/ / Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн бүрдүүлэх материалын жагсаалт

Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн бүрдүүлэх материалын жагсаалт

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/40 дугаар тушаалаар батлагдсан “Харуул хамгаалалт эрхлэх хуулийн этгээдийг бүртгэх, үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх, бүртгэлээс хасах, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-д заасны дагуу зөвшөөрөл авахыг хүссэн аж ахуйн нэгж, байгууллага дараах материалыг бүрдүүлэн Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд албан бичгээр хүсэлт гаргана. Үүнд: 

  1. Гэрээт харуул хамгаалалт эрхлэхийг хүссэн өргөдөл /хугацаа сунгах өргөдөл/
  2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  3. Байгууллагын танилцуулга
  4. Өөрийгөө санхүүжүүлэх чадварыг нотолсон харилцах банк, татварын албаны тодорхойлолт
  5. Хуулийн этгээдийн орон тоо бүтцийн бүдүүвч зураглал
  6. Радио давтамж ашиглах эрхийн бичгийг нотариатаар баталгаажуулсан хуулбар
  7. Алба хаагчдын тодорхойлолт, дэлгэрэнгүй анкет
  8. Алба хаагчдын ял шийтгэл эдэлж байсан эсэх талаарх цагдаагийн байгууллагын тодорхойлолт
  9. Харуул хамгаалалтын үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх боловсон хүчний дамжааны сургалтад сургаж дадлагажуулсан гэрчилгээ
  10. Хамгаалалтын үүрэг гүйцэтгэхэд хэрэглэгдэх резинэн ба хуванцар сумтай буу, нэг бүрийн тусгай хэрэгсэл, галт зэвсэг, гэлт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн жагсаалт
  11. Харуул хамгаалалтын ажилтны дүрэмт хувцасны загварыг 3 талаас нь харуулсан фото зураг
  12. Тухайн харуул хамгаалалтын албаны үйл ажиллагаа явуулж буй газрын нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын тодорхойлолт
  13. Тээврийн хэрэгслийн мэдээлэл

 БҮРТГЭЛ ХЯНАЛТЫН ТӨВ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна