нийт 17 сургалтыг танхимд лекц болон хөгжүүлэх, дадлагажуулах хэлбэрээр зохион байгуулан ажилласан.

Цагдаагийн хэлтсийн төсөвт тусгагдсан хичээл, сургалтын зардлаас 1 дүгээр улиралд тушаалаар 103100 төгрөгийн зардлыг үйл ажиллагаанд зарцуулсан.

Алба хаагчдад Цагдаа, дотоодын цэргийн үйл ажиллагаатай холбоотой шинээр батлагдсан, нэмэлт, өөрчлөлт орсон хууль тогтоомж, эрх зүйн актын талаар тухай бүр мэдээлэл хүргүүлэн ажилласан. 2020 оны 1 дүгээр улиралд нийт 21 мэдээ мэдээллийг нэгдсэн рапорт болон албаны сургалтын цагаар танилцуулсан.

Тус цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас 1 дүгээр улиралд ЦЕГ-ын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдсан “Ёс зүйн төлбөртэй сургалт”-д хамрагдсан алба хаагч байхгүй.

Сургалтын нэгдсэн төвөөс зохион байгуулж буй сургалтын хөтөлбөрийн дагуу ирүүлсэн жагсаалтын дагуу сар тутам хамрагдах алба хаагчдын нэрсийг хүргүүлж, заагдсан хугацаанд хамрагдах алба хаагчдын албаны бэлэн байдлыг хангуулж, сургалтад хамруулан ажиллаж байна.

“Baganuur police English 30” алба хаагчдын групд “Англи хэл-30 хором” II аяны хүрээнд нийт 2 “Англи хэл-30 хором” II аяны хүрээнд 2 сургалтын мэдээлэл оруулсан.    

ХСИС-ын бакалаврын 5 жилийн эчнээ дамжаанд 2 алба хаагч хамрагдан суралцаж байна.

Тус цагдаагийн хэлтсийн 16 алба хаагч Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн харьяа “Билиг” дээд сургуулийн эрх зүйн магистрын сургалтад хамрагдаж, 2020 оны 01 дүгээр сард төгссөн. Мөн тус сургуулийн сургалтад хамрагдах хүсэлт гаргасан алба хаагчийн хүсэлтийг  сургуулийн захиргаанд хүргүүлэн хамтран ажиллаж байна.

 - Сургалт, соён гэгээрүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

Тус цагдаагийн хэлтсийн 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан түүнд нийцүүлэн алба хаагчдын дунд зохион байгуулах ажлын байран дахь 2020 оны соён гэгээрүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж хэлтсийн даргаар батлуулсан.

Хорио цээрийн дэглэм тогтоож олон нийтийн ажил арга хэмжээг хориглосонтой холбоотойгоор тэмцээн уралдааныг хуваарийн дагуу зохион байгуулах боломжгүй болсон. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор дүүргийн онцгой байдлын хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтнээс цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүнд гамшгийн үед болон галын аюул эрсдэлийн үед хэрхэн ажиллах талаар танхимын сургалт 1 цагт практик сургалтыг 1 цаг авсан ба дүүргийн 3 дугаар хорооны ажлын хэсгээс айл өрхийн гамшгийн үеийн нөхцөл байдлын төлөвлөгөө, хүүхдийг аливаа эрсдэлээс хамгаалах нь сэдэвт сургалтыг авч ажиллаж байна.

Дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургуулийн багш, лектор Н.Рэгзэдмаа “ хүний харилцаа ба хандлага” сэдвээр сургалт орсон.

 

- Гадаад улс оронд алба хаагчдыг сургалтад хамруулсан байдал, хүргүүлсэн саналын талаар:

ЦЕГ болон НЦУГ-аас гадаад улсад зохион байгуулагдах тэтгэлэгт болон бусад сургалтад алба хаагчдыг хамруулах талаар ирүүлсэн мэдээлэл, ажлын чиглэлийг тухай бүрд танилцуулсан ба уг сургалтуудад тавигдаж буй болзол, шалгуур шаардлага хангасан, суралцах хүсэлт гаргасан алба хаагч байхгүй тул холбогдох газруудад хариуг хүргүүлж ажилласан. Тус цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас гадаад улс оронд суралцаж байгаа алба хаагч байхгүй болно.

 

- Хүний нөөцийн бодлогын талаар /томилогдсон, чөлөөлөгдсөн, хүний нөөцийн нөхөн хангалт хийсэн, батлагдсан орон тоо, дутуу орон тоо/:

Цагдаагийн ерөнхий газрын даргын  2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/134 дугаар тушаалаар тус хэлтэс нь 50 офицер, 71 ахлагч, 3 энгийн нийт 124 алба хаагчтай ажил үүрэг гүйцэтгэхээр орон тоо батлагдсан.  2020 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн байдлаар орон тооны тулгалт хийхэд 8 ахлагчийн орон дутуу ба 116 алба хаагчтайгаар буюу орон тооны нөхөн хангалт 93,5%-тай үүрэг гүйцэтгэж байна.

Дутуу орон тооны хувьд: бичиг хэргийн эрхлэгч, архивч 1, зөрчлийн тоо бүртгэгч 1, цагдаа жолооч 1, харуулын цагдаа 1, жижүүрийн цагдаа жолооч 1, ЭСБ-ны жижүүрийн цагдаа 1,  цагдаа зохицуулагч 2  дутуу байна.

Тус цагдаагийн хэлтсээс судлагдан сонгон шалгаруулалтад тэнцэж, сургалтад хамрагдсан 5 иргэнийг төрийн албаны зөвлөлийн тогтоолоор нөөцөд бүртгэж, сул орон тоонд тухай бүр нэр дэвшүүлэн томилуулсан. Нөөцөд бүртгэгдсэн иргэд 100% албан тушаалд томилогдсон.

Алба хаагч нарын 2019 оны гүйцэтгэлийн тайланг Цагдаагийн хэлтсийн даргын 2019.12.13-ний өдрийн А/80 дугаар тушаалаар томилогдсон үнэлгээний баг үнэлж дүгнэн Цагдаагийн хэлтсийн даргын 2019.12.13-ны өдрийн 30 дугаар ээлжит хурлаар хэлэлцээд ЦБҮАЖ "Албан тушаал дэвшүүлэх" /код 909/-д заасан шалгуур хангасан алба хаагчдаас офицер албан тушаалын нөөцөд 6, ахлах албан тушаалын нөөцөд 8, тасгийн даргын нөөцөд 4, чиглэлийн ахлахын нөөцөд 1, цагдаагийн төв байгууллагын ахлах албан тушаалд 1, нийт 20 алба хаагчийг нөөцөд бүртгүүлэхээр холбогдох материалыг НЦУГ-ын ХНСХ-т хүргүүлж нөөцөд авахуулсан. Тус Цагдаагийн хэлтэст 2020 оны 3 дугаар сарын 23-ны байдлаар урьд онд болон энэ онд албан тушаал дэвшүүлэх нөөцөд авагдсан алба хаагчдаас офицер албан тушаалын сул орон тоонд 5 ахлагч, мөн 3 офицерыг ахлах албан тушаалд, 2 алба хаагчийг тасгийн даргаар сахилга ёс зүйн байдлыг харгалзан шаталж дэвших зарчмын дагуу дэвшүүлэн томилуулахаар мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүн, ажилласан жилийг харгалзан саналаа НЦУГ-аар уламжлуулан шийдвэрлүүлсэн.  

 

- Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

”Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний II үе шатны төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ЦЕГ-ын салбар төлөвлөгөө батлагдаж ирээгүй байна.

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх орон тооны бус салбар зөвлөлийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны А/18 дугаар тушаалаар 9 хүний бүрэлдэхүүнтэй томилж үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар Цагдаагийн хэлтсийн номын санд Авлигын тухай хууль бусад холбоотой хууль, журам, хөтөлбөрийг байршуулж “Авлига”-ын буланг нээсэн.

Мөн Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвөөс бэлтгэсэн зөвлөгөө, шторк, зурагт хуудсыг цагдаагийн хэлтсийн болон эрх бүхий албан тушаалтан цагдаагийн ахмад Ц.Солонгын фасебүүк хаягаар түгээсэн. 

 

  1.3. Санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр:

 

- Хариуцсан нутаг дэвсгэрийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргаар уламжлан шийдвэрлүүлсэн ажил, арга хэмжээ, төсөв, хөрөнгө, зарцуулалт, үр дүнгийн талаар:

2020 оны эхний улиралд шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн онцгой комиссоос 24 цагаар хяналтын цэгт үүрэг гүйцэтгэх алба хаагчийн хоолны зардалд 1,440,000.00 төгрөг, эргүүл шалгалтаар ажиллах тээврийн хэрэгслийн шатахууны зардалд  2,200,000.00 төгрөгийг шийдвэрлэн олгосон .

Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөр камерын хяналтад ажиллах алба хаагчийн цалингийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт хүргүүлээд байна.

 

- Шилэн дансны тухай хууль, Засгийн газрын 29 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

2019 оны шилэн дансны гүйцэтгэлд Нийслэл дэх Төрийн Аудитын газраас шалгалт хийж, ямар нэгэн зөрчил дутагдалгүй хуулийн дагуу байршуулах мэдээллүүдийг бүрэн гүйцэт хуулийн хугацаанд байршуулсан гэсэн дүгнэлт авсан. 2020 оны эхний 2-р сарын байдлаар шилэн дансны хуулийн дагуу хуулийн хугацаанд нийт 27 мэдээллүүдийг байршуулсан.

 

 1.4. Сахилга, хариуцлага, дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын чиглэлээр: 

        

-   Алба хаагчдын үйл ажиллагаатай холбоотой иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тэдгээрийн шийдвэрлэлтийн талаар:

2020 оны 1 дүгээр улиралд алба хаагч, иргэдээс цагдаагийн хэлтсийн даргад хандаж 18 өргөдөл гомдол ирснээс 16 нь ажлын байраа өөрчлөх, дэвшин томилогдох  хүсэлт, 2 бусад төрлийн гомдол байна.

Алба хаагчдын хүсэлтийг өргөдөл гомдол шийдвэрлэх хугацаанд нь зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, шийдвэрийг алба хаагчдад танилцуулсан. Алба хаагчтай холбоотой гаргасан 2 гомдолд албаны шалгалт хийж, хариуцлага тооцон гомдол гаргасан иргэнтэй албан бичгээр хариу хүргүүлсэн.

Тус хэлтсийн сахилга ёс зүйн дэд зөвлөл нь алба хаагчдын өдөр тутмын ажилд хяналт тавьж, хууль тогтоомж, цагдаагийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авч, цагдаагийн хэлтсийн дарга, даргын зөвлөлд дэмжлэг үзүүлэх зорилгоор эхний 1 улирлын байдлаар сахилга ёс зүйн зөрчил гаргасан давхардсан тоогоор 44 албан хаагчийг сахилга ёс зүйн дэд зөвлөлийн хурлаар гаргасан зөрчил дутагдлыг хэлэлцэж, удаа дараа зөрчил гаргасан 4 албан хаагчийг хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар асуудлыг хэлэлцүүлж цалинг 20 хувь хасуулан, 10 албан хаагчид  дэд зөвлөлийн хурлаар сануулж, 30 албан хаагчид хуваариас гадуур явган болон хөдөлгөөн эргүүл постод гаргаж, зөрчил гаргасан алба хаагч нараас дахин зөрчил дутагдал гаргахгүй байх талаар баталгааг авч биелэлтэд нь хяналт тавин ажиллаж байна.

Алба хаагчдыг түргэн цугларалтаар 2 удаа цуглуулан, албаны бэлэн байдлыг шалгаж согтуурал тандагч багжаар шалган, жагсаалын бэлтгэл сургуулилт хийсэн. 2020.01.22-ны өдөр Үүрэгтэй залуус төрийн бус байгууллагатай хамтран “Ажлын бүтээмжийг хэрхэн сайжруулах вэ?” сэдвээр алба хаагч нарт 1 цагийн сургалт, “Хорт дуршлаас татгалзах нь”, Эрүүл хооллолт сэдвээр дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нараар 1 цагийн сургалт зохион байгуулсан.

 

- Эрүүл ажлын байрны орчныг бүрдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

Цагдаагийн хэлтсийн конторын барилгын 1 тэрбум төгрөгийн төсөв хөрөнгө шийдвэрлэгдэж барилгын ажлыг гүйцэтгэгч “ЭН-АР” ХХК-ны хариуцан гүйцэтгэж өнгөрсөн оны 10 дугаар сард ашиглалтад орж, цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн түүхэндээ анх удаа өөрийн гэсэн ажлын байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Шинээр баригдсан байрны тохижилтын ажлыг байгууллага дотооддоо хийгдэж болох бүхий л ажлыг нөөц бололцоогоороо хийж гүйцэтгэн, алба хаагчийн эрүүл, аюулгүй, цэвэр, тохь тухайтай орчныг бүрдүүлэн ажиллаж байна.

Цагдаагийн алба хаагчийг өглөө бүр ажилдаа ирэхэд ажил хийх хүсэл зоригийг нэмэгдүүлэхээр цэрэг, цагдаагийн бахархалт дуунуудыг слекцээр тавьж угтаж байгаа бол өдөр бүрийн 11:00, 15:00 цагт хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, ажлын байрны дасгал хөдөлгөөний бүх нийтээр хийж хэвшээд байна.

Мөн долоо хоног бүрийн даваа, баасан гарагт хүчилтөрөгчийн коктейлээр үйлчилж байна. 

 

ХоёрГэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн

аюулгүй байдлыг хангах чиглэлээр:

 

2.1.Нийтийн хэв журам хамгаалах чиг үүргийн хүрээнд:

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/305 дугаар тушаалын дагуу өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд ажилласан талаарх танилцуулга болон үүрэг, ажлын чиглэлийг Нийслэлийн цагдаагийн удирдах газарт хүргүүллээ.

ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалаас 2020.01.09-ны өдөр ирүүлсэн 2/16 дугаартай үүрэг, ажлын чиглэлийг үйл ажиллагаандаа өдөр бүр хэрэгжүүлж ажиллах талаар үүрэгжүүлэн ажиллаа. 

Дүүргийн тамгын газрын хурлын зааланд 1-5 дугаар хороодын Иргэдийн нийтийн хурлаас хороодын оршин суух иргэдэд 2019 оны тайлангаа хуваарийн дагуу тавьж ажиллах үед тасгийн дарга нарыг оролцуулж иргэдээс гаргасан санал хүсэлтийг авч ажиллуулсан болно.

Дүүргийн нутаг дэвсгэрт Онцгой нөхцөл байдал үүссэн үед Хил хамгаалах, Тагнуул, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран ажиллах төлөвлөгөөг батлуулж НЦУГ-ын даргаар батлууллаа. Мөн Нийтийн эмх замбараагүй байдлын үед ажиллах төлөвлөгөө, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, Бүслэн хаах төлөвлөгөөнд тус тус тодотгол хийж, гоц халдварт өвчний хорио цээрийн дэглэм сахиулах, урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө, ажил үүргийн хуваарь, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт хүний гоц халдварт гарсан байж болзошгүй нөхцөл байдлын үед хязгаарлалтын дэглэм тогтоох үед ажиллах төлөвлөгөө, Цагдаагийн ерөнхий газар нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 14/223 дугаартай албан бичгээр өгсөн ажлын чиглэлийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Цагдаагийн ерөнхий газар нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 14/179 дугаартай албан бичгээр өгсөн үүрэг, ажлын чиглэлийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг тус тус боловсруулан батлуулж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Монголын уламжлалт сар шинийн баяр, амралтын өдрүүдэд Цагдаа дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжүүлэн ажиллаж байгаатай холбогдуулан алба хаагчдын сахилга ёс зүй, албаны бэлэн байдал, алба хаагчийн болон байгууллагын аюулгүй байдлыг хангах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2020 оны А/59 дүгээр тушаалаар өгсөн үүрэг, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын 2020 оны А/11 дүгээр тушаал, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын нийтийн хэв журам хамгаалах газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 27в/704 дугаартай алба бичгээр өгсөн үүрэг, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дотоод аюулгүй байдлын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 27е/965 дугаартай албан бичгээр өгсөн үүрэг ажлын чиглэлийг алба хаагч нарт танилцуулж биелэлт үр дүнг тооцож ажиллаа. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үед Цагдаагийн байгууллагаас хуулиар тогтоосон чиг
үүргийн хүрээнд нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн урьдчилсан бэлтгэл ажлыг бүрэн хангах зорилгоор 84 заалт бүхий төлөвлөгөө гарган батлуулж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

- Тухайн дүүргийн хэмжээнд үйлдэгдсэн зөрчлийн мэдээ, хэв журмын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

Эрүү хэв журмын нөхцөл байдалд 7 хоног бүр  судалгаа дүгнэлт хийн эргүүлийн үйл ажиллагааг зохион байгуулан өдөр, орой шөнийн цагаар зохион байгуулан ажиллаж байна.

Нийслэлийн засаг даргын 2020 оны А/108 дугаар захирамж, дүүргийн засаг даргын 2019 оны А/30 дугаар захирамжийг хэрэгжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах, алба хаагч нарын албаны болон хувийн бэлэн байдлыг хангах зорилгоор дүүргийн Хилийн цэргийн 0252-р анги, Онцгой байдлын хэлтэстэй хамтран “Захирамж-Эргүүл”,”Захирамж-223” арга хэмжээний хүрээнд 7 хоног бүрийн Баасан гарагт нэгдсэн эргүүл зохион байгуулж ажиллаа.

Дүүргийн иргэдээс архи согтууруулах ундааны хамааралтай, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг иргэдэд тавих хяналтыг сайжруулах, иргэдийг дахин гэмт хэрэг, зөрчил гаргуулахгүй байх, ахуйн хүрээнд архидан согтуурч зөрчил гаргаж буй байдлыг таслан зогсоох зорилгоор Баталгаа арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Арга хэмжээний хүрээнд 117 иргэнийг бүртгэл судалгаанд хамруулж 51 иргэнтэй уулзаж, дахин зөрчил гаргахгүй байх талаар баталгаа авч хяналт тавьж ажиллаж байна. Мөн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах урьдчилан сэргийлэх чиглэлээр 22 нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг криминологи судалгааны багаас гаргасан зөвлөмж, дүгнэлтийн хүрээнд зохион байгуулж ажилласан.

Дээрх ажил арга хэмжээг зохион байгуулан ажилласнаар 2020 оны эхний 2 сарын байдлаар гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 33,3 хувиар, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 37.5 хувиар, эрүүлжүүлэгдсэн хүн 28.5 хувиар буурсан байна

 

- Камер, техникийн хяналтын үйл ажиллагааны талаар /гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор теле хяналтын камеруудын ашиглалтыг дээшлүүлэх, өргөжүүлэх ажлыг нутаг дэвсгэртээ зохион байгуулж, үр дүнг нь тооцсон байдал, нутгийн захиргааны байгууллагаар төсөв, хөрөнгө шийдвэрлүүлэхээр хамтран ажилласан талаарх мэдээлэл/:

Нийслэлийн засаг даргын 2020 оны А/108 дугаар захирамж, дүүргийн засаг даргын 2019 оны А/30 дугаар захирамжийг хэрэгжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах, алба хаагч нарын албаны болон хувийн бэлэн байдлыг хангах зорилгоор дүүргийн Хилийн цэргийн 0252-р анги, Онцгой байдлын хэлтэстэй хамтран “Захирамж-Эргүүл”,”Захирамж-223” арга хэмжээний хэмжээний хүрээнд нэгдсэн эргүүлд ажилласан онцгой байдлын хэлтэс, нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагч нар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 46 аж ахуйн нэгжийн хяналтын 157 камер, галын аюулгүй байдлыг шалгаж зөрчил заагдсан 6 аж ахуйн нэгжид зөвлөмж хүргүүлж ажиллаа.

2020 оны 01 дүгээр улиралд давхардсан тоогоор 600 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг шалгахдаа хяналтын камерыг шалгаж ажилласан.

Гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлийг бууруулах чиглэлээр 13 цэгийг камерын хяналтад авсан бөгөөд камерын хяналтаар 1061 зөрчил илрүүлж ажилласан.
           Мөн дүүрэгт архи согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудаас тусгай зөвшөөрөл сунгахаа хүсэлт гаргасан 1 аж ахуйн нэгж байгууллагын камерын хяналтын үйл ажиллагааг шалгаж дүүргийн засаг даргын тамгын газрын үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэст хүргүүлж ажилласан.

- Хэсгийн байцаагчийн үйл ажиллагааны чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар /хэсгийн байцаагчийн үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлж, мэргэжил арга зүйгээр хангаж ажилласан байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, үр дүн/

Хэсгийн байцаагч нар иргэд аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй 161 гомдол мэдээлэл хүлээн авч, 22 хэрэгт зөрчлийн хэрэг нээж, 45 гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 100 гомдол мэдээллийг татгалзаж, харьяаллын дагуу 5 гомдол мэдээлэл татгалзаж, 15 хүнийг шүүхээр баривчлуулж, 1 иргэнийг албадан эмчилгээнд хамруулж, 76 хүнийг 6.100.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

Судалгаа хяналтын ажлын хүрээнд 69 субъектийг санд шивж ажилласан. Мөн хороо хариуцсан цагдаа нар 39 гомдол мэдээлэл шалгаж, 6 гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг нээж, 19 гомдол мэдээллийг татгалзаж, 14 иргэнийг 1.410.000 төгрөгөөр торгож ажилласан байна.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээрнэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ 22-ийг тус тус зохион байгуулж оролцож ажиллаа.

Цагдаагийн хэлтсийн 1 дүгээр хорооны хэсгийн байцаагч нарын ажиллах нөхцөл бололцоог сайжруулахаар 1 дүгээр хорооны иргэдийн нийтийн хурлаас өнгөт принтер хандивласныг албаны хэрэгцээнд ашиглаж байна.

- Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар /хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагад холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран хяналт шалгалт хийж, үр дүнг тооцсон байдал/

 

Тамхи, Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ 6-г тус тус зохион байгуулж ажиллаа.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/504 дүгээр захирамж, Дүүргийн засаг даргын 2008 оны 55, 294, А/252, А/103 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Худалдаа” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтран дүүрэгт архи согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад худалдаалагдаж буй согтууруулах ундаанд Онцгой байдлын хэлтсийн 4, цагдаагийн хэлтсийн 4, мэргэжлийн хяналтын хэлтсийн 3 байцаагч, 2 тээврийн хэрэгсэлтэй хяналт шалгалтын ажлыг 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдөр зохион байгууллаа.

Арга хэмжээ эхлэхээс өмнө цагдаагийн алба хаагчдаас ажиллах хэсгийн байцаагч д/ч Ж.Тэмүүжин, а/д Г.Батболд, а/а З.Эрхэмбаяр, д/ч Г.Ган-эрдэнэ нарт алба хаагч нарт иргэдтэй зөв боловсон харьцах талаар болон өөрсдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар үүрэгжүүлэн, албаны болон хувийн бэлтгэлийг шалгаж ажилд гаргалаа.

Дүүргийн засаг даргын 2008 оны 55, 294, А/252, А/103 дугаар захирамжаар зөвшөөрөгдсөн АПУ”, “УВС ХҮНС” , “Жем интернэшнл”, “М-Ти-Эс”, “Спирт бал бурам”, “Алко трейд”, “Арвайн үндэс” ХХК-нуудын согтууруулах ундаа худалдаалагдаж буй эсэхийг шалгахад дээрх үйлдвэрийн согтууруулах ундаанууд худалдаалагдаж байсан ба захирамж зөрчсөн аж ахуйн нэгж бүртгэгдээгүй байна.

Тамхины хяналтын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хууль бусаар тамхи худалдаалах зөрчлийг илрүүлэх зорилгоор Тамхи хэсэгчилсэн арга хэмжээг 2020 оны 02 дугаар сарын 11-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд төлөвлөгөө гарган зохион байгуулж ажиллаа.

Арга хэмжээ зохион байгуулахаас өмнө алба хаагч нарыг иргэдтэй зөв боловсон харьцах, гаргасан зөрчлийг хуулийн хүрээнд ойлгомжтой байдлаар тайлбарлаж ойлгуулах талаар үүрэг, чиглэл өгч хяналт тавьж ажиллаа.

Хэсэгчилсэн арга хэмжээнд 4 хэсгийн байцаагч, 4 хорооны цагдаа, эргүүлийн 4 цагдаа нийт 12 алба хаагчийг 2 тээврийн хэрэгсэлтэй ажиллуулж, тамхины тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хяналт тавьж ажиллав. Дүүрэгт тамхины худалдаа эрхлэх 64 аж ахуйн нэгж зөвшөөрөөлтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд арга хэмжээний хүрээнд 26 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хугацаа болон тамхины хяналтын тухай хуулийн 6-р зүйлийг зөрчиж тамхи ширхгээр худалдаалж буй эсэхийг шалгахад зөрчил илрээгүй. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байна. Мөн тамхи худалдаалах зөвшөөрөлгүй, сургуулийн ойр орчим үйлчилгээ явуулдаг 16 хүнсний дэлгүүрүүдийг шалгахад зөрчил илрээгүй.

Дүүргийн иргэдээс архи согтууруулах ундааны хамааралтай, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг иргэдэд тавих хяналтыг сайжруулах, иргэдийг дахин гэмт хэрэг, зөрчилд гаргахгүй байх зорилгоор Нөлөөлөл хэсэгчилсэн арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж байна. Арга хэмжээний хүрээнд  35 айл өрхөөр орж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж ажиллаа.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, байнга архидан согтуурч иргэдийн амгалан тайван байдал алдагдуулдаг, орчиндоо түгшүүр төрүүлдэг иргэдийг сайн дурын болон архины албадан эмчилгээнд хамруулахаар “Албадан эмчилгээ” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан, 10 иргэнийг шүүхээр баривчлуулж, 10 иргэнийг архины албадан эмчилгээнд хамруулахаар материалыг бүрдүүлж, иргэний хэргийн анхан шатны шүүхэд материалжуулан хүргүүлэв.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Гэр оронгүй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” А/345 дугаартай захирамжийн хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Тэнэмэл” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж ажиллаа.  Арга хэмжээний хүрээнд ажилласан алба хаагч нар 68 орон сууцны 197 орц, 18
 худаг зэрэг цэгүүдэд хяналт шалгалт хийхэд 1 иргэн орцонд амьдарч байсан ба дулааны худагт амьдарч байгаа иргэн бүртгэгдээгүй. Хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд дүүрэгт тэнэмэл байдлаар амьдардаг бүртгэлтэй 13 иргэнтэй уулзаж  дахин гэмт, хэрэг зөрчил гаргахгүй байх талаар баталгаа авч, гэмт хэрэг, зөрчил болон коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга, зөвлөгөө өгч  ажилласан

Дүүргийн иргэдээс архи согтууруулах ундааны хамааралтай, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг иргэдэд тавих хяналтыг сайжруулах, иргэдийг дахин гэмт хэрэг, зөрчил гаргуулахгүй байх, ахуйн хүрээнд архидан согтуурч зөрчил гаргаж буй байдлыг таслан зогсоох зорилгоор Баталгаа арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Арга хэмжээний хүрээнд 117 иргэнийг бүртгэл судалгаанд хамруулж 51 иргэнтэй уулзаж, дахин зөрчил гаргахгүй байх талаар баталгаа авч хяналт тавьж ажиллаж байна.

Дээрх ажил арга хэмжээг зохион байгуулан ажилласнаар 2020 оны эхний 2 сарын байдлаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 37.5 хувиар буурсан байна.

 

-Эрүүлжүүлэх саатуулах байрны үйл ажиллагааны талаар:

Эрүүлжүүлэх байранд 2020 оны 01 дүгээр улиралд 4 эмч, 4 цагдаа үүрэг гүйцэтгэж ажилласан бөгөөд 172 хүнийг хүлээн авч, 165 хүнээс 684.750 төгрөгийн хураамж хураамж авсан. Согтууруулах ундаа хэрэглэн эрүүлжүүлэгдсэн 100 иргэнд 81 удаа архины хор хөнөөлийн талаар сургалт зохион байгуулж, 22 иргэнд эмнэлгийн тусламж үзүүлж, 12 иргэнийг ар гар асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгч ажилласан. Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Нийслэлийн цагдаагийн газрын даргын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын даргын үүргийг алба хаагч нарт танилцуулж ,алба хаагч нарт бичгээр үүрэг зааварчилгаа өгч, үүргийн биелэлтийг тухай бүр үр дүнг тооцож ажилласан.

- Эргүүлийн үйл ажиллагааны талаар зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар /хариуцсан нутаг дэвсгэрийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, эргүүлийн байршлыг тогтоон эргүүл ажиллуулж, үр дүнг тооцсон байдал/  

 

Цагдаагийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т гудамж, талбай болон нийтийн эзэмшлийн бусад газарт эргүүл хийх чиг үүргийн хүрээнд гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүл шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулж байна.

            Мөн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код 400 /Цагдаагийн эргүүл, харуулын албаны дүрмийг хэрэгжүүлэх/, код 401 /эргүүлийн үүрэг гүйцэтгэх/, код-402 /Авто эргүүл ажиллуулах/ журмууд болон Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Нийтийн хэв журам хамгаалах албанаас ирүүлсэн үүрэг, ажлын чиглэлүүдийг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн эрүү хэв журмын нөхцөл байдалд 7 хоног бүр дүгнэлт хийж эргүүлийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Эргүү

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна