/ Ил тод байдал / ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ / 2016 ОНЫ ГУРАВДУГААР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2016 ОНЫ ГУРАВДУГААР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

           2016 ОНЫ ГУРАВДУГААР УЛИРАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 

Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан цагдаагийн байгууллагатай холбоотой ажлын чиглэл, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны Б/659 дүгээр тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, Улаанбаатар хотын үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг удирдлага болгон ажиллалаа.

Нэг. Цагдаагийн байгууллагаас 2016 онд дэвшүүлсэн

зорилтын хүрээнд: 

а/ Удирдах ажилтны манлайллыг дээшлүүлж, алба хаагчид ажлын

 байрны зорилго,зорилтыг хангаж ажиллах. 

             Удирдах ажилтаны манлайллыг дээшлүүлэх хариуцлагыг тооцож байнга хяналт тавьж ажилласан. Цагдаагийн хэлтсийн дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгий дарга, цагдаагийн хошууч Э.Жавхлантөгс, ахлах төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Энхманлай, ахлах төлөөлөгч цагдаагийн ахмад С Алтанхуяг  нар нь ажлын байрны зорилт зорилгоо биелүүлж ажиллаагүй тул ажлын байр өөрчлөх саналыг Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтэст хүргүүлэн шийдвэрлүүлсэн. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн б/279 дүгээр тушаалаар үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж, хамт олноо манлайлан ажилласан төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Өлзийбаатарыг тус хэлтэс дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар, цагдаагийн ахмад М.Лхагвасүрэнг мөн хэлтэст Төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн даргаар тус тус дэвшүүлэн томилуулах саналыг хүргүүлэн шийдвэрлүүлсэн.

б/Байгууллагын соёл, алба хаагчдын сахилга, ёс зүй,

албаны бэлэн байдлыг сайжруулах

Алба хаагч нарт тавих хяналтыг сайжруулан өдөр тутмын үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байна Тус хэлтэст эхний 9  сард  нийт 35 алба хаагч сахилгын арга хэмжээ авагдсан байна. Үүнээс  24 офицер, 11 ахлагч бүрэлдэхүүнээс байна. Сахилгын шийтгэлийн төрлөөр нь үзэхэд сануулах сахилгын арга хэмжээ 5, албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах 26, тухайн албанд 1 жил хүртэлх хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах 3 байна. Нийт сахилгын зөрчлийн 16 дотоод хяналтаар, 19 гадны байгууллага, иргэний мэдээллээр илрүүлсэн байна. Сахилгын зөрчлийн тоо урд оны мөн үетэй харьцуулахад 7 нэгжээр буюу 16,6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Улирал бүр сахилга хариуцлагын зөвлөгөөнийг зохион байгуулан зөрчил дутагдал гаргасан алба хаагч бүрийн алдаа дутагдлыг бүрэлдэхүүнээрээ хэлэлцэн дахин  сахилга батыг чанд баримтлан ажлын хариуцлагыг дээшлүүлэн ажллах талаар баталгаа гаргуулан авч сахилга хариуцлагын зөвлөгөөнөөс “Архи үгүй”, Ажлын хариуцлагыг дээшлүүлье” гэсэн уриалгыг гарган. Түүний дагуу төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Харилцааны ёс зүйн зөрчил гаргасан алба хаагчдад цагдаагийн ерөнхий газараас өгсөн үүрэг даалгаварын биелэлт болон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг хэрэгжүүлэх зорилгоор тус хэлтсээс согтууруулах ундаа хэрэглэсэн болон иргэдтэй зүй бус харьцсан зөрчил гаргасан алба хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт, аюулгүй байдлын газраас зохион байгуулсан “Харилцааны ёс зүй” сургалтанд 3 алба хаагч, Цагдаа олон нийтийн төвд Согтуурулах ундаа хэрэглэж зөрчил гаргасан алба хаагчдын дунд зохион байгуулсан сургалтанд 7 алба хаагчийг олон нийтйин аюулгүй байдлыг хангах хэсгийн даргаар хариуцуулан явуулж хамруулсан.

Архидан согтуурч сахилгын арга хэмжээ авагдсан алба хаагчдаас дахин зөрчил дутагдал гаргахгүй байх талаар бичгээр баталгаа гаргуулан авч хувийн хэрэгт хийлгэсэн.

в/ Сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх.

2015-2016 оны хичээлийн жилийн албаны сургалтын төлөвлөгөөг Цагдаагийн хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн А/32 дугаар тушаалаар баталж, төлөвлөгөөний дагуу алба хаагчийг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт, мэдвэл зохих хууль тогтоомжийн сургалт, мэргэжлийн ур чадварын болон дадлагажуулах сургалт, бие бялдарын бэлтгэлжилтийн сургалт, сургагч-багш /СТ-д заасан бол хамаарахгүй/ тасгийн даргаас дээш албан тушаалтны заасан сургалт, мэргэжлийн болон зорилтот сургалт, тасаг хэсгийн зохион байгуулсан сургалт зэрэг чиглэлээр сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.

2015-2016 оны албаны сургалтанд нийт 31 удаагийн 49 цагийн сургалтанд давхардсан тоогоор 1758 алба хаагч хамрагдсан. Гадны аж ахуйн нэгж, иргэдтэй хамтарсан сургалтаас дурьдвал алба хаагчийг хөгжүүлэх зорилгоор Багануур дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн төвтэй хамтран   “Залуу гэр бүл”, Дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран”Эрүүл зөв хооллолт”, “Стресс түүнээс сэргийлэх аргууд”, “Эрүүл мэндийн даатгал, авах тухай”, “Улаан бурхан ”хүний эрхийн хорооны гишүүн Цэнд-Аюуштай хамтран “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө”,  “Харьцааны соёл бие биетэйгээр харьцах”,Боловсрол цогцолбор сургуулийн багш нартай хамтран  “Монгол Улсын түүх дурсгалт газрын тухай” “Харьцааны соёл”,  хэлтсийн ахмад ажилтанаар “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн асуудал, цаашид анхаарах асуудал” зэрэг сургалтуудыг зохион байгуулж ажилласан.

Улаанбаатар хотод Сургалтын  төвд  35 алба хаагч 1-5 өдрийн сургалтанд хамрагдсан.

Улаанбаатар цагдаагийн хүрээний даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дүгээр тушаалаар батлагдсан цагдаагийн алба хаагчийг чадваржуулах хээрийн дадлага сургалтанд тус хэлтсийн 88 алба хаагч хамрагдсан.

Гадаад  орны  цагдаагийн байгууллагаас зохион  байгуулах сургалтанд 6 удаа суралцуулах санал ирүүлсэн боловч Сургалтанд хамрагдах шалгуур  үзүүлэлт  хангасан алба хаагч байхгүй байсан. 2017 оны 1 дүгээр сард Турк улсад зохион байгуулагдах сургалтанд хамрагдахаар жижүүрийн ахлах офицер О.Батбилэг материал бүрдүүлэн хүргүүлээд байна. 

Хоёр. Удирдлага, зохион байгуулалтын талаар:

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны Б/284 дүгээр тушаалаар батлагдсан орон тоогоор тус хэлтэс нь офицер 50, ахлагч 60, энгийн 3 алба хаагч нийт 113 алба хаагч байсан ба мөн газрын даргын  2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/252 дугаар тушаалаар тус хэлтсийн мөрдөн байцаагчийн 2 орон тоог Мөрдөн байцаах газарт шилжүүлж алба хаагч нарыг томилсон байна.

Тахарын ерөнхий газар татан буугдаж хэрэгжүүлж байсан чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн Б/437 дугаар тушаалаар тус хэлтсийн олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсгийг тасаг болгосонтой холбогдуулан цагдаагийн дэд хурандаа Д.Загдрагчааг олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн даргаар томилж,  шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн ахлах байцаагч 1, харуулын цагдаа 6, хамгаалалтын цагдаа 5, цагдаа жолооч 1 байхаар батлагдаж ажиллаж байсан 13 алба хаагчийн орон тоогоор шилжүүлэн томилж цагдаагийн цол олгосон.

Тус хэлтэс нь одоо 49 офицер, 72 ахлагч, 3 энгийн нийт 124 алба хаагчтай байхаас 2016 оны 09 дүгээр сарын  25-ны өдрийн байдлаар орон тооны тулгалт хийхэд  офицер 48,   ахлагч 67, энгийн  3,   нийт  118 алба хаагчтайгаар  ажил үүрэг гүйцэтгэж байна. 

Дутуу орон тооны хувьд саатуулах байрны эмч 1, саатуулах байрны жижүүрийн цагдаа 1, эргүүлийн цагдаа 1,  бичээч 1, хороо хариуцсан цагдаа 1, цагдаа жолооч 1, нийт  6  орон тоо  дутуу байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 88 дугаар зарлиг “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Зарлигийн 1, 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлиг “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж байх тухай” Зарлигийн 1, 4 дэх заалт,  Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоол Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал”-ыг Цагдаагийн ерөнхий газраас 2016 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Монгол Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоол Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг 2012-2016 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө, Монгол Улсын Их Хурлын 2014 оны 70 дугаар тогтоол Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны 2014 оны 08 дугаар тогтоол Засгийн газарт чиглэл өгөх тухай” Тогтоолын 1-10 дахь заалт,  Засгийн газрын тогтоолоор баталсан “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хоёр дахь хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө /2010-2019 он/, “Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө /2009-2016 он/, “Олон нийт, цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийг цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлэх 2016 оны ажлын төлөвлөгөө /2015-2016 он/, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны хөтөлбөр”-ийг цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлэх 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, “Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө /2014-2019 он/ -ний ажил арга хэмжээг зохион байгуулан биелэлтийг 2016 оны 06 джгаар сарын 13-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд гарган Улаанбаатар хотын цагдаагийн газарт хүргүүлсэн болно.

 Багануур дүүрэг дэх  цагдаагийн хэлтсийн 1 дүгээр улирлын сахилгын зөвлөгөөнийг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр, 2 дугаар улиралын сахилга хариуцдагын зөвлөгөөнийг 2016.07.01-ний өдөр тус тус зохион байгуулж үр дүнг тооцон ажиллаж байна. 1 дүгээр улиралын сахилга хариуцлагын зөвлөгөөнд Улаанбаатар хотын цагдаагийн газрын  хяналт шалгалт  аюулгүй байдал ёс журмын  хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Ц Ариунбатыг урьж оролцуулсан. 

Цагдаагийн байгууллагад ухаалаг төрийн зарчмыг нэвтрүүлэх чиглэлээр 10 заалт бүхий төлөвлөгөө гарган хэрэгжүүлж төлөвлөгөөний биелэлтийг 2016 оны эхний хагас жилийн байдлаар гарган Улаанбаатар хотын цагдаагийн газарт хүргүүлсэн. Дээрхи төлөвлөгөөний хүрээнд Хэлтсийн үйл ажиллагаа, түүхэн замналыг сурталчлах, иргэдийн санал, бодлыг сонсох зорилгоор www.police.gov.mn болон байгууллагын www.baganuur.police.gov.mn цахим хуудаст эхний 9 сарын байдлаар 13 удаагийн 61 фото зураг бүхий мэдээ мэдээлэл болон нууцын зэрэглэлтэйгээс бусад хэлтсийн тайлан, холбогдох мэдээллийг байршуулсан.

Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс  цагдаагийн байгууллагын төрийн тусгай  албан тушаалын сул орон тоог тус албан тушаалд анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж,  нөхөх  мэргэшлийн шалгалт 2016 оны 3 дугаар улирлын байдлаар  тус хэлтэст ажилд орохыг хүссэн 51 иргэнийг судлахад захиргааны зөрчилд холбогдсон үндэслэлээр хасагдаж бусад 23 иргэнийг сонгон шалгаруулалтанд оруулахаар судалгааны материалыг ЦЕГ-т хугацаанд нь хүргүүлсэн.

Дээрх иргэдээс  7 иргэн шалгалтанд тэнцэж, 2 иргэн нөөцөд бүртгэгдэж 5 иргэн цагдаа бэлтгэх дамжаанд хамрагдаж төгссөн.

Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага хүн амын нягтрал, газар нутгийн онцлог, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдалд тулгуурлан олон нийтийн цагдаагийн ажилтныг Цагдаагийн албаны тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу 2015 оноос ажиллуулж байна. Олон нийтийн цагдаагийн ажилтан судлах сонгон шалгаруулах ажлын хүрээнд 2016 оны 03 сард 5 иргэнийг бүртгэж 3 иргэн шалгалтанд тэнцэж сургалтанд хамрагдсан. Дээрх 3 иргэнээс 2 иргэн ажлын байранд томилогдож, 1 иргэн нөөцөд байна.

            Тус цагдаагийн хэлтсийн бүртгэлтэй 42 ахмад ажилтнуудыг хаврын тэргүүн сарын “Сар шинийн баяр”-ыг тохиолдуулан 2016-02-04-ны өдөр хүлээн авч нийт 1.533.400 төгрөг буюу  ахмад ажилтан тус бүрт 30.000 төгрөгний гарын бэлэг тарааж  хүндэтгэл үзүүлсэн. 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус хэлтсийн чөлөөнд гарсан ахмад ажилтан нарт хүндэтгэл үзүүлэхээр “Ахмадаа сонсоъя” өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Цагдаагийн хэлтсийн одоо ажиллаж байгаа 107 алба хаагчдыг Номин даатгалд гэнэтийн ослын даатгалд хамруулсан.

Хөдөлмөрийн чадвараа түр  алдалтын даатгалыг Монгол даатгал ХХК –тай хийж 107 алба хаагчдыг  хамруулсан.

Тайлангийн хугацаанд хэлтсийн даргын А тушаал 33, Б тушаал 78 гарч, даргын зөвлөлийн хурлыг 21 удаа хуралдуулан 46 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Нэгжийн менежирээс  2016 оны 01 дүгээр сард тус хэлтсийн  108 алба хаагчтай үр дүнгийн гэрээг шинээр байгуулан сар бүрийн эцэст  ажлын үр дүнг тооцон, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн цагдаагийн хэлтсийн даргын ээлжит 12 дугаар удаагийн хуралдаанаар алба хаагчдын үр дүнгийн гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөн   ажиллаж байна.

Алба хаагчдын ажлыг дүгнэсэн шийдвэрүүдийг алба хаагчдад тухай бүр мэдээлж  танилцуулж хэвшсэн болно

Гурав. Цагдаагийн албаны үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын талаар:

А/. Цагдаагийн байгууллагад иргэд байгууллагаас ирүүлсэн гэмт хэргийн

тухай өргөдөл, гомдол мэдээллийг шийдвэрлэж буй байдал 

Гэмт хэргийн тухай өргөдөл, гомдол мэдээллийг шийдвэрлэж буй байдал:

Тус хэлтэс 2016 оны эхний 8 сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 2847 гомдол мэдээлэл хүлээн авсны 463 буюу 16,2 хувь нь гэмт хэргийн, 2384 буюу 83,7 хувь нь захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байна. Хүлээн авсан өргөдөл, гомдол мэдээлэл нэг бүрийг нэгдсэн бүртгэлд бүрэн бүртгэн авч, ЦЕГ-ын гомдол мэдээллийн нэгдсэн санд нэн даруй хугацаанд оруулан шийдвэрлэлтийн байдалд хэлтсийн дарга, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга болон мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн нараас тогтмол хяналт тавьж ажиллаж байна. Нийт хүлээн авсан гэмт хэргийн тухай гомдол мэдээллээс эрүүгийн хэрэг үүсгэсэн 196, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлсэн 253, харъяаллын дагуу шилжүүлсэн 20, нэгтгэсэн 4 гомдол мэдээлэл байна. Хүлээн авсан гэмт хэргийн тухай бүх гомдол мэдээллийг хуулийн анхны хугацаа болох 5 хоногт шийдвэрлэсэн байдал 346 буюу 78 хувь, 19 хоногт шийдвэрлэсэн байдал 105 буюу 22 хувьтай байгаагаас шийдвэрлэгдээгүй хуулийн хугацаанд шалгагдаж байгаа 10 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байна.

Дүүрэгт үйлдэгдэн гарсан гэмт хэргийн талаар:

Тус дүүрэгт 2016 оны эхний 8 сард нийт 195 гэмт хэрэг бүртгэгдсэнийг урьд оны мөн үетэй харьцуулахад 24 хэргээр буюу 11 хувиар буурсан, илрүүлэлт 54,3 хувьтай байгаа нь урд оноос 4 хувиар өссөн, согтуугаар 61 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 11 буюу 15,3 хувиар буурсан,  гудамж талбайд 40 хэрэг үйлдэгдэн гарсан нь 2 хэрэг буюу 5,3%-иар өссөн. 

Захиргааны зөрчлийн шийдвэрлэлт:

2016 оны 8 сарын байдлаар 7572 захиргааны зөрчил бүртгэгдсэнээс  6098 хүнийг 206,571,600 төгрөгөөр бэлэн бусын машинаар, 1474 хүнийг 7.370,000  төгрөгийн торгууулийн хуудасаар 215  хүнийг шийтгэвэрийн хуудсаар 9,394,600 төгрөгөөр,удаа дараа архидан согтуурч,бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 47 хүнийг баривчлуулсан,согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 145 хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 55,680,000 төгрөгөөр торгосон  шийдвэрүүдийг санд хянаж төвлөрсөн тоо бүртгэлд авч ажилласан. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан 1023 хүнийг саатуулж 3,241,000 төгрөгийн төлбөр авч санд шивсэнийг хянаж төвлөрсөн тоо бүртгэлд авсан. Хэсгийн байцаагч нарын захиргааны хяналтанд бүртгэсэн 45 хүний бүртгэлийг  бүртгэж хянаж ажилласан. 

Б/. Эрүүгийн цагдаагийн тасгийн үйл ажиллагаа: 

2016 оны 3 дугаар улирлын байдлаар тус хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн гүйцэтгэх ажлын эрх бүхий алба хаагчид 111 мэдээлэл авч шалган,  51 материалаар  нууц  далд бүлэг зохион байгуулалттайгаар үйлдэгдсэн 48.475.000 төгрөгний хохиролтой, 60 холбогдогчтой, хүнд-2, хөнгөн, хүндэвтэр ангиллын-72 хэрэг үйлдлийг илрүүлэн, холбогдох албанд шилжүүлэн ажилласан.

 

В/.  Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах тасгийн үйл ажиллагаа:

 

2016 оны 3 дугаар улиралд  иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас  гэмт хэргийн шинжтэй 291  гомдол, мэдээлэл хүлээн авч, өмнөх оны үлдэгдэл 7  буюу нийт 298 гомдол, мэдээлэл шалгаснаас 113 буюу 37.9 хувийг эрүүгийн хэрэг үүсгэж,  172 гомдол, мэдээлэл буюу 57.7 хувийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 6 гомдол, мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж, одоо 5 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй байна. Хүлээн авсан гомдол, мэдээллийн 98.3 хувийг шалгаж шийдвэрлэснээс хуулийн анхны хугацаанд буюу 5 хоногт 219 гомдол мэдээллийг шийдсэн байна. Хуулийн хугацаа хэтрэн шалгагдсан гомдол, мэдээлэл байхгүй.  

Мөн хугацаанд 4 хэрэг бүртгэгч, 7 хэрэг бүртгэх эрх бүхий алба хаагч ажиллаж өмнөх оны үлдэгдэлгүй нийт 116 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсанаас 38 хэргийг яллагдагчаар татах тогтоол батлуулах саналтай, 50 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт шилжүүлж, хүлээн авсан хэргийн 75.8 хувийг шийдвэрлэсэн байна.

Харъяаллын дагуу 10 хэрэг бусад газарт шилжүүлж, 10 хэргийг түдгэлзүүлэх саналтай дүүргийн прокурорын газарт шилжүүлж, 2 хэргийг нэгтгэн байна. Одоо ажиллагаанд эрүүгийн 6 хэргийн үлдэгдэлтэй байна. Үлдэгдэл хэргийн дотор хугацаа хэтрэн шалгагдаж байгаа хэрэг байхгүй.

Эрүүгийн хэрэг үүсгэсэн 116 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулснаас 63 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцлийг арилгуулах чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хэрэг бүртгэгчийн мэдэгдэл 38, эрүүгийн цагдаагийн тасагт даалгавар 54-г бичиж хүргүүлж, хариу авсан.

Гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуй нэгж байгууллагад учирсан 55.459.640 төгрөгний хохирлоос 45.834.640 төгрөгний хохирол буюу нийт хохирлын 82.6 хувийг хэрэг бүртгэлтийн шатанд нөхөн төлүүлж ажилласан байна.

Бүртгэгдэх үедээ сэжигтнээр татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй хөнгөн ангиллын 20 хэргээс 9 хэргийг ажиллагааны явцад илрүүлж, илрүүлэлт 45 хувьтай байна.

Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан хэргийг 98 хувь хуулийн анхны хугацаанд шалган прокурорын хяналтанд шилжүүлснээс ЭБШХ-ийн холбогдох заалтыг зөрчсөн, нотлох баримт дутуу бүрдүүлсэн гэсэн заалттай прокуророос 1 хэрэг буцсан. Сэжигтэн, яллагдагчаар татагдсан этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээг оновчтой авч ажиллах талаар анхаарч байна.

Энэ оны дугаартай Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.1-д заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн 7 хэргийг сэргээн шалгаж шийдвэрлэсэн. Одоо 4 хэрэг 205 дугаар зүйлийн 205.1.1-д заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн байна.

2016 оны 3 дугаар улиралд дүүргийн прокурорын газраас хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Б.Мандахнаран 1 шаардлага авсаныг шаардлагад дурдагдсан зөрчлийг цаашид давтан гаргуулахгүй талаар сургалт, эссэ бичүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.

 

Мөрдөн айцаалтын чиглэлээр:

2016 оны  3 дугаар улиралд  иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс гэмт хэргийн шинжтэй 242 гомдол, мэдээлэл хүлээн авч, өмнөх оны үлдэгдэл 8 буюу нийт 250 гомдол, мэдээлэл шалгаснаас 93 буюу 37.2 хувийг эрүүгийн хэрэг үүсгэж,  102 гомдол, мэдээлэл буюу 40.8 хувийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 36 гомдол, мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж, одоо 5 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй байна. Хүлээн авсан гомдол, мэдээллийн 97.5 хувийг шалгаж шийдвэрлэснээс хуулийн анхны хугацаанд буюу 5 хоногт 217 гомдол мэдээллийг шийдсэн байна. Хуулийн хугацаа хэтрэн шалгагдсан гомдол, мэдээлэл байхгүй.  

2016 оны 3 дугаар улиралд 5 мөрдөн байцаагч ажиллаж 146 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсанаас өмнөх оны үлдэгдэл 12 хэрэг байна. Нийт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргээс 53 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлж, 23 хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт хүргүүлэн, 6 хэргийг нэгтгэн шалгаж, нийт   хүлээн авсан хэргийнхээ 56.1 хувийг шийдвэрлэсэн байна.

Харьяаллын дагуу эрүүгийн хэрэг бусад газарт 5 хэрэг шилжүүлж, 29 хэргийг түдгэлзүүлэх санал прокурорт гаргаж нийт шалгасан хэргийн 19.8 хувийг түдгэлзүүлсэн байна. Одоо эрүүгийн 28 хэргийн үлдэгдэлтэй байна. Үлдэгдэл хэргийн дотор хугацаа хэтрэн шалгагдаж байгаа 2 хэрэг байна.

2016 оны 3 дугаар улиралд 5 мөрдөн байцаагч ажилласан гэж үзвэл нэг мөрдөн байцаагч сард 5.5 гомдол мэдээлэл шалгасан, сард 3.2 хэрэг шалгаж, сард 1.9 хэрэг шийдвэрлэсэн байна.  

Эрүүгийн хэрэг үүсгэх үед сэжигтнээр татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй 42 хэргээс 22 хэргийг илрүүлсэн нь илрүүлэлт 52.3 хувьтай байна.

Эрүүгийн хэрэг үүсгэх үед сэжигтнээр татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй болон мөрдөн байцаалтын ажиллагаа удааширсан давхардсан тоогоор 170 хэрэгтэй танилцаж 57 зааварчилга, даалгавар өгч биелэлтийг тооцож ажиллаж байна. 

Гэмт хэргийн улмаас иргэдэд учирсан 56.776.000 төгрөгний хохирлоос 22.345.000 төгрөгний хохирол буюу учирсан хохирлын 39.3 хувийг нөхөн төлүүлж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйл, тээврийн хэрэгсэл болон иргэний нэхэмжлэл  болон эд хөрөнгө хурааж болзошгүй явдлыг хангах зорилгоор 28.499.741 төгрөгний үнэ бүхий эд зүйлийг хураан авч, битүүмжилсэн байна.  

Яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн 53 эрүүгийн хэрэгт гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулах мөрдөн байцаагчийн мэдэгдэл бичиж  хариу авсан.

Мөрдөн байцаалтын ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр бусад газарт 32 даалгавар, гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг олуулахаар бусад албадад 92 даалгавар хүргүүлж хариуг авч ажилласан. ЭЦТ-аас 39 мэдээлэл, материал хүлээн авч эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан.   

Шүүхээс 9, Прокуророос 14 хэрэг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцсан нь нийт шийдвэрлэсэн хэргийн 27.3 хувийг эзэлж байна. Цаашид мөрдөн байцаалтын ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж хэргийн гологдлыг багасгахад анхаарч зохион байгуулалтын болон мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж байна. 

Одоо 60 хэрэг түдгэлзээтэй байгаагаас ЭБШХуулийн 205.1.1-д заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн 60 хэрэг байна. Энэ он болон өмнөх онуудад түдгэлзүүлсэн яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй түдгэлзүүлсэн хэргээс  18 хэргийг сэргээн шалгаснаас 9 хэрэг нөхөн илрүүлж илрүүлэлт 15 хувьтай  байна.

2016 оны 3 дугаар улиралд дүүргийн прокурорын газраас мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Г.Цэрэнжамц, цагдаагийн дэслэгч Б.Жаргал, цагдаагийн дэслэгч Б.Батсайхан нарт холбогдох 4 шаардлага хүлээн авч зөрчил гаргасан алба хаагч нарт шаардлагын дагуу албаны шалгалт хийгдэж дүнг хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж сарын үндсэн цалинг хасах сахилгын шийтгэл ногдуулан хариуг хүргүүлсэн. Шаардлагад дурдагдсан зөрчлийг цаашид давтан гаргуулахгүй талаар сургалт, эссэ бичүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна. 

Г/. Нийтийн хэв журам хамгаалах тасгийн үйл ажиллагаа:

Тус хэлтсийн хэв журмын тасгийн алба хаагчид 2016 оны 3 дугаар улиралд 14 офицер, 15 ахлагч бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах үүргээ гүйцэтгэж ажилласан.

Явган эргүүл, автомашинт эргүүлд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын томилгоог өдөр, өдрөөр томилон батлуулан, алба хаагчдын үүрэг гүйцэтгэлт болон албаны бэлэн байдал, тусгай хэрэгслэл, агсамжны бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаа.

7хоногт хийж гүйцэтгэсэн ажлыг 5 дахь өдөр нэгтгэн танилцуулгаар  Хэлтсийн даргад танилцуулан, дараагийн долоо хоногт хийгдэх тооцон ажлыг төлөвлөн, үр дүнг тооцон ажиллаа.

Дүүргийн нутаг дэвсгэрийн эрүү хэв журмын нөхцөл байдлыг 7, 14 хоногоор гарган хэлтсийн бие бүрэлдэхүүнд танилцуулан, дүүргийн газрын зураг дээр үйлдэгдэж байгаа захиргааны зөрчил, гэмт хэрэг зэргийг тэмдэглэн үйлдэгдсэн газар орон, цаг хугацаа, үйлдлийн арга зэргээр криминологи судалгааг гаргаж танилцуулан шалтгаан нөхцлийг судлан дараагийн долоо хоногт зохион байгуулах эргүүлийн чиглэл, нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын чиглэлийг гарган хэрэгжүүлж, нөхцөл байдлын танилцуулгыг дүүргийн Засаг даргад 14 хоногоор нэгтгэн 13 удаа танилцуулж, ВВS, Сүлжээ-3 кабелийн телевизүүдээр 22 удаа мэдээлэл хийсэн.

Цагдаагийн хэлтсийн аюулгүй байдал, нууцын хадгалалт, хамгаалалт, алба хаагчдын ажлын хариуцлага, сонор сэрэмж, ёс зүйд тавих хяналтыг өндөржүүлж, ЦЕГ-ын 2010 оны 173 дугаар тушаалаар баталсан “Нийтийн хэв журам хамгаалах” /код 400/, “Сахилга хариуцлагыг сайжруулах тухай” 02, Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандартыг мөрдөж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн хэм хэмжээг сахих, нууцын хадгалалт хамгаалалтанд хяналт тавьж ажилласан.

ЦЕГ-аас дэвшүүлсэн зорилт, МУ-ын Засгийн газрын хөтөлбөрүүд, Хууль зүй дотоод хэргийн яам, УБЦГ-ын даргаас өгсөн үүрэг даалгавар, тушаал шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор  хугацаат бичиг, ажлын чиглэлийн дагуу төлөвлөгөө боловсруулан үр дүнг тооцон танилцуулгаар биелэлтийг хугацаанд нь хүргүүлсэн.

Ази, европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын аюулгүй байдлыг хангах, Улсын Их хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль болохтой холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 16-ны 5/1301 тоот албан бичгээр ирүүлсэн үүрэг, ажлын чиглэлийн хүрээнд бэлтгэл хангах ажлыг зохион байгуулсан.

ЦЕГ-ын даргын а/65 тоот тушаалын дагуу хэлтсийн бие бүрэлдэхүүний албаны бэлэн байдлыг Ц-111 дохиогоор 16 удаа шалгаж, албаны бичиг баримт болон аранз, тусгай хэрэгсэл, хувцасны үзлэг шалгалтыг хийж алба хаагчийн албаны бэлэн байдлыг хангаж ажиллаж байна. Хүн мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн засаг дарга, дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2016 оны 08 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 15-ны хооронд Хэрлэн гүүрний шалган нэвтрүүлэх товчоонд Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мал эмнэлэгтэй хамтран гаргасан  постонд 3 ээлжээр 24 цагаар алба хаагчдыг томилон гэрэлтүүлэгч хантааз, агсамж, албаны мотоцикль, хоол байрны зардлыг дүүргийн засаг даргын нөөц сангаас шийдвэрлүүлсэн. 

Гэмт хэрэг, захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

            Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгахаар 14 мэдэгдэл бичиж, 10 албан мэдэгдлийн хариуг авч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хяналт шалгалт “ ”Наадам” “Хүчирхийлэлгүй гэр бүл” “ Гэр бүл хүчирхийлэл” “Хүүхэд хамгаалах аюулгүй орчин” “Эргүүл” “ Сургуулийн орчинд насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх” ”Хамтарсан эргүүл” “Ой хээрийн түймэр-2” нэгдсэн арга хэмжээ, “Гудамж” “ Эргүүл” “ Бүх нийтийн эргүүл” “Авто машины хулгай”  “Архидалт” “Хулгай” “Болзошгүй эрсдэл” “Хичээлийн шинэ жил” нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан үр дүнг тооцон ажиллаа.

Дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гудамж талбайд явган эргүүлийн хүчийг нэмэгдүүлэх зорилгоор бүх нийтийн эргүүлийг 7 удаа зохион байгуулахад 32 чиглэлд 64 алба хаагч хамрагдсан.

Хөдөлгөөнт эргүүл, явган эргүүлийн чиглэлийг харанхуй гэрэлтүүлэг муу, гэмт хэрэг зөрчил үйлдэгдэж болзошгүй газруудад зохион байгуулан, урьчилан сэргийлэн, аж ахуй нэгжийн харуул манааны сонор сэрэмжийг шалгаж, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор аж ахуй нэгж, албан байгууллагын хаалга, цонхны хамгаалалт бэхэлгээ, камерийн хяналт зэргийг шалган зааварчилан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллах талаар мэдэгдэл хүргүүлсэн.

            Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд нийт хүлээн авсан дуудлага мэдээлэл 592, үүнээс архидан согтуурахтай холбоотой дуудлага мэдээлэл 260, үүнээс ахуйн хүрээний дуудлага мэдээлэл 190, гудамж талбайн дуудлага мэдээлэл 36 байна. Согтуугаар үйлдэгдсэн 7 гэмт хэрэг, 357 захиргааны зөрчлийн дуудлага мэдээлэл байгаа бөгөөд бүх хороодод буурсан үзүүлэлттэй байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэсэгчилсэн Шалгалт, цагийн хуваарь, эзгүй айл, хяналт, хичээлийн шинэ жил нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд 32 аж ахуйн нэгжийн харуул манаа, 40 аж ахунй нэгжийн цагийн хуваарьт хяналт тавьж, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг шалгасан.

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Хэрлэн шалган нэвтрүүлэх товчоонд алба хаагчдыг хуваарьт оруулан 24 цагаар хяналт шалгалтыг явуулж, орон нутгийг дайран өнгөрдөг төв зам болон баталгаат бус замуудад хөдөлгөөнт шалгалтыг өдөр тутам явуулж байна.

Тус дүүргийн 2- р хорооны нутаг дэвсгэрт хөршийн бүлгийн гишүүдээс эргүүл шалгалтыг тогтмол явуулж нягт холбоотой ажиллаж байна.

 

                            Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр:

Тус цагдаагийн хэлтсээс Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08 тоот тогтоолын дагуу сар бүрийн 4 дэх 7 хоногийн “Баасан” гарагт “Аз жаргалтай гэр бүл” уриан дор нэгдэж “Гэр бүлийн өдөр”-ийг сурталчлах ажлыг зохион явуулах, аяны хүрээнд “Гэр бүлийн үнэ цэнэ” сургалтыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах төлөвлөгөөг гарган хэлтсийн даргаар батлуулан дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвтэй хамтран 2 удаа зохион байгуулж 50 гаруй алба хаагчид болон гэр бүлээс нь санал хүсэлтийг хүлээн авч ажиллаж байна.

        Өдөр тутам эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын 6 цэгт хяналт тавьж цагийн үйл ажиллагааг шалган ажиллахад цаг хэтрүүлэн, насанд хүрээгүй хүнд үйлчилсэн зөрчилгүй байв.

Насанд хүрээгүй захиргааны хяналттай 5 хүүхдүүдийн хяналтын хувийн хэрэгт баяжилт хийж Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 77 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг 01 /нэг/ жилийн хугацаатай тогтоосон насанд хүрээгүй 2 хүүхдийн захиргааны хяналтын хугацаа дууссан тул хяналтын хувийн хэрэгт тэмдэглэл хөтлөн хяналтыг зогсоосон талаарх тогтоол үйлдэж хэлтсийн даргаар батлуулан дүүргийн прокурорын газарт, Засаг дарга, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв зэрэг газруудад албан тоотыг хүргүүлэн мэдэгдсэн. 

Дүүргийн коллеж болон ерөнхий боловсролын сургуулиудын 2016-2017 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан оюутан, сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад зорилготойгоор “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохион явуулан ажиллаж байна.

Уг арга хэмжээний хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны эхний 7 сарын байдлаар насанд хүрээгүй хүмүүсээс  үйлдсэн болон гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хүмүүсийн эрх ашиг хохирсон хэргийн судалгааг гарган дүгнэлт хийж Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн арга зүйч, ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтнуудтай хамтран 2016-2017 оны хичээлийн жилд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид хийх ажлын төлөвлөгөө чиглэлийг гаргах, уулзалт, сургалтыг зохион байгуулан ажиллав.                       

Гэр бүлийн хүчирхийллийн хэлбэртэй гэмт хэргийн болон захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 13-г хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 2, захиргааны зөрчлийн шинжтэй-11 байна.  

Уг гэмт хэрэгт шалгагдсан 2 гэр бүлийг Хамтарсан багийн хяналтанд авч, гэр бүл ахуйн хүрээнд хүчирхийлэл байгаа эсэхийг тогтоох эрсдэлийн үнэлгээг гаргуулахаар хорооны Засаг даргад нь Албан тоотыг хүргүүлсэн.     

Гэр бүлийн хүчирхийллийн хэлбэртэй захиргааны зөрчлийн шинжтэй 11 гомдол мэдээллийг шалгаж гэр бүлдээ хэрүүл маргаан үүсгэсэн 1 хүнийг шүүхээр 14 хоног баривчлуулж, 10 хүнийг 50.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна. 

Хэв журмын хамгаалалтын чиглэлээр: 

            Ардын хувьсгалын 95 жилийн ой байр наадам болон АСЕМ-ийн уулзалт, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлийг бууруулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор 2016 оны 07 дугаар сарын 08,18-нии өдөр 18.00 цагаас 00.00 цагийн хооронд дүүргийн нутаг дэвсгэрт эргүүлийн 14 чиглэлд 28-н алба хаагчид эргүүл шалгалтаар үүрэг гүйцэтгэсэн.

            Эргүүл шалгалтаар тухайн чиглэлийн аж ахуй нэгжийн харуул хамгаалалт, хаалга, цонхны хамгаалалт, гэмт хэрэг зөрчил үйлдэж болзошгүй гэрэлтүүлгэгүй, камергүй хэсэг, согтууруулах ундааны зүйлээр үйлчилдэг баар цэнгээний газруудад, зочид буудал, архидан согтуурч бүлэг бөөгнөрөл үүсгэсэн архины хамаарал бүхий иргэдийн хөдөлгөөнд хяналт шалгалт хийж, урьдчилан сэргийлж ажилласан. 53-н аж ахуй нэгжийг шалгаж, 11 хүнийг саатуулан, архаг 4 архичинг баривчлуулах саналтай шүүхэд хүргүүлж, 3-н зөрчил илрүүлж ажиллаа.Баяр наадамын үеэр иргэд Хэрлэн голын эрэг сав газруудаар аялал зугаалга зохион байгуулж байгаатай холбогдуулан голын эрэг дагуу, дүүргийн онцгой байдлын хэлтсийн алба хаагчидтай хамтран завьт эргүүлийг 14-21.00 цагийн хооронд зохион байгуулсан.

             Мөн морин эргүүлд 4 морь, 4 алба хаагч, мотоцикльтой эргүүлд 4 алба хаагч, 2 мотоцикльтой ажиллаа.

            Аж ахуй нэгж албан байгууллага, иргэнээс ирүүлсэн 592 гомдол мэдээлэл хүлээн авснаас, торгуулийн тасалбараар 434 хүнийг 2.210.500 төгрөгийн, шийтгэврээр 27 хүнийг 382,000 төгрөгийн торгуулийн шийтгэл тус тус ногдуулж, архидан согтуурч, удаа дараа саатуулагдсан, олон нийтийн газар, ахуйн хүрээнд танхайрсан  8 хүнийг шүүхийн шийдвэрээр баривчлуулж, архидан согтуурч танхайрсан 346 хүнийг саатуулж, 1,183.400 төгрөгний хураамж авч, биедээ зэвсгийн чанартай авч явсан 12 хутга мэс хураан авч ажиллаа.

Эргүүлийн  8-н алба хаагчид 1 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэсэн.

Хөдөлгөөнт эргүүлд 1 автомашинтай 4 алба хаагч, явган эргүүлд 3 алба хаагч ажилласан.

            Дуудлага мэдээлэлд 276 удаа очиж, 205 хүнийг саатуулах байранд хүлээлгэн өгч, 89 аж ахуй нэгжийн харуул хамгаалалт шалган, 29 хүнийг 265.000 төгрөгөөр торгож, согтуугаар тээврийн хэрэгслэл жолоодсон 15 хүнийг саатуулан журамлаж, ар гэрт 52 хүнийг хүргэж, хүлээлгэн өгч ажилласан байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна